МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 salmonella...эгнээний (БПУ)...

16
1 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 07.100.30 Хүнсний микробиологи. Salmonella илрүүлэх, тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга. 2-р хэсэг: Тооцооллыг хамгийн бага магадлалтай тооны аргаар тооцох MNS ISO 6579-2:2019 MicroAiology of the food chain Horizontal method for the detection, enumeration and serotyping of Salmonella Part Part 2: Enumeration Ay a miniaturized most proAaAle numAer technique Стандарт, хэмжил зүйн газрын даргын .... оны ..дугаар ... сарын ... -ны өдрийн ... дугаар тушаалаар батлав. Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй. АНХААРУУЛГА — Лабораторийн ажилтны эрүүл мэндийг хамгаалахын тулд, Salmonella илрүүлэх шинжилгээг зөвхөн чадварлаг микробиологчийн хяналтанд, зохих ѐсоор тоноглосон лабораторид явуулах ба өсгөвөрлөсөн бүх материалыг устгахдаа маш анхааралтай ажиллана. Энэ стандартыг хэрэглэж буй хүмүүс лабораторийн энгийн практик ажлыг мэддэг байх шаардлагатай. Энэ баримт бичиг нь аюулгүй ажиллагааны бүх асуудлыг шийдвэрлэхгүй боловч түүнийг заасан тохиолдолд зааварчилгааг дагаж мөрдөнө. Аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих дадлыг тогтоох, үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэрэг нь стандарт хэрэглэгчийн үүрэг юм. 1 Хамрах хүрээ ISO 6579-ийн энэхүү хэсэг нь Salmonella spp-ийг тоолох арга юм. Үүнд: хүний хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн ба малын тэжээлд; хүнсний үйлдвэрлэл ба хүнстэй холбоотой орчны дээжинд; амьтны ялгадас, үйлдвэрлэл анхан шатнаас хүрээлэн буй орчинд хамаарах дээжинд; хамгийн их магадлалтай тоог (MPN) тооцоолно. Энэ арга нь шингэрүүлэлтийг багасган, баяжуулах, сонгон баяжуулах алхамууд дээр үндэслэнэ. Сонгомол баяжуулах хагас-шингэн тэжээлт орчин Rappaport-Vassiliadis (MSRV) агарыг хөдөлгөөнтэй Salmonella-ыг илрүүлэхэд ашиглах ба энэ нь хөдөлгөөнгүй Salmonella-ыг илрүүлэхэд тохиромжгүй байдаг. Энэ стандарт нь Salmonella илрүүлэх ерөнхий аргыг заана. Дараах дээжинд хамаарна: хүний хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн ба малын тэжээлд; хүнсний үйлдвэрлэл ба хүнстэй холбоотой орчны дээжинд; амьтны ялгадас, тоос, арчдас зэрэг үйлдвэрлэлийн анхан шатны дээжинд. Энэ ерөнхий аргаар Salmonella-ын ихэнх сероварыг илрүүлнэ. Зарим өвөрмөц сероварыг илрүүлэхэд нэмэлт өсгөвөрийн арга шаардагдаж болно.Salmonella Typhi, Salmonella Paratyphi-ийг тодорхойлох талаар Хавсралт D-д заасан.

Upload: others

Post on 29-Feb-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

1

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код: 07.100.30

Хүнсний микробиологи. Salmonella илрүүлэх,

тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга.

2-р хэсэг: Тооцооллыг хамгийн бага магадлалтай

тооны аргаар тооцох MNS ISO 6579-2:2019 MicroAiology of the food chain — Horizontal method for the detection, enumeration and serotyping of Salmonella — Part Part 2: Enumeration Ay a miniaturized most proAaAle numAer technique

Стандарт, хэмжил зүйн газрын даргын .... оны ..дугаар ... сарын ... -ны өдрийн

... дугаар тушаалаар батлав.

Энэхүү стандарт нь улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчинтэй.

АНХААРУУЛГА — Лабораторийн ажилтны эрүүл мэндийг хамгаалахын тулд, Salmonella

илрүүлэх шинжилгээг зөвхөн чадварлаг микробиологчийн хяналтанд, зохих ѐсоор

тоноглосон лабораторид явуулах ба өсгөвөрлөсөн бүх материалыг устгахдаа маш

анхааралтай ажиллана. Энэ стандартыг хэрэглэж буй хүмүүс лабораторийн энгийн практик

ажлыг мэддэг байх шаардлагатай. Энэ баримт бичиг нь аюулгүй ажиллагааны бүх асуудлыг

шийдвэрлэхгүй боловч түүнийг заасан тохиолдолд зааварчилгааг дагаж мөрдөнө. Аюулгүй

байдал, эрүүл ахуйн зохих дадлыг тогтоох, үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэрэг

нь стандарт хэрэглэгчийн үүрэг юм.

1 Хамрах хүрээ

ISO 6579-ийн энэхүү хэсэг нь Salmonella spp-ийг тоолох арга юм. Үүнд:

хүний хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн ба малын тэжээлд;

хүнсний үйлдвэрлэл ба хүнстэй холбоотой орчны дээжинд;

амьтны ялгадас,

үйлдвэрлэл анхан шатнаас хүрээлэн буй орчинд хамаарах дээжинд;

хамгийн их магадлалтай тоог (MPN) тооцоолно.

Энэ арга нь шингэрүүлэлтийг багасган, баяжуулах, сонгон баяжуулах алхамууд

дээр үндэслэнэ.

Сонгомол баяжуулах хагас-шингэн тэжээлт орчин Rappaport-Vassiliadis (MSRV)

агарыг хөдөлгөөнтэй Salmonella-ыг илрүүлэхэд ашиглах ба энэ нь хөдөлгөөнгүй

Salmonella-ыг илрүүлэхэд тохиромжгүй байдаг.

Энэ стандарт нь Salmonella илрүүлэх ерөнхий аргыг заана. Дараах дээжинд

хамаарна:

хүний хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн ба малын тэжээлд;

хүнсний үйлдвэрлэл ба хүнстэй холбоотой орчны дээжинд;

амьтны ялгадас, тоос, арчдас зэрэг үйлдвэрлэлийн анхан шатны дээжинд.

Энэ ерөнхий аргаар Salmonella-ын ихэнх сероварыг илрүүлнэ. Зарим өвөрмөц

сероварыг илрүүлэхэд нэмэлт өсгөвөрийн арга шаардагдаж болно.Salmonella

Typhi, Salmonella Paratyphi-ийг тодорхойлох талаар Хавсралт D-д заасан.

