yНЭ: 600₮ Урагшилж буй аж үйлдвэр fileyНЭ: 600₮ zasag.co 2016.11.22,...
TRANSCRIPT
YНЭ: 600₮
ZASAG.CO
2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ
АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ
2434.22 353.26 37.43
ЗЭС 5-ЧИНГИС БОНД
1215.800.65%
87.6400.06%
95.9300.09%
54231.32%
781.060.43%
АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД
2016 оны III улирлын байдлаар аж үйлдвэрийн салбарын экспорт хийгээд үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр тэллээ. Гэхдээ энэ өсөлт уул уурхайн уналт дунд бүдгэрч, анхаарлын гадна үлдсээр байна. 12 Б.Ганбаяр / ЗГМ©
Экс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үүН.Алтанхуягт намаасаа мандат авах чанга даваа үлдээд байна. > 2
Кино зах зээлийн хөшигний цаана“Single ladies” холливудын кинотой дүйцэх ашиг олжээ. > 6
Цөхөрсөн сэтгэлийг дэвтээнэЭрхтний донор олох нь өвсөн дундаас зүү олохтой адил. > 3
ЗГМ
~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~
ОНЦЛОХ
ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.
Бүх эрх хуулиар хамгаалагдана ©
УЛС ТӨРЕрөнхийлөгч өвлийн хүйтэнд ч газар хөдөлж болзошгүй тул үргэлж бэлэн байх ёстой гэв. З.Алтай, Д.Зүмбэрэллхам нарын есөн Элчин сайдыг эргүүлэн татахаар боллоо. БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл Монголоос илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг өгөв.УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаас чөлөөлжээ.
ЭДИЙН ЗАСАГХайгуулын тусгай зөвшөөр-лийг сонгон шалгаруулалтын журмаар ирэх сараас олгоно. Гадаадын шууд хөрөнгө оруу-лалтын 64 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Урсгал тэнцэл оны гуравдугаар улиралд 176.4 сая ам.долларын алдагдалтай гарав. Гадаадын хөрөнгийн таван биржид бүртгэлтэй 34 монгол компани байна. Монгол Улс алт олборлолтын хэмжээгээрээ Азид зургадугаарт бичигджээ.
НИЙГЭМОХУ-ын өмчийн байр уудын гэрчилгээг хүчингүй бол гос ныг тус улсын ЭСЯ эсэргүүцэв. ДЦС-ууд 10-21 хоногийн нүүрсний нөөцтэй, хэвийн ажиллаж байна. С.Зориг агсны хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч М.Алдар шүүнэ.ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малчдад туслах аян санаачилж, уриалга гаргав. Монгол Улс ЮНЕСКО-гийн хө төл бөрийн ЗГ хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдлоо.
ДЭЛХИЙПеругийн Лима хотод В.Путин, Б.Обама нар цөөн хором уулзжээ.Мьянмарын хойд нутагт зэвсэгт мөргөлдөөн сэргэсэн байна.Facebook ирэх онд Британид төв байраа нээж, 500 хүнийг ажилд авна гэв.АНУ-ын Сангийн сайдад хөрөнгө оруулагч Жонатан Грейг санал болгов.Оросын Алс дорнодын эрдэмтэд нүүрснээс алт гаргах технологи боловсруулжээ.
ЦАГ АГААР
УЛААНБААТАР2016.11.22
-29° -20°ҮҮЛШИНЭ
0 0 5 2 1
Урагшилж буй аж үйлдвэр
ЗГМ: ИНФОГРАФИК
5
ЗГМ: СУРВАЛЖЛАГА
Хардалт дагуулсан хиамны жимээрБүтээгдэхүүний давсны хэмжээг 15 хувиар бууруулжээ
Б.Бямбасүрэн@byambaZGM
...Хүнсний бүтээгдэхүүнд хордохгүй байх баталгаа алга. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хэрэглэгчид яагаад итгэхгүй байна вэ. Хиамны шошгон дээрх орцонд гахай, үхрийн махаар хийсэн тухай бичсэн байдаг ч үнэндээ эргэлзээтэй. Түүнчлэн сүү лийн үед хиамны үйлдвэрүүд махаа арвижуулахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог болсон гэх мэтээр үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээллүүд зарим цахим сайт болон олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр.
Тэрчлэн хугацаа нь дууссан, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодор хойгүй хиам ол ширч байна. Нөгөөтэйгүүр, үйлдвэр лэгчид он, сар, өдрийг зохиож бичдэг л гэнэ. Энэ мэтчилэн байнгын эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлж байдаг хүнсний бүтээг дэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг, хаанаас оруулж ирдэг талаар манай сонин хэд хэдэн удаа цув рал сурвалжлага бэлтгэн, уншигч дадаа хүргэсэн билээ. Тухайлбал, жимс, цагаан бу даа, тарагны үйлдвэрлэл гээд дурдаж болно.
Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэгд яах аргагүй багтдаг хиамны жимээр бид энэ удаа явлаа.
МОНГОЛ УЛСЫН НООЛУУРЫН САЛБАР
40%
50%
Монгол Улс
10% Иран, Афганистан улс нийлүүлж байна.
ДЭЛХИЙН ТҮҮХИЙ НООЛУУРЫН ХЭРЭГЦЭЭНИЙ
ЭКСПОРТ ЖИЛД:
ТЭРБУМ ТӨГРӨГ300
тонн бохир
тонн самнасан ноолуур
мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлж байна.
4035630300
БНХАУ 60%
Манай улс 2015 онд 8000 орчим тонн ноолуур бэлтгэснээс
Анхан шатны боловсруулалт
30%Гүн боловсруулалт
ЯМААНЫ ТОО ТОЛГОЙ
2014 онд 19.2 сая
2015 онд 22 сая болж нэмэгджээ.
mi.gov.mn©
ЭДИЙН ЗАСАГ
Эдийн засгийн нөхцөл байдал, гарах гарцын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор Лувсан доржийн Оюунтай ярилцлаа.
Л.Оюун: Интервенци хийх нь гал унтраах төдий аргаТөгрөгийн ханшийг зориуд өсгөж ам.долларыг буулгаж байна
Г.ИлчЗГМ
-Монгол Улсын эдийн за-саг хүнд байдалд орсныг дээр доргүй л ярьж байна. Тэр дундаа Монголбанкнаас ам.долларын нөөцөө зарласантай хол-боотойгоор ханшийн хөөрөг дөл үүсэж, улам хэцүү бай далд орлоо гэж тайлбарлах боллоо. Энэ хэр бодит үндэслэл вэ?
Баримт бол баримт. Монголбанк валютын нөөц шавхагдлаа гэдгээ зарласны дараа ханш нь огцом өссөн. Тэгэхээр нөөцөө зарласан нь ам.долларын ханшид нөлөөлсөн хүчин зүйлийн нэг мөн гэж харж байна.
-Монголбанкнаас яаралтай арга хэмжээ авч, зах зээлд
ам.дол лар нийлүүлснээр ойрын өдрүүдэд ханш тогтвортой байна. Гэхдээ цаашид хэрхэх бол. Энэ хэр зөв алхам байсан юм бэ?
Төгрөг, ам.долларын ханшийг зохицуулдаг нэг арга нь интервенци шүү дээ. Интервенци нь ревальваци, девальваци гэж хоёр хэлбэртэй байдаг. Ревальваци нь төгрөгийнхөө ханшийг зориудаар өндөр болгож, эсрэг талд нь ам.долларын ханшийг буулгах арга хэмжээ. Үүний гол хэрэгсэл нь зах зээлд нийлүүлэлтийг нэмэх. Үр дүнд нь ханш буудаг. Энэ аргыг хэрэглэж байна л даа. Гэхдээ энэ нь дунд болон урт
хугацаандаа үр дүн өгөхгүй. Ер нь Монгол Улсад ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтвортой байлгах бодлого барья гэвэл өөр арга хэрэглэх хэрэгтэй.
-Тэр нь ямар арга юм бэ?Нэгдүгээрт, ам.долларын ний
лүү лэлтийг дотооддоо оруулж ирэх хэрэгтэй. Үүнийг оруулж ирдэг ганц суваг нь экспор тоо нэмэгдүүлэх. Түүнээс Монголбанк шиг зүгээр л зах зээлд доллар нийлүүлээд ханшийг тогтворжуулна гэж байхгүй. Түр зуурын гал унтраах л арга.
11
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарах эгзэгтэй мөч буюу энэ сарын 9нд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Тэрбээр "МАН амлалтаасаа буцаж, төрийн бүхий л шатанд эрх мэдлээ тогтоохын төлөө явж байна. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Би ард түмнийхээ эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална. Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд эх орны нөхцөл байдлыг хараад зүгээр сууж чадахгүйд хүрсэн. Энэ бол миний хувьд улстөрчийн шийдвэр” хэмээн нэр дэвших болсон шалтгаанаа тайлбарласан.
Гэхдээ эрх баригч хүчний буруутай шийдвэр, бодлого үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэг л шалтгаан болсныг онцолсон юм. Тэрбээр “Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон” хэмээн нам дамнасан улс төрийн бүлэглэлийг шүүмжилсэн.
Экс Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл хувь улстөрчийн шийдвэр гэдгийг дахин онцлоё.
Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягт намаасаа мандат авах хүндхэн алхам үлдээд байна. Намын гишүүд дэмжигчдийн итгэлийг олох, намынхаа удирдлагуудтай тохиролцоо хийсний үндсэн дээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх албан ёсны эрх нь нээгдэх юм. Иймд ирэх арванхоёрдугаар сард болох Их хуралд ихээхэн ач холбогдол өгөх, намын даргын сунгаанд найдвар тавих зэрэг томоохон ажил түүнийг хүлээж байна.
Тэгвэл УИХд суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий улс төрийн намуудаас анхны хүн төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөх хүсэлтээ ийнхүү илэрхийллээ. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэхүү мэдэг дэлд намын гишүүд нь ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
Л.БОЛД: АРДЧИЛСАН НАМААС ИЙМ ШИЙДВЭР
ГАРГААГҮЙ
Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлана гэдгийг шууд утгаар нь парламентад суудалтай гурван намын аль нэгэнтэй нь баараггүй тохиролцсон мэтээр харж болно. Миний мэдэж байгаагаар манай Ардчилсан намаас хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх шийдвэр гаргаагүй. Хэрэв Н.Алтанхуяг МАН, МАХНаас нэр дэвшихээр урьдчилан тохиролцоогүй
бол Ардчилсан намаасаа л нэр дэвшихийг хүсэж байгаа байлгүй. Нөгөө талаас, аль нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлэх нь хувийн бодол нь юм. Гэхдээ Н.Алтанхуяг шиг Ардчилсан нам дотроо багагүй нөлөөтэй улстөрчийн ийм мэдэгдэл өөр агуулгатай л даа. Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд улс төрийн хүч чадлыг нь дутуу үнэлж хэрэггүй. Тиймээс түүний зүгээс Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хамтран ажиллах урилгыг их эрт явуулж байна ч гэж ойлгож болох болов уу. Онцлоход, хэн нэгэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд Ардчилсан намын даргад нэрээ заавал дэвшүүлэх журам байхгүй.
Г.БАЯРСАЙХАН: МАНАЙ НАМЫН ГУРАВДУГААР
АСУУДАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах Ардчилсан нам маань өнөөдөр удирдлагагүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний талаар асууж байгаа бол намын дүрэм, намын даргын дараа гуравдугаар асуудал болж таарна. Энэ миний хувийн бодол шүү. Н.Алтанхуяг гэж хувь улстөрч өөрийн үзэл бодлоороо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн
байна лээ. Нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү дээ.
Б.ПҮРЭВДОРЖ: ХУВЬ ГИШҮҮДИЙНХЭЭ МЭДЭГД-ЛИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗДЭГ
Хувь улстөрчийнхөө талаас өөрийн зорилгоо хэлсэн гэж ойлгосон. Мэдээж нам зохион байгуулалттай дүрэм журамтай. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ сонгодог. Энэ процессоороо явна. Шаардлага хангасан олон хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орох байх. Ардчилсан нам нээлттэй, эрх чөлөөг эрхэмлэдэг улс төрийн хүчин. Хувь гишүүдийнхээ мэдэгд лийг ч хүндэтгэн үздэг. Ерөнхийлөгчийн сонгуульд олон хүн нэр дэвшихээ илэрхийлэх ч зөв хүнээ Ардчилсан намынхан сонгоод илгээх чадвартай.
Ж.БАТЗАНДАН: НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЙ
ОЛОН ХҮН БАЙНААрдчилсан намын даргад
нэр дэвшиж байгаа хүн олон байгааг онцлоё. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон хүн байна. Нэр дэвших хүсэлтэй байгаа нь хүний үндсэн эрхийн асуудал. Миний бие ч нэр дэвшиж болно. Тиймээс Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар Ардчилсан намын даргад ч , Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвших бүрэн эрхтэй. Харин намаасаа дэмжлэг авах, эсэх нь
Улс төр
2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА
Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт
байвал
Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.
БАЙР СУУРЬ
» НАМУУД УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэнгүй. Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, УИХ болон Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг юм. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт ч хуралдаагүй юм.
» АТГАТГын Ажлын хэсэг ГовьАлтай аймаг дахь ажлаа дуусгаад өнгөрсөн даваа гарагаас эхлэн Завхан аймагт ажиллаж эхэллээ. Ажлын хэсэг аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"ийг танилцуулж, “Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, орон нутгийн удирдлагын хэмжээнд гарч буй зарим асуудал” сэдвээр сургалт, мэдээлэл өгөх аж.
» ТОО
88.3Хувь. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын төсвийн орлогын 88.3 хувийг татвар, үлдсэнийг нь татварын бус орлого эзэлжээ. Татварын орлого өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өссөн бол татварын бус нь төдий хувиар хумигджээ.
» АСУУЛГА УИХын гишүүн Т.Аюурсайхан Эрчим хүчний сайд П.Ганхүүд асуулга тавьсан байна. Ингэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулжээ.