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

2

Сонгомол баяжуулах хагас-шингэн тэжээлт орчин Rappaport-Vassiliadis (MSRV)

агарыг хөдөлгөөнтэй Salmonella-ыг илрүүлэхэд ашиглах ба энэ нь хөдөлгөөнгүй

Salmonella-ын өсгөвөрийг илрүүлэхэд тохиромжгүй байдаг.

Энэ арга нь Salmonella spp-ийг тоолоход тохиромжгүй. (маш бага бохирдсон

дээжинд) (<1 cfu / g).

2 Норматив эшлэл

Эш татсан бүтээлүүд нь энэхүү стандартыг ашиглахад хэрэгтэй. Хугацаа заасан

эшлэлийн хувьд зөвхөн эш татсан тухайн хэвлэлийг хэрэглэнэ. Хугацаа заагаагүй

эшлэлийн хувьд, эш татсан бүтээлийн хамгийн сүүлийн хэвлэл (аливаа нэмэлт

өөрчлөлтийг оруулаад)-ийг хэрэглэнэ.

ISO 6887 (all parts), Microbiology of food and animal feeding stuffs — Preparation of

test samples, initial suspension and decimal dilutions for microbiological examination

ISO 6887 Хүнс болон малын тэжээлийн микробиологи- Микробиологийн

шинжилгээнд хэрэглэх шингэрүүлэлт, эхний суспенз, болон дээж бэлтгэх заавар

ISO 7218, Microbiology of food and animal feeding stuffs — General requirements and

guidance for microbiological examinations

ISO 7218 Хүнс болон малын тэжээлийн микробиологи- микробиологийн

шинжилгээний ерөнхий заавар

ISO 11133:2014, Microbiology of food, animal feed and water — Preparation,

production, storage and performance testing of culture media

ISO 11133:2014 Хүнс, малын тэжээл болон усны микробиологи- дээж бэлтгэл,

үйлдвэрийн процесс, тэжээлт орчин бэлтгэх хадгалах

3 Нэр томьѐо, тодорхойлолт

Энэ стандартад дараах нэр томъѐо, тодорхойлолтыг хэрэглэнэ.

3.1

Salmonella

биохимийн ба ийлдэс судлалын өвөрмөц шинж чанар харуулдаг хатуу сонгомол

тэжээлт орчин дээр хэв шинжит буюу бага хэв шинжит колони үүсгэдэг бичил

биетэн ТАЙЛБАР: Биохимийн болон ийлдэс судлалын онцлог шинж чанаруудыг тодорхойлоход зориулсан

туршилтуудыг ISO 6579 стандартын энэ хэсэгт тодорхойлсон болно.

Salmonella-н тоо тоолох

нэг миллитр эсвэл нэг грамм дээжинд Salmonella.spp-н тоог тоолохдоо тэжээлт

орчны гадаргуу дээр ургасан колони нэг бүрийг эсвэл тухайн бүтээгдэхүүн дээр

ургасан колонийг тоолно.

4 Аргын зарчим

4.1 Ерөнхий зүйл

Salmonella spp.-н тоо тоолохдоо дараалсан дөрвөн үе шаттай MPN форматыг

хэрэглэнэ.(4.5 4.2)

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

3

4.2 Сонгомол бус шингэн тэжээлт орчинд урьдчилан баяжуулалт хийх

Дээжийг буферийн пептоны усанд (БПУ), (эхний баяжуулалт) баяжуулан 10-1

шингэрүүлэлт бэлтгэх.

Эхний суспензийг 12 нүхтэй микрохавтаны эхний эгнээний 3 нүхэнд хийнэ.

Хоѐрдахь эгнээний 3 нүхэнд тодорхой хэмжээ \тоо\ бүхий сонгомол бус баяжуулах

тэжээлт орчин (APW) агуулсан 12 нүх бүхий микрохавтаны эхний эгнээнээс

тарина.

Хоѐрдахь, гуравдахь тарилтыг хийнэ, шаардлагатай тохиолдолд түүнээс олон

эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий

микрохавтаныг (34 – 38) 0С температурт 18 цаг өсгөвөрлөнө.

4.3 Сонгомол хагас шингэн тэжээлт орчинд баяжуулалт хийх

4.2-т заасны дагуу олж авсан өсгөвөрийг микрохавтангаас авч хагас шингэн

тэжээлт (MSRV) орчинд тарина.

Инкубаторт 41,5 0C температурт 24 цагийн туршид) өсгөвөрлөнө. Хэрэв 24 цагийн

дараа MSRV сөрөг байвал хавтанг цааш 24 цаг өсгөвөрлөнө.

4.4 Сонгомол хатуу тэжээлт орчинд тарих

4.3-д зааснаар олж авсан (хамгийн их шингэрүүлэлт) өсгөвөрөөс сонгомол хатуу

тэжээлт орчинд ксилоз-лизин-дезоксехолат (XLD) агарт тарьж 37 0С температурт

24 цаг өсгөвөрлөнө.

4.5 Баталгаажуулах

4.4-аас авсан Salmonella колониудыг тохирох биохимийн ба ийлдэс судлалын

аргаар баталгаажуулна.

4.6 Хамгийн их магадлалтай тоог тооцоолох

Нэг миллилитр буюу нэг грамм дээжин дэх Salmonella spp. тоог тоолохдоо

баталгаажсан эерэг нүхний тоог үндэслэн тооцоолно.

5 Тэжээлт орчин ба ийлдэс

5.1 Ерөнхий

Лабораторийн үйл ажиллагаа, ISO 7218 -ыг үз.

Шинжилгээнд хэрэглэх тэжээлт орчин болон зөвлөмжүүдийг ISO / TS 11133-1, ISO

/ TS 11133-2 болон A.8-д тайлбарласан болно.

Шаардлагатай бүх мэдээлэл, урвалжуудыг А Хавсралтад тайлбарласан болно.

Үйлдвэрлэгчийн зааврыг дагана уу.

5.2 Тэжээлт орчин

5.2.1 Сонгомол биш баяжуулах орчин: Буфер пептонт ус (БПУ). А.1-ийг харна уу

5.2.2 Хагас-шингэн баяжуулах шөл: Хагас-шингэн Rappaport-Vassiliadis тэжээлт орчин (ХХБА). А.2-ыг хар.

5.2.3 Ксилоз-лизин-дезоксехолат (XLD) агар. А.3-ыг хар

5.2.4 Нутрейнт агар. А.4-г хар.

5.2.5 Гурван сахар төмөрт агар (TSI агар). А.5-ыг үз.

Өөрөөр хоѐр сахарт төмрийн агар (Киглер-Хажна) ашиглаж болно.

5.2.6 Шүвтэр агар (Christensen). А.6-г үзнэ үү.

5.2.7 л-лизин декарбоксиляци орчин (LDC) байна. A.7-ийг үз.

5.2.8 Антисера. Нэг эсвэл хэд хэдэн O-антиген болон H-антигений эсрэгбиеийг

агуулсан хэд хэдэн төрлийн наалдуулах урвалын тест байдаг.

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

4

Salmonella –н төрлийн серотипуудыг илрүүлэхдээ тохирох антисераг ашиглах ба

серотип бүрийн баталгаажуулалтыг хийсэн байх шаардлагатай.

6 Тоног төхөөрөмж ба хэрэглэх зүйлс

Хэрэв тохиромжтой гэж үзвэл, нэг удаагийн багаж хэрэгсэлийг дахин хэрэглэдэг

шилэн савны оронд ашиглаж болно.

Микробиологийн лабораторт хэрэглэдэг дараах тоног төхөөрөмжүүдийг ашиглана.

6.1 Хуурайгаар (xатаах шүүгээ) болон уураар ариутгах (aвтоклав) багаж

ISO 7218 стандартыг үзэх.

Хатаах шүүгээ, эсвэл laminar агаарын урсгалын кабинет, агааржуулалттай зуух,

(25 – 50) 0С-ийн хооронд ажиллах.

6.2 Дулаан тогтоогуур, (34 – 38) 0C температурт болон (37 ± 1) 0С-д тус тус

ажиллах.

6.3 Усан халаагуур (47 – 50) 0С-д ажиллах.

6.4 Хөргөгч, (бэлтгэсэн тэжээлийг хадгалах зориулалттай), (5 ± 3) 0C-д ажиллах.

6.5 рН метр, 25 0С температурт 0,01± 0,1 нарийвчлалтай рН метр . ISO 7218-ийг

үзнэ үү.

6.6 Тохирох хэмжээ бүхий, таглаатай ариун хуруу шил, шил сав, колбо. Таг,

шил, цлиндр, хоргүй металл буюу хуванцар (шураг) таг хэрэглэж болно.

6.7 Ариун гогцоо 1 мкл-ийн.

6.8 Ариун хэмжээст шилэн эсвэл автомат пипетк, 10 мл (0.5 мл шингэрүүлэх),

2мл (0,1 мл шингэрүүлэх), 0,1 мл (0,01 мл шингэрүүлэх) багтаамжтай соруур

хэрэглэнэ. Олон сувгийн 0,5 мл ба 0,02 мл-ийн автомат соруур хэрэглэнэ.

6.9 Ариутгасан петрийн аяга, ойролцоогоор 90 мм-ийн диаметртэй.

6.10 Жигдрүүлэгч : ISO 7218 стандартыг үзэх.

7 Дээж авах

Дээж авах хэсэг нь энэ стандарт дахь аргын нэг хэсэг биш юм. Тухайн

бүтээгдэхүүнд холбогдох тусгай Олон улсын стандартыг харна. Лабораторид

шинжилгээнд бүтээгдэхүүнийг бүрэн төлөөлж чадахуйц, тээвэрлэлт, хадгалалтын

явцад гэмтэж өөрчлөгдөхгүй дээжийг хүлээж авна. Хэрэв тусгай Олон улсын

стандарт байхгүй бол талууд харилцан тохиролцож болно.

8 Шинжилгээний дээж бэлтгэл

Тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой олон улсын стандартын дагуу шинжилгээний

дээжийг бэлтгэнэ. Хэрвээ тусгай стандарт байхгүй бол хамаарах талууд харилцан

тохиролцох замаар хийж болно.

9 Шинжилгээний ажлын явц

9.1 Шинжлэгдэхүүний хэмжээ, эхний булинга (суспензи) ISO 6887 болон холбогдох бүтээгдэхүүнд тохирох олон улсын стандартыг харна.

Шинжилгээний дээжин (масс буюу эзэлхүүн) дээр 10 дахин их хэмжээтэй БПУ

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

5

(5.2.1)-ыг нэмж шингэрүүлнэ. Жишээ нь: 25 г дээж нь дээр 225 мл БПУ-г нэмж,

БПУ болон дээжийг 1 минутын турш жигдрүүлэгчээр нэгэн төрлийн (6.12) болгоно.

9.2 Сонгомол бус, урьдчилан баяжуулах шат 12 нүх бүхий микрохавтанны (6.12) эхний гурван эгнээнд 2 мл БПУ (5.2.1) хийнэ.

(хоѐр, гурав, дөрөв дэх эгнээний 3 нүх тус бүрт мөн адил. Хавсралт В-г үзнэ үү.)

1-Р ТАЙЛБАР: Ерөнхий тохиолдолд эхний 12 нүх бүхий микрохавтан-д

шингэрүүлэлтийг дурьдсан аргаар хийнэ. Салмонеллын тоо 500-аас cfu / грамм-

аас их тоотой байх тохиолдолд 2 дахь 12 нүх бүхий микрохавтан нүх бүр 2 мл

БПУ агуулсан байна. 12 нүхтэй микрохавтаны сүүлийн нүх сөрөг үр дүн агуулсан

байхаар шаардлагатай тавагийг бэлтгэнэ.

Эхний эгнээний гурван нүх (хоосон) бүрт соруур ашиглан суспензнээс (9.1) 2,5

мл-ийг соруулж аван хийнэ.

Эхний эгнээний нүх бүрээс 0,5 мл-ийг (жишээ нь олон сувагт соруур 6.9 ашиглан)

2 мл БПУ бүхий хоѐр дахь эгнээний нүх руу шилжүүлнэ (эхний 5-1 дэхь

шингэрүүлэлт).

Хоѐр дахь эгнээний нүх бүрээс 0,5 мл-ийг авч (жишээ нь, олон сувгийн соруур 6.9

ашиглана) дараагийн мөрний дараалсан нүхэнд 2 мл-ийн БПУ –т шилжүүлнэ

(хоѐр дахь 5-1 шингэрүүлэлт).

Хоѐр дахь эгнээний 0,5 мл-ыг гурав дахь эгнээ рүү шилжүүлэхээс өмнө нүхэн

доторхи суспензүүдийг соруурээр соруулж буцах байдлаар давтан (болгоомжтой)

холино.Бусад эгнээнүүдийг энэ байдлаар үргэлжлүүлээрэй.

12-урвалын хавтанг 37 0С (6.3) температурт (18 ± 2) цаг өсгөвөрлөнө.