» АЖЛЫН ХЭСЭГ Ардчилсан намын ҮЗХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Их хуралд бэлтгэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХын гишүүн Д.Эрдэнэбат ахалж буй өнгөрсөн даваа гарагт анхны хуралдаанаа хийжээ. Ажлын хэсэг 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхойлж, Их хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах юм.
» ШИЙДВЭР Монгол Улс НҮБын ЮНЕСКОгийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд даргаар сонгогджээ. Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКОгийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 20132017 онд ажилласан байна. Зөвлөлөөс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 140 оронд 100 сая ам.долларын 1500 орчим төсөл хэрэгжүүлжээ.
» ТАЗТөрийн албаны зөвлөл ДарханУул аймаг дахь салбар зөвлөл болон аймгийн удирдлагуудтай хамтран төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад ДарханУул аймгийн Засаг даргын Тамгын газрын болон харьяа агентлагуудын удирдах, гүйцэтгэх 127 албан хаагч хамрагдсан байна.
ЗГМ ТОВЧХОН
Экс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үүН.Алтанхуягт намаасаа мандат авах чанга даваа үлдээд байна
Тохиролцож чадвал сунгаанд өрсөлдөх албан
ёсны эрх нь нээгдэнэ
дараагийн асуудал. Нэн тэргүүнд саналаа хэлэх нь зөв.
Л.ЭРХЭМБАЯР: НАМ ДОТОРХ СУНГААНД ОРОХ
ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
Энэ бол өөрийгөө нэр дэвшүүлэх үйл ажиллагаа гэдгийг улстөрч хүний хувьд анхааралтай ажигласан. “Би өөрөө ийм шийдвэр гаргаж байна” гэсэн. Гаргасан шийдвэрээ сонгуулийн өмнө намын хууль, дүрэмд ний цүү лэн хэлэл цүүлэх, нам доторх Ерөнхий лөгчийн сонгуулийн сунгаанд орох эрх нь нээлттэй байгаа. Түүнээс биш нам дэвшүүлсэн гэж хэлээгүй шүү дээ. Хувь хүний зүгээс ямар ч шийдвэр гаргаж болно.
Б.Даваатогтох@datoZGM
УИХ дахь МАНын бүлэг ээлжит хурлаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцжээ. Тус бүлгээс УИХын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан есөн гишүүнтэй Ажлын хэсгийг байгуулж, санал дүгнэлт боловсруулах үүрэг өгсөн юм. Тэгвэл Ажлын хэсэг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, санал дүгнэлтээ бүлгийн хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсгээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн нэрийг өөрчилж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэмээн нэрлэхээр болжээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд хэд хэдэн өөрчлөлтийг хийжээ. Тухайлбал, төрөөс бизнес
эрхлэгчдэд олгож буй тусгай зөвшөөрлийн тоог хоёр дахин бууруулахаар Засгийн газраас төлөвлөсөн. Гэвч Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулах санал оруулсан байна. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьчлалыг ил тод, нээлттэй, олон нийтийн оролцоотой явуулахаар хөтөлбөрт нэмж тусгажээ. Үүнээс гадна "Алт" болон "Ноолуур"ыг хө төл бөрийг шинэчлэн бо ловс руулж, хэрэгжүүлэхээр төлөв лөсөн байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг шинэчлэн үргэлжлүүлэх юм.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлс нээр эдийн засгийн өсөл тийг 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувь байхаар Засгийн газраас тооцжээ.
БҮЛЭГ
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэмээн нэрлэжээ
3
Нийтлэлчийн булан
2016.11.22, МЯГМАР ~ №243 (521) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
» Ганц өгүүлбэрээс болж өнөөдрийг хүртэл гарцгүй болсон өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр он жилийг үдэж байна.
» Кадавр донорыг ашиглах үүд удахгүй нээгдэх гэж байна.
» Хүмүүс бараг л толгой дараалан эрхтэнээ "сугалж" өгөхөөр дугаарлах вий.
Манайд ч гэсэн кадавр донорыг
ашиглах үүд удахгүй нээгдэх
гэж байна
Б.Ганбаяр / ЗГМ©
Албан тушаал, царай зүс, хөрөнгө мөнгө ялгалгүй ирдэг хамгийн хэцүү зовлог бол өвчин. Эрүүл явах эрхэм чухал гэдэг ч эдгэршгүй өвчинд дарлагдаж, эрхтэн солиулахаас аргагүй болдог тохиолдол олон. Өндөр үнэ өртөг нь яамай гэхэд эрхтний донор олох нь өвсөн дундаас зүү олохтой адил. Учир нь эрхтэн солиулахаар болвол өөрийнхөө төрсөн ах дүүс, аав, ээжийгээ эрхтэн дутуу болгохоос аргагүй. Өрөөл бусдаас авна гэвэл гонж гээд хуульд заачихсан юм. Зөвхөн ганц өгүүлбэрээс болж өнөөдрийг хүртэл гарцгүй болсон өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр он жилийг үдэж байна.
хурдан батлагдаж, хугацаа алдалгүй ирэх оны эхнээс мөрдөж эхлэхийг тэсэн ядан хүлээж буй.
Анх 2000 онд анх уг хуулийг баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхтэй. Гэвч цаг үеэсээ хоцорсон гэхээсээ илүү хаан боогдуулж, донор хайгчийг бачууруулсан хууль хэвээр үлдсэн. Ялангуяа эхээс ганц нэгээрээ, ах дүүс багатай бол амьд донороос эрхтэн авах боломжийг боосон хэт өрөөсгөл хууль байлаа. Харж суугаад хэн нэгнээ өвчнөөр алдахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс боломжтой нэг нь зээл авч, боломжгүй нь хандив тусламж гуйн хэдэн төгрөг цуглуулж эрүүл болно гэж итгэсээр харийн улсыг зорьдог.
Сүүлийн үед ийм дүр зураг бидний дунд ёс мэт оршиж байна. Гэтэл мэс заслын шинэ технологиуд гадаадад хүчээ авсаар. Тиймээс Монголд хүн амын өвчлөл эрс нэмэгдэж, хорт хавдраар олноороо нас барах
болон осол гэмтэл, цусны өвчлөл манай улсад тоймгүй нэмэгдсэн. Энэ нь шаардлага хангахгүй хуулийг дахин шинэчлэхэд хүргэснээс дамжиггүй.
УДАМ УГСААГАА ХАДГАЛНА
Эс шилжүүлэн суулгах мэс засал гэхэд л манай оронд хөгжөөд нэлээд хэдэн жил болж байна. Гэтэл хууль нь дөнгөж өргөн баригдах гэж байгаа нь Мон голын эмч, эрдэмтдийн чадвар нийгмээсээ түрүүлж явааг илтгэнэ. Хууль байхгүйн улмаас хосууд гадаадад очиж бэлгийн эсийн донор авдаг нь монгол үндэстний генийн санд аюул заналхийлэхийг ч үгүйсгэх аргагүй. Тухайн гэр бүл гэхэд л удам зүйн хувьд өөр үндэстний бэлгийн эс ашиглахаас гадна их хэмжээний мөнгөний урсгалыг алдахад хүргэдэг.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн боломжгүй нэгэн үр хүүхэдгүй насыг элээх сөрөг талтай байсныг өргөн барих гэж
буй Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар засч залруулаасай билээ.
Ер нь донор эрхтэн гэдэг хомс зүйл. Дэлхийн хэмжээнд жилд 200300 мянган хүн донор хүлээж, түүнээс 2030 мянга нь л эрхтэн шилжүүлэн суулгуулж чаддаг гэх судалгаа бий. Монгол Улс донор болох боломжтой энэ олон хүнийг ашиглаж чадахгүй байгаа нь асар том боломжийг алдаж буй хэрэг. Одоогоор манай улсад бөөр, элэг, үүдэл эсээс цусны чөмөг шилжүүлэн суулгах гур ван төрлийн мэс заслыг л хийж байна. Гэтэл хөгжингүй орнуудад кадавр буюу тархины үхэлтэй амьгүй донороос гэхэд л эрхтэн шилжүүлэн суулгадаг аргыг төрийн бодлогоор дэмжиж тогтолцоог нь тодорхой болгожээ. Манайд ч гэсэн кадавр донорыг ашиглах үүд удахгүй нээгдэх гэж байна. Ингэснээр 89 эрхтэн шилжүүлэн суулгаж, амьдрал үхлийн зааг дээр дэнжигнэсэн амийг аврах боломжтой болох юм.
Тэрчлэн хүн хүсвэл өөрийн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгуулах эрх нээгдэж байгаа нь өвчинд шаналсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг аврахаас илүү ач буян гэж энэ хорвоод байхгүй. Сүүлийн гурван жилд гэхэд л 300 гаруй хүн гадагшаа явж тус бүр 50,0250,0 мянган ам.доллар зарцуулсан баримт бий. Хэрэв хуультай, донортой байсан бол ийм их хэмжээний мөнгийг эх орныхоо төсөвт нэмэрлэх байлаа.
ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН
ХЭРЭГЦЭЭЭдгээр том өөрчлөлтийг
дагаад олон эмнэлэгт тарж бутарсан мэс заслын багуудыг нэгтгэж, тусгай төв байгуулах нь гарцаагүй. Угаас 2012 оны шинэчилсэн найруулгаар төв барих зорилго өвөртөлж байсан ч удаатай.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дагаж хүний наймаа, эд, эрхтэн худалдах гэмт хэрэг гадаадын орнуудад нэлээд түгээмэл тохиолддог. Гагцхүү энэ сөрөг явдлыг нарийн зохицуулах нь чухал. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгадаг мэс заслын эмч донорын мэдээлэл, бүртгэлээс ангид байх гээд олон заалтыг хуульд тусгахаас аргагүй. Эс бөгөөс гуравхан сая хүн амтай атлаа дийлэнх нь өр зээлэнд баригдсан, бүр хоногийн хоолгүй шахам өдрийг аргацааж байгаа хүмүүс бараг л толгой дараалан эрхтэнээ "сугалж" өгөхөөр дугаарлах вий. Жишээ нь, элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь донорын асуудал. Өнөөдөр гэхэд л Монголд донор байхгүй, аврагчаа хүлээгээд сууж байгаа 40 гаруй хүн байна.
Хэн нэгний хариуцлагагүй үгийн зөв бурууг шүүхийн тулд бараг 76уулаа цуглаж, цэц булаацалддаг атлаа иргэдийн амь, нас, эрүүл мэндтэй холбоотой олон чухал асуудлыг анхаарлынхаа гадна үлдээсээр ирсэн. Түр ч гэсэн нам хоорондын тэмцлээ хойш тавьж, гагцхүү цөхөрсөн сэтгэлийг дэвтээх хуулийг яаравчлуулах нь чухал байна.
Эрхтний донор олох нь өвсөн дундаас зүү олохтой адил
Л.Сугармаа @sugarmaaZGM
Цөхөрсөн сэтгэлийг дэвтээнэ
Юутай ч итгэл алдарсан хүмүү сийн нүдэнд баясал гэрэлтэх мөч тун удахгүй ирэх сайхан цаг айсуй. Гэхдээ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХаар баталсан тохиолдолд шүү дээ. Ямар ч гэсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээдэхлээ. Удахгүй Хууль зүй, дотоод хэрэг болон Эрүүл мэндийн сайд нар дээрх үзэл баримтлалыг батална. Үүний дараа хуулийн төслийг УИХд өргөн мэдүүлэх гээд багагүй хугацаа шаардагдах юм. Өвчинд шаналж өдөр хоногийг өнгөрөөж буй олон хүн хууль
Судлаачийн үг
4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
Миний өнцгөөс Азийн эдийн засгийн шинэ дэг
Эдийн засаг нь уул уурхайгаас ихээхэн хамааралтай, мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нь хөршүүдээсээ мөн харьцангуй хамааралтай манай улсын хувьд эдийн засгийн бэрхшээлээ гэтэлгэх, идэвхжүүлэх, төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх нь чухал. Улмаар тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд энэхүү “ТРР”-г (Trans Pacific Partnership-“TPP” буюу монголчилбол Номхон далайн түншлэлийн хэлэлцээр) сайтар судалж, түүнд нэгдэн орох хүсэлтээ албан ёсоор тавих эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв нэгдэж орохоор болбол холбогдох суваг, боломжийг тогтоон идэвхтэй ажиллах нь зүйтэй юм. Гарчигт “Нэг боломж” гэснийг анхаарах хэрэгтэй. “Үнэмлэхүй боломж” гэж нэрлээгүй тул эмзэглэх хэрэггүй.
Ингэхэд юун тухай хэлэлцээр билээ? АНУ оройлоод Ази-Номхон далайн 12 улсын төлөөлөгчид Номхон далайн түншлэлийн хэлэлцээр гэх түүхэн баримт бичигт 2016 оны хоёрдугаар сарын 03-нд Шинэ Зеландын Окланд хотноо гарын үсэг зурсан билээ. Уг хэлэлцээрийг байгуулах, эс байгуулах талаар сүүлийн таван жилийн хугацаанд хэлэлцэж ирсэн ба энэхүү олон талт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлэх
Нэг боломж: Номхон далайн түншлэлийн хэлэлцээр аваас дэлхийн эдийн засгийн 40 гаруй хувийг хамрах 12 гишүүн орнуудын хоорондын худалдааны тарифыг халж, худалдаа, хөрөнгө оруулалтын аливаа саад тотгорыг арилгана гэж тооцоолжээ. Одоо тэр 12 улсын парламент хоёр жилийн дотор бүрэн соёрхон батламжлах ёстой, тэгж байж уг баримт бичиг хүчин төгөлдөр болно. Энд дэлхийн эдийн засгийн 40 хувь, 12 улс орон, тарифыг цуцлах гэх махан тоонууд яригдаж байна. Хэрэв хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчиллээ гэхэд хөгжиж буй улсууд нь ажлын байраа алдах, хямд үнэтэй ажиллах хүчний өрсөлдөөнд зах зээлээ алдах эрсдэлтэй байж болох юм. Тийм сэрэмжлүүлэг байгаа. Харин АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжингүй орнууд нь түүнийг сөргүүлж, ажлын байр шинээр бий болохоос гадна эдийн засаг тэлж, хамгийн гол нь худалдааны тарифыг даруй 98 хувиар багасгаснаар худалдаа, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ хэмээн ятгасаар байна.