ТАЙЛБАР 2: шинжилгээний дээжний бохирдлын түвшин мэдэгдэхгүй учраас

байнга бага байлгах, эхний шинэгэрүүлгийн өсгөвөрлөлтөнд Салмонелла-ийн

төрөл байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай. эхний суспензийг (9.1) 37 0С

температурт (18 ± 2) цаг өсгөвөрлөнө(6.3). Дараагийн үе шатанд өсгөврийн

үйл ажиллагааг 9.3-аас 9.5-д заасны дагуу гүйцэтгэнэ. 9.3-т: MSRV агуулсан

петрийн аяганд эхний суспенз бүхий БПУ өсгөвөрлөлтөөс 0,1мл-ийн хэмжээтэй

1-3 хоосон тэнцүү зай байхаар тарилга хийнэ.

9.3 Хагас-шингэн тэжээлт орчин дахь баяжуулалт 12-нүхтэй микрохавтан болон MSRV (5.2.2) -ийг бага температурт хадгалж байвал өрөөний температурт тогтворжуулна. 12 нүх бүхий микрохавтан 2 мл БПУ-ийн агуулсан нүх бүрийг 20 мкл-ийн MSRV-д олон сувгийн соруур (6.9) ашиглана тэжээлт орчинд тарина (9.2), эгнээ бүрийн гурван нүх бүрт шинэ соруурны хошуу ашиглана.. 20 мкл-ийг БПУ өсгөврийг тэжээлт орчны гадаргууд дээр байрлуулан тарина (Хавсралт В-г үзнэ үү). БПУ-ээс тарилга хийхдээ дээжний булингад хүрч болохгүй. Түүнчлэн микрохавтанг болгоомжтой хөдөлгөнө. MSRV-ны аяганы гадаргууд булингийн хэсэг соруулхаас сэргийлнэ. Тарилгатай MSRV агар бүхий аягыг 41,5 0С (6.4) температурт 24 ± 3 цаг

өсгөвөрлөнө.

Петрийн аягыг хөмрүүлэн тавьж болохгүй.

Сэжигтэй тарилгын дуслын дагуу цагаан саарал булингартай бүс үүсгэдэг. Бүс нь

нарийн тодорхойлогдсон цагаан бүрхүүлээр тодорхойлогдоно.

Хэрвээ нүхнүүд 24 цагийн дараа ургалтгүй байвал дахин 24 ± 3 цаг өсгөвөрлөнө.

9.4 Аяганд сэлгүүлэн тарилт хийх

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

6

XLD агар (5.2.3) аягатай тэжээлт орчинг бага температурт хадгалж байсан бол өрөөний температурт тогтворжуулна. Шаардлагатай бол хэрэглэхийн өмнө петрийн аяга бүхий тэжээлийн гадаргууг хатаана. Сэжиг бүхий MSRV-той нүхнээс 1 мкл-н гогцоогоор (6.8) авч нэг хэвийн хэмжээтэй XLD агар бүхий петрийн аяганы гадаргууд сайн тусгаарлагдсан колони ургахаар тарилга хийнэ. Хамгийн бага шингэрүүлсэн тарилга: XLD аягыг хөмрүүлж тавьсан 37 0C (6.3) температурт (24 ± 3) цаг өсгөвөрлөнө. Ургалт өгөөгүй, сөрөг MSRV тэжээл бүхий петрийн аягыг 41,5 0С (6.4) температурт

(24 ± 3) цаг дахин өсгөвөрлөнө. Хэрэв 48 цагийн дараа эдгээр петрийн аяганд

эерэг урвал үзүүлсэн бол сонгомол тэжээлт орчинд тарина.

XLD агар дээр Salmonella-ын колони нь хар төвтэй, индикаторын өнгө

өөрчлөгдсний улмаас улаавтар өнгөтэй тунгалаг бус бүс үүсгэнэ.

ТАЙЛБАР. XLD агар дээр H2S сөрөг Salmonella нь гүн ягаан өнгийн төвтэй ягаан

өнгөтэй ургадаг. Лактоза-эерэг Salmonella нь XLD агар дээр харласан эсвэл шар

өнгөтэй байна. Эдгээр фенотипийг 1-р хүснэгтэд үзүүлэв.

9.5 Биохимийн болон ийлдэс судлалын баталгаажуулалт

9.5.1 Ерөнхий

XLD аяган (9.4) дээрх хамгийн багадаа нэг тусгаарлагдсан сэжигтэй колонийг авч

баталгаажуулалт хийнэ. Хэрэв сайн тусгаарлагдсан колони байхгүй бол XLD агар,

сонгомол бус агар болон нутрейнт агар(5.2.4) дээр колонийг сайн

тусгаарлагдахаар тарилт хийнэ.

Хэрэв сонгосон бүх колони Salmonella spp -ийг баталж чадахгүй бол, MSRV –аас

дахин өөр колонийг сонгон авч (бага шингэрүүлэлтэнд) шалгана.

Salmonella-н биохимийн батлах сорилыг шалгахдаа оношлуурыг ашиглах

боломжтой. Илрүүлэх оношлуур нь колониудын биохимийн идэвхитэй холбоотой.

Эдгээр оношлууруудыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглана. ТАЙЛБАР 1: Salmonella-ын колонийг танихад зөвхөн серовараас серовар хүртэлх бус, хэрэглэж буй

сонгомол тэжээлт орчны цувралаас цувралд, мөн тухайн ажилтны арга туршлага болон тэдгээрийн

гаднах байдлыг ялгах зэрэг олон хүчин зүйл чухал байдаг.

9.5.2 Баталгаажуулах колони сонгох

Баталгаажуулахын тулд XLD аяган (9.4) дээрх ургасан сэжигтэй колонийг

тэмдэглэнэ. Өмнөх тусгаарлахаар тарисан колони (цэвэр өсгөвөр) сонгомол

тэжээл (9.4) дээр ургасан бол, тухайн орчноос дахин сайн тусгаарлагдсан

колонийг сонгож биохимийн баталгаажуулалтыг шууд хийж болно. Сонгомол

тэжээлт орчноос сонгосон колоний цэвэршилтийг шалгах биохимийн сорилтыг

сонгомол бус тэжээлт орчинд Нутрейнт агар (5.2.4) өсгөвөрлөх шаттай

зэрэгцүүлэн хийж болно. Тарилга бүхий Петрийн аягыг (34- 38) 0С (6.3)

температурт (24 ± 3) цаг өсгөвөрлөнө.

Биохимийн болон ийлдэс судлалын баталгаажуулалтыг хийхдээ цэвэр өсгөвөр

ашиглана.