Ингэхэд эл хэлэлцээр нийт 30 зүйл бүхий 900 хуудас баримт бичиг бөгөөд АНУ-ын зүгээс бусад орнуудтай байгуулдаг чөлөөт худалдааны хэлэлцээртэй олон талаар төстэй.
Хэлэлцээрт 12 улс гарын үсэг зурснаараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт шинэ хэлбэрийн интеграцчлал буй болж, бусад орнууд ч түүнд нэгдэж орох хаалга нээгдлээ.
Монголын тухайд судлах нь мэдээж, харин хоёр хөрш маань байгаа бол? Орос, Хятадад хандан Номхон далайн түншлэлд нэгдэж орохыг 2015 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ТНБД урьж ятгаж байсан нь хуучраагүй баримт юм. Бүрэн эрхт байдлаа алдах эрсдэлтэй гээд тэр үед ОХУ хавьтуулаагүй. Хятадын хувьд эдийн засгийн ашиг хонжооны үүднээс алс хэтдээ уг түншлэлд нэгдэж орох бүрэн магадлалтай хэмээн эдийн засагчид таамаглаж байсан санагдана.
Номхон далай дамнасан түнш-лэлийн хэлэлцээр хэрэгжүүлэх улс орнуудад дэлхийн эдийн засгийн 40 орчим хувь, худал дааны 26 хувь ногддог гэдгийг дээр цухас дурдсан. Хэлэлцээр хэрэгжвэл ямар ашиг харагдаж байгааг задлан тайлбарлая. Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, эдийн засгийн өсөлт, инновацийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, улмаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, ажиллах хүчний шинэ стандартыг тогтооход чухал ач холбогдолтой гэж байна. ТРР-ийн хүрээнд 1) өрсөлдөөн, 2) хамтын ажил лагаа, боловсон хүчин
бэлтгэх, 3) хилийн үйлчилгээ, 4) гааль, 5) цахим худалдаа, 6) байгаль орчин, 7) санхүүгийн үйлчилгээ, 9) засгийн газрын худалдан авалт, 10) оюуны өмч, 11) хөрөнгө оруулалт, 12) ажиллах хүч, 13) хууль, 14) бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, 15) бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, 16) эрүүл ахуйн стандарт, 17) харилцаа холбоо, 18) түр нэвтрэх, 19) нэхмэл бүтээг дэхүүн, 20) шүүхээр хамгаалуулах эрх болон бусад асуудлыг багтаажээ.
Түүхийг нь сөхвөл, хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг АНУ, Австрали, Бруней, Чили, Шинэ Зеланд, Перу, Сингапур, Вьетнам, Малайз гэх есөн улс 2010 онд эхлүүлж, дараа нь Мексик, Канад хоёр 2012 онд, Япон 2013 онд нэгдсэн ажээ. Бруней, Чили, Сингапур, Шинэ Зеландын хооронд 2005 онд байгуулсан “Номхон далайн орнуудын стратегийн хамтын ажиллагааны гэрээ” нь эл хэлэлцээрийн анхны эх баримт бичиг болох аж. Тэр нь өргөжсөөр 12 улсыг хамарч, гишүүн орнуудын зүгээс гаргасан хүчин чармайлтын дүнд таван жил гаруй яриа хэлэлцээ өрнөжээ. ТРР-д Өмнөд Солонгос, Энэтхэг, Тайвань, Филиппин, Лаос, Тайланд болон Индонез нэгдэх сонирхолтой, төлөвтэй байгаа талаар ойрын ирээдүйд нэг юм дуулгах биз ээ.
Ингэхэд хэлэлцээрийг Ерөн-хийлөгч Б.Обама их шахсан, тэгэх ч бүрэн үндэстэй юм. Обамагийн мэтгэж байгаагаар, Хятад мэтийн эдийн засгийн тэргүүлэгч орнуудтай харьцуу-лахад уг хэлэлцээр нь АНУ-д худалдаа, хөрөнгө оруулал тын илүү таатай нөхцөл бүрдүүлж, тус орон XXI зууны хөгжлийн “дүрэм” бичиж, тэргүүлэгч улс хэвээр байхын баталгаа болох аж. Хэлэлцээр хүчин төгөлдөр болбол зөвхөн АНУ-ын эдийн засаг 100 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэж, гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүд шинэ стандарт хэрэг-жүүлэх боломжтой болно. Шинэ стандарт гэдэгт олон төрлийн асуудлыг хамруулан үзэж болно. Хамгийн гол нь худал-даа, эдийн засгийн харилцааг шинэчилсэн дүрэм, стандартын дагуу хөгжүүлэхээр заасан нь анхаарал татна.