9.5.3 Биохимийн сорил

9.5.3.1 Ерөнхий

9.5.2-т сонгосон колониос олж авсан өсгөвөр бүрийг биохимийн баталгаажуулалт

хийх 9.5.3.2, 9.5.3.3 ба 9.5.3.4-т тэжээлт орчинд тарина.

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

7

9.5.3.2 TSI агар (A.8)

Налуу агарын гадаргуу дээр зурж, ѐроолд хатгаж тарина. 37 0C (6.3) температурт

(24 ± 3) цаг өсгөвөрлөнө.

Тэжээлт орчны хувиралыг дараах байдлаар уншина:

Хатгаж тарьсан

байдал

шар глюкоза эерэг (глюкозыг задласан)

улаан эсвэл өнгө өөрчлөгдөөгүй: глюкоза сөрөг (глюкозыг задлаагүй)

глюкоза сөрөг (глюкозыг задлаагүй)

хар: хүхэрт устөрөгч үүсгэсэн

хийн бөмбөлөг ба ан цав гарсан:

глюкозын задралаас хий үүссэн

Налуу

гадаргуугийн

тарилга

шар лактоза ба/эсвэл сахароза эерэг (лактоза ба/эсвэл сахароза задласан)

улаан эсвэл өнгө өөрчлөгдөөгүй

лактоза ба/эсвэл сахароза сөрөг (лактоза ба/эсвэл сахароза аль алийг нь задлаагүй)

Salmonella-ын хэв шинжит колони нь налуу (улаан) гадаргууд шүлт, хатгаж тарьсан

хэсэгт хүчил (шар), хий (хийн бөмбөлөг) мөн (нийт тохиолдлын 90 %) хүхэрт

устөрөгч (агар харлуулна) үүсгэдэг (1-р хүснэгтийг үзэх).

Хэрэв лактоза-эерэг Salmonella ялгасан бол, TSI налуу агар нь шар өнгөтэй болно.

Иймээс Salmonella-ын өсгөврийг батлахдаа зөвхөн TSI агартай сорилын дүнд

үндэслэж болохгүй.

9.5.3.3 Шээгтэй агар (5.2.6)

Налуу агарын гадаргуу дээр тарина. 37 0C (6.3) температурт 24 цаг хүртэл

өсгөвөрлөнө.

Хэрэв урвал эерэг бол шээг задарч аммони үүссэнээр тэжээлийн өнгө фенол

улаанаас ягаан, дараа нь интоорын өнгөтэй болно. Урвал нь 2 - 4 цагийн дараа

тодорхой болно.

Salmonella-ын хэв шинжит колони нь шээг задлах идэвхигүй байдаг тул шээгтэй

агарын өнгө өөрчлөгдөггүй (1- р хүснэгтийг үзэх).

9.5.3.4 Л-Лизин декарбоксилт тэжээлт орчин (5.2.7)

Шингэн тэжээлт орчны гадаргууд тарилтыг хийнэ. 37 0C (6.3) температурт (24 ± 3)

цаг өсгөвөрлөнө.

Өсгөвөрлөлтийн дараа урвал эерэг бол тэжээлт орчин нил ягаан өнгөтэй болно.

Шар өнгө үзүүлбэл сөрөг урвал өгч байна гэж үзнэ.

Salmonella-ын хэв шинжит колоний ихэнх нь LDC тэжээлт орчинд эерэг урвал

үзүүлдэг (1-р хүснэгтийг үзэх).

9.5.3.5 Биохимийн сорилыг тайлбарлах

Salmonella нь ерөнхийдөө 1-р хүснэгтэд үзүүлсэн урвалуудыг харуулдаг. Хэрэв

эдгээр урвалууд илэрсэн бол энэ нь Salmonella spp агуулж болно гэж үзэж болно.

1-р хүснэгт - Биохимийн сорилыг тайлбарлах;

Салмонеллын сероваруудын ердийн урвалууд

TSI агар

Хатгаж тарьсан байдал

шар глюкозын эерэг (100%)

хар: устөрөгчийн сульфид үүсэх, H2S (91,6%)

хийн бөмбөлөг ба ан цав гарсан:

глюкозын задралаас үүссэн хий (91,9%)

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

8

улаан эсвэл өнгө өөрчлөгдөөгүй:

лактоз ба / эсвэл сахароз сөрөг (99,2%, 99,5% тус бүр)

Шээгтэй агар

- өнгө өөрчлөгдөөгүй дунд зэргийн шар өнгө

сөрөг (100%)

LDC

- өнгө ягаан, булингартай эерэг (94,6%)

9.5.4 Серологийн сорил

Биохимийн шинжилгээний үр дүн Salmonella-ийн төрөлд хамаарах омгуудыг

тусгаарлах боломжтой. Salmonella-ийн омгуудын төрлийг бүрэн тодорхойлохын

тулд, серотипийг бас хийх ѐстой. Серологийг нь баталгаажуулснаар, аль

серогруппт хамаарахыг тодорхойлоход нэмэлт мэдээлэл болж өгдөг. Дэлгэрэнгүй

мэдээллийг ISO 6579 [5] болон Лавлагаа [3] -аас харна уу.

10 Үр дүнг илэрхийлэх

Эерэг урвал өгсөн нүхний тоог шингэрүүлэг тус бүрийн хувьд тоог тоолно.

Дээж бүрт эерэг баталгаатай нүхний тооноос MPN-ийг тооцоолно.

Хэрэв бүх нүхнүүд сөрөг байдаг бол эхний суспензи (10-1 шингэрүүлэлт) нь

Salmonella-ийн хувьд эерэг гэж үзсэн. Үр дүнг (баталгаажуулсаны дараа) дараах

байдлаар тайлагнана: Salmonella spp.-г шинжилсэн дээжийн хэмжээ (ж.нь 25),

MPN аргын (<1 cfu / g) илрүүлэх доод хязгаараас бага байна. MPN-ийг

тооцоолохдоо ISO 7218-д өгсөн томьѐог ашиглах боломжтой. Ашигласан

шингэрүүлэлтүүдээ мэдэж байгаа тохиолдолд MPN-н "стандарт" хүснэгтийг

хэрэглэх боломжтой. Excel1 програмыг ашиглан 10-н шингэрүүлэлтийн зэргийг

бичих боломжтой. Энэ программ нь бусад программтай харьцуулахад илүү өндөр

түвшний. Үр дүнгээс харахад гурван шингэрүүлэлтээс үүсэх үр дүнгийн тодорхой

хосолсон үр дүн нь ижил байна

ISO 7218-д хэвлэгдсэн хүснэгтэд заасны дагуу тооцооллын дэлгэрэнгүйг лавлагаа

[2], ба программыг татаж авах боломжтой.

http://standards.iso.org/iso/ts/6579/-2/ 11 Шинжилгээний тайлан

Шинжилгээний тайланд дараах мэдээллийг оруулна. Үүнд:

хэрэв мэдэгдэж байвал, хэрэглэсэн дээж авах арга;

шинжилгээний дээжийн хэмжээ болон/эсвэл шинжлэгдэж буй обьектын

шинж чанар;

энэ стандартад эш татсан, хэрэглэсэн шинжилгээний арга, ISO 6579-1 гэх

мэт;

хэрэглэсэн баяжуулах тэжээлт орчин эсвэл өсгөвөрлөлтийн нөхцлийн

хазайлтын утга;

энэ баримт бичигт тусгагдаагүй эсвэл нэмэлтээр хэрэглэсэн үйл

ажиллагааны бүх нөхцөл, тэдгээрийн үр дүнд нөлөөлж болзошгүй аливаа

тохиолдлын талаар нарийвчилсан мэдээлэл;

гаргаж авсан эцсийн үр дүн.

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

9

А Хавсралт

(норматив)

Тэжээлт орчин ба урвалж бодис ТАЙЛБАР:хэрэв хуурайшуулсан тэжээлт орчин/урвалжаар бэлтгэдэг, эсвэл бэлэн тэжээлт орчин/урвалж

хэрэглэдэг бол бэлтгэх явц, хадгалалтын нөхцөл, дуусах хугацааны талаарх үйлдвэрлэгчийн зааврыг

дагана. Энэ хавсралтад тэжээлт орчны хэрэглэх хугацааны талаарх зарим судалгааг харуулав.

Хэрэглэгч өөрийн хадгалалтын нөхцлийн дагуу баталгаажуултыг хийнэ (ISO 11133 ISO / TS 11133-1 ба

ISO / TS 11133-2-ыг харна уу).

Тэжээлт орчны чанарын баталгаа хийх сорилыг А.8-д тайлбарласан болно.

A.1 Буфет пептоны ус (БПУ)

A.1.1 Найрлага

Пептона 10,0 г

Натрийн хлорид 5,0 г

12 молекул устай хоѐр халаат фосфат натрийн давс

(Na2HPO4⋅12H2O)A 9,0 г

Нэг халаат фосфат калийн давс (КН2РО4) 1,5 г

Ус 1000 мл a. Жишээ нь, Казейн пептон.

A.1.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчинг усанд хийж уусгана, шаардлагатай бол халааж уусгана.

Шаардлагатай тохиолдолд ариутгасны дараа, рН-ийг 25 0С температурт 7,0 ± 0,2

болгож тохируулна.

Шинжилгээнд шаардагдах хэмжээгээр колбо (6.7)-нд тэжээлт орчинг найруулна..

Автоклав (6.1)-т 121 0С температурт 15 минут ариутгана.

Тэжээлт орчинг таглаатай саванд хийн, харанхуй нөхцөлд (6.5) 5 0C температурт 6 сар

хадгална.

2 мл шилжүүлэх, ж.нь. Олон сувгийн соруур (6.9) ашиглан 12 микрохавтан (6.11).

эхний эгнээний гурван нүх бүрээс дараагийн гурван нүх бүрт тус бүрт хийнэ.

A.2 Өөрчилсөн хагас-хатуу Rappaport-Vassiliadis (MSRV) агар

А.2.1 тэжээлт орчны нэмэлт

А.2.1 Найрлага

Ургамал болон амьтны эсийн фермент 4,6 г

Казейны хүчиллэг гидролизат 4,6 г

Натрийн хлорид 7,3 г

Нэг халаат фосфат калийн давс (КН2РО4) 1,5 г

магнийн хлоридын давс(MgCl2) 10,9г

Малахит ногоон оксалат 0,04 г

агар 2,7г

Ус 890 мл

А.2.1.2 Тэжээлт орчин бэлтгэх

Усанд бодисуудыг уусгана.

Халааж буцалгана.

Анхааруулга Автоклавт ариутгаж болохгүй.

Шаардлагагүй бол өндөр температурт удаан байлгаж болохгүй.

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

10

Тэжээлт орчинг (47 – 50) 0C (6.5) хүртэл хөргөнө.

А.2.2 Новобиоциний уусмал

А.2.2.1 Найрлага

Новобиоциний натрийн давс 0,05 г

Ус 10 мл

А.2.2.2 Тэжээлт орчин бэлтгэх

Новобиоциний натрийн давсыг усанд уусгана.

0,22 μм нүхтэй шүүлтүүрээр шүүж ариутгана.

Уусмалыг 5 °С (6.8)-д 4 долоо хоног эсвэл бага хэмжээгээр (жишээ нь, 2 мл) -20 0C

(6.9) температурт нэг жил хадгална.

А.2.3 Нийлмэл тэжээл бэлтгэх

А.2.3.1 Найрлага

Тэжээлийн суурь (A.4.4) 1000 мл

Новобиоциний уусмал (A.4.5) 2 мл

А.2.3.2 Тэжээлт орчин бэлтгэх

Ариун нөхцөлд, (47 – 50) 0С температурт 1000 мл тэжээлийн суурь (A.2.2) дээр 2 мл

новобиоциний уусмалыг нэмнэ. Болгоомжтой холино.

Тэжээлт орчин дох новобиоциний эцсийн концентраци 10 мг/л байна.

20 - 25 °С-д тэжээлт орчны рН 5,2 (5,1-5,4) байна.

2 мл (жишээ нь, олон сувгийн пипетк, 6.9) ашиглан 12 нүх бүрээс (6.11) нүх бүрт

шилжүүлнэ.

90мм-ийн диаметртэй ариун Петрийн аяганд (6.10) тэжээлт орчинг 15-20 мл хэмжээтэй

савлана.

Тэжээлт орчинг хэрэглэхийн өмнө сайтар хатааж царцаана.

Петрийн аяганы гадаргууг дээш харуулан хатаахаас сэргийлж 5 0C (6.5) температурт

харанхуй нөхцөлд 2 долоо хоног хадгална.

Хагас-шингэн агар нь шингэн учраас Петрийн аягыг хөмрүүлэн тавьж болохгүй.

Петрийн аяган дах хагас-шингэн агар шингэрcэн эсвэл хагарч хуваагдсан аль ч

тохиолдолд хэрэглэж болохгүй.