The Trans-Pacific Partnership (TPP) is a new, high-standard trade agreement that levels the playing field for American workers and American businesses, supporting more Made-in-America exports and higher-paying American jobs. By eliminating over 18,000 taxes—in the form of tariffs—that various countries put on Made-in-America products, TPP makes sure our farmers, ranchers, manufacturers, and small busi-nesses can compete—and win—in
some of the fastest-growing mar-kets in the world. With more than 95 percent of the world’s consum-ers living outside our borders, TPP will significantly expand the export of Made-in-America goods and services and support American jobs.
TPP Eliminates over 18,000 Dif-ferent Taxes on Made-in-America Exports
TPP Includes the Strongest Worker Protections of Any Trade Agreement in History
TPP Includes the Strongest Environmental Protections of Any Trade Agreement in History
TPP Helps Small Businesses Benefit from Global Trade
TPP Promotes E-Commerce, Protects Digital Freedom, and Preserves an Open Internet
TPP Levels the Playing Field for U.S. Workers by Disciplining State-Owned Enterprises (SOEs)
TPP Prioritizes Good Gover-nance and Fighting Corruption
TPP Includes First Ever Devel-opment Chapter
TPP Capitalizes on America’s
Position as the World Leader in Services Exports
Ази, Номхон далайн бүс нутаг нь АНУ-ын аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол зах зээл бөгөөд 2014 онд тус улсын экспорт 1.6 триллион ам.доллар болсны 60 гаруй хувь буюу 970 орчим тэрбум ам.долларын экспорт нь ТРР-т оролцогч орнуудад ногдож байв. Япон уг хэлэлцээрт нэгдсэнээр АНУ болон бүс нутгийн орны хоорондын барааны худалдаа 20 хувь, үйлчилгээний худалдаа 32 хувиар өсөх судалгаа байна. АНУ-аас экспортлож буй хөдөө аж ахуйн 18000 гаруй болон бусад бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф буурч, Азийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдэх бөгөөд улмаар бизнес, ажиллах хүч, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалтад тавигдах шинэ, өндөр стандарт нь АНУ-ын жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
АНУ ингэж хожих аваас гишүүн орнуудын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол? ТРР-ийн гишүүн орнууд дэлхийн нийт эдийн засгийн 40, худалдааны 26 хувийг эзэлж байгаа нь энэхүү хэлэлцээрийн эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох ба ТРР хэрэгжиж эхэлбэл дэлхийн ДНБ 200 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдэх
ТРР-ийн эдийн засагт үзүүлэх
сө рөг нө лөөл лийг ЕХ урьдчилан
тооцсонТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН
Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН
Утас: 99901526
Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА
Утас: 99903584
Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор
Утас: 99901483
Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Р.Оюунцэцэг
Утас: 99901621
Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал
Утас: 99901682
Г.ЛхагвасүрэнУтас: 99903581
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,
“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024
Утас: 70103131, Факс: 70106065
Zasag.Co“Чөлөөт хэвлэл”
сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв
Дугаарын удирдагчБ.Гандолгор
“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг
дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг
илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг
бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.
0 0 5 2 1
РЕДАКЦИ
ЗАР СУРТАЛЧИЛГАА
ХАЯГ
ЦАХИМ ХУВИЛБАР
Олхонуд Баярхүү проф.
боломжтой гэх тооцоо байна. ТРР хэрэгжсэнээр олон бизнес
шинэ зах зээлд нэвтрэх, бага зардалтай ажиллах хүчээр хангагдах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжрах, үнэ буурах зэрэг олон боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл нийлүү лэлтийг дэмжсэн олон алхам боломжтой болж эрэлтийг үнийн өсөлтгүйгээр хангана. Худалдаа, хөрөнгө оруулалтад учирч буй саад тотгорыг багас-гаж, тарифын болон тарифын бус хязгаарлалтыг халах замаар худалдаа, хөрөнгө оруулал тыг хялбаршуулж, аж, ахуй нэгж, ажилчдад шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэг дүүлнэ. Гишүүн орны хүрээнд бүтээгдэхүүн болон нийлүү лэлтийн сүлжээг үүсгэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар шинээр ажлын байр бий болгох, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэнэ. Цаашлаад хууль эрх зүйн зохицуулалтыг харилцан уялдаатай болгох, бүс нутгийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж гадаад зах зээлд өрсөлдөх боломж олгох аж. Мөн засаглал сайжруулах, боловсон хүчний чадавхийг