Хэрэглэхийн өмнө, мэдэгдэхүйц чийг ажиглагдвал нэн даруй агарын гадаргууг жишээ

нь, ламинарын агаарын урсгалын кабинетэд Петрийн аяганы тагийг авч агарын

гадаргууг дээш харуулан сайтар хатаана. Тэжээлт орчинг хэт хатаахгүй байхыг

анхаарна.

А.3 Ксилоза лизин деоксиололит агар (XLD agar)

А.3 Найрлага

Дрожжийн ханд 3,0 г

Натрийн хлорид (NaCl) 5,0 г

Ксилоза 3,75 г

Лактоза 7,5 г

Сахароза 7,5 г

L-Лизин гидрохлорид 5,0 г

Натрийн тиосульфат 6,8 г

Лимон хүчлийн төмөр (III) 0,8 г

Фенол улаан 0,08 г

Натрийн дезоксихолат 1,0 г

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

11

Агар 9 - 18 га

Ус 1000 мл а Агарын гелийн чанараас шалтгаална.

А.3.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчинг усанд хийж уусгана.

Буцлах хүртэл байнга сэгсэрч халаана. Хэт халаахаас сэргийлнэ.

Анхааруулга Автоклавт ариутгаж болохгүй.

Шаардлагагүй бол өндөр температурт удаан байлгаж болохгүй.

Шаардлагатай тохиолдолд, 25 0С температурт эцсийн рН-ийг 7,4 ± 0,2 болгож

тохируулна.

Тэжээлт орчинг (47 – 50) 0С бүхий усан халаагуур (6.4)-т хөргөн хольж, Петрийн аяганд

(6.10) савлан царцаана.

Хэрэглэхийн өмнө, агарын гадаргуу бүрэн хатах хүртэл агар бүхий Петрийн аягыг

(агарын гадаргууг доош, тагийг дээш харуулан) (25 – 50) 0С-д тохируулсан хатаах

шүүгээ (6.2)-нд хатаана.

Хатаахаас сэргийлж, агар бүхий Петрийн аягыг 5 0С (6.5) температурт 4 долоо хоног

хадгална.

А.4 Нутрейнт агар

А.4.1 Найрлага

Махны ханд 3,0 г

Пептон 5,0 г

Натрийн хлорид (NaCl) (сонголтоор) 5,0 г

Агар 9 - 18 га

Ус 1000 мл а Агарын гелийн чанараас шалтгаална. Жишээ нь, казейн ферментийн уусмал.

А.4.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчныг усанд уусган, буцлах хүртэл байнга сэгсэрч халаана.

Шаардлагатай тохиолдолд ариутгасны дараа, рН-ийг 25 0С температурт -д 7,0 ± 0,2

болгож тохируулна.

Тохирох агууламж бүхий колбо эсвэл хуруу шил (6.7)-нд тэжээлт орчинг шилжүүлнэ.

Автоклав (6.1)-т 121 0С температурт д 15 минут ариутгана.

Петрийн аяганд (6.10) савлан царцаана.

Хатаахаас сэргийлж, агар бүхий Петрийн аягыг 5 0С (6.8) температурт 4 долоо хоног

хадгална.

Эсвэл өөр сонгомол нэмэлтгүй тэжээл ашиглаж болно.

А.5 Гурван сахар/төмөртэй агар (TSI агар)

А.5.1 Найрлага

Махны ханд 3,0 г

Дрожжийн ханд 3,0 г

Пептон 20,0 г

Натрийн хлорид (NaCl) 5,0 г

Лактоза 10,0 г

Сахароза 10,0 г

Глюкоза 1,0 г

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

12

Лимон хүчлийн төмөр (III) 0,3 г

Тиосульфат натри 0,3 г

Фенол улаан 0,024 г

Агар 9 - 18 га

Ус 1000 мл а Агарын гелийн чанараас шалтгаална.

А.5.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчныг усанд уусган, буцлах хүртэл байнга сэгсэрч халаана.

Шаардлагатай тохиолдолд ариутгасны дараа, рН-ийг 25 0С температурт 7,4 ± 0,2

болгож тохируулна.

10 мл-ээр тагтай хуруу шилэнд тэжээлт орчинг савлана.

Автоклав (6.1)-т 121 0С температурт 15 минут ариутгана.

Ойролцоогоор 2,5 - 5 см-ийн гүнтэй байхаар налуу байрлалд царцаана.

Тэжээлт орчин бүхий хуруу шилийг 5 0С (6.5) температурт 4 долоо хоног хүртэл

хадгална.

А.6 Мочевинтэй агар (Кристенсен)

А.6.1 Тэжээлийн суурь

А.6.1.1 Найрлага

Пептона 1,0 г

Глюкоза 1,0 г

Натрийн хлорид (NaCl) 5,0 г

Нэг халаат фосфат калийн давс (KH2PO4) 2,0 г

Фенол улаан 0,012 г

Агар 9 - 18 гA

Ус 1000 мл a Жишээ нь, желатиний фермент b Агарын гелийн чанараас шалтгаална.

А.6.1.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчныг усанд хийж уусган, буцлах хүртэл байнга сэгсэрч халаана.

Шаардлагатай тохиолдолд ариутгасны дараа, рН-ийг 25 0С температурт 6,8 ± 0,2

болгож тохируулна.

Автоклав (6.1)-т 121 0С температурт 15 минут ариутгана.

Тэжээлт орчин бүхий колбо эсвэл хуруу шилийг 5 0С (6.8) температурт харанхуй

нөхцөлд 3 сар хадгална.

А.6.2 Шээгийн уусмал

А.6.2.1 Найрлага

Шээг...........................................400г

Ус, эцсийн эзэлхүүн..................1000мл

А.6.2.2 Тэжээлт орчин бэлтгэх

Усанд шээгийг уусгана, шүүлтүүрээр шүүж ариутгана.

Агааргүй, тагтай саванд хийж 5 0С температурт хэмд (6.5), харанхуй нөхцөлд 3 сар

хүртэл хугацаанд хадгална.

А.6.3 Нийлмэл тэжээл

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

13

А.6.3.1 Найрлага

Тэжээлийн суурь (A.6.1) 950 мл

Шээгийн уусмал (A.6.2) 50 мл

А.6.3.2 Нийлмэл тэжээл бэлтгэх

А.6.3.2 Найрлага

Ариун нөхцөлд, урьдчилан хайлуулж (47 – 50) 0С хүртэл хөргөсөн тэжээлийн суурь

дээр шээгийн уусмалыг нэмнэ.

10 мл-ээр ариун хуруу шил (6.12)-нд тэжээлт орчинг савлана.

Налуу байрлалд царцаана.

Тэжээлт орчин бүхий хуруу шилийг 5 0С (6.8) температурт 4 долоо хоног хүртэл

хадгална.

А.7 Л-Лизин декарбоксилт тэжээлт орчин (LDC)

А.7.1 Найрлага

Л- Лизин моногидрохлорид 5,0 г

Дрожжийн ханд 3,0 г

Глюкоз 1,0 г

Бромкрезол пурпур 0,015 г

Ус 1 000 мл

А.7.2 Тэжээлт орчин бэлтгэх

Тэжээлт орчингуудыг усанд уусгана. Шаардлагатай бол халааж уусгана.

Шаардлагатай тохиолдолд ариутгасны дараа, рН-ийг 25 0С температурт 6,8±0,2

болгож тохируулна.

Эргэдэг таглаатай нарийн хуруу шил (6.7)-нд 2-5 мл-ын хэмжээтэй савлана.

Автоклав (6.1)-т 121 0С температурт 15 минут ариутгана.

Тэжээлт орчин бүхий хуруу шилийг 5 0С (6.5) температурт 3 сар хүртэл хадгална.

А.8 Тэжээлт орчны чанарын баталгаажилт хийх

ISO 6579-ийн энэ хэсэгт тэжээлт орчны чанарын баталгаажилтын талаархи

мэдээллийг хүснэгтээр харуулсан байна. Сонгомол ба бүтээмжит чанарын

тодорхойлолтыг ISO 11133-1 ба ISO/ TS 11133-2-ээс харна уу.

А.1 Хүснэгт - Тэжээлт орчны чанарын баталгаажилт хийх

Тэжээлт орчин

Үүрэг Өсгөвөрлөл

т Хяналтын өсгөвөр

WDCM тоо

а

ШалгуурA

БПУ Бүтээмжит чанар

18 цаг 37 0С/

Salmonella Typhimurium

c,d

WDCM 00031 Salmonella Enteritidis

c,d

WDCM00030

Булингар (1–2)

MSRV агар

Бүтээмжит чанар

41,5 ± 1 0С/

2x(24 ± 3 цаг)

Salmonella Typhimuriumc,d

00031 Тарилгын дусалнаас үүссэн цагаан-саарал, булингартай бүс.

Сонгомол чанар

Salmonella Enteritidisc,d

00030 24 - 48 цагийн дараа, булингартай бүс хавтан дээр бүрэн (бараг) шилжинэ. Нэмэлтээр: XLD агар дээр өсгөвөрлөсөн колоний шинж чанар

Escherichia colid 00012 Булингартай бүс

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

14

эсвэл 00013

үүсгэлгүй дуслын тарилтаас ургалт өгч болно

XLD агар

Бүтээмжит чанар

37 ± 1 0С/

24 ± 3 цаг 37 ± 1

0С/

24 ± 3 цаг

Salmonella Typhimuriumc,d

Salmonella Enteritidisc,d

00031 00030

Хар өнгийн төвтэй колоний сайн өсөлт (2), тэжээлт орчны өнгөний өөрчлөлтөөс хамаарсан улаавтар цайвар тунгалаг бүс

Escherichia colid 00012

эсвэл 00013

Шар өнгөтэй колони, хэсэгчлэн дарангуйлал үзүүлнэ (0–1)

Сонгомол чанар

Enterococcus faecalisd

00009 эсвэл 00087

Бүрэн дарангуйлал үзүүлнэ

Тэжээ-лийн агар

Бүтээмжит чанар

34 - 38 0С/

18 ± 2 цаг Salmonella Typhimurium

c,d

Salmonella Enteritidisc,d 00031

00030

Сайн өсөлт

a www.wfcc.info хаягаас стандарт өсгөврийн каталогоос бичил биетний өсгөврийн сангийн талаарх

мэдээллийг авна уу; b WDCM: Дэлхийн бичил биетний мэдээллийн төв.

c Бичил биетний өсөлтийг ангилахдаа 0: өсөлт байхгүй, 1: сул өсөлт (хэсэгчлэн дарангуйлал), 2: сайн

өсөлт d (ISO 11133 стандартыг үз).

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

15

В Хавсралт

(мэдээлэл)

Явцын бүдүүвч зураг

шингэрүүлэлт ба

урьдчилан баяжуулах

БПУ-д

Шилжүүлэх

урьдчилан баяжуулах

БПУ (20 мкл)

MSRV дээр

Сонгосон

баяжуулах

MSRV дээр

Эхний шингэрүүлэлт

2мл БПУ

41.5 ° C ± 1 ° C температурт өсгөвөрлөнө 24 цаг ± 3 цагийн турш Сөрөг худаг: цааш нь 48 цаг хүртэл өсгөвөрлөнө

37 ° C ± 1 ° C

температурт 18 цаг ±

2 цаг өсгөвөрлөнө

Сэжигтэй худгийг өрөмдөх (at

хамгийн бага) хамгийн их

шингэрүүлэлт

сонгомол тусгаарлалт дунд XLD

37 ° C ± 1 ° C температурт 24 цаг ±

3 цаг

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 07.100.30 Salmonella...эгнээний (БПУ) агуулсан 3 нүхэнд тарилга хийж болно. 12 нүх бүхий микрохавтаныг

16

Ном зүй

[1] Fravalo, P., Hascoet, Y., Le Fellic, M., Queguiner, S ., Petton, J., Salvat, G. Convenient method for rapid and quantitative assessment of Salmonella enterica contamination: The mini-MSRV MPN technique. J. Rapid Meth. Automat. Microbiol. 2003, 11, pp. 81–88 [2] Jarvis, B., Wilrich, C ., Wilrich, P.-T. Reconsideration of the derivation of most probable numbers, their standard deviations, confidence bounds and rarity values. J. Appl. Microbiol. 2010, 109, pp. 1660–1667 [3] Grimont, P.A.D., Weill, F.-X. Antigenic formulae of the Salmonella serovars, 9th edition, WHO Collaborating Centre for Reference and Research on Salmonella. Paris: Institut Pasteur, 2007. 166 p. Available (viewed 2012-10-15) at: http://www.pasteur.fr/ip/portal/action/WebdriveActionEvent/oid/01s-000036-089 [4] Voogt, N ., Raes, M., Wannet, W.J.B., Henken, A .M., van de Giessen, A.W. Comparison of selective enrichment media for the detection of Salmonella in poultry faeces. Lett. Appl. Microbiol. 2001, 32, pp. 89–92 [5] ISO 6579:2002 + Cor.1:2004 + Amd.1:2007, Microbiology of food and animal feeding stuffs — Horizontal [1] method for the detection of Salmonella spp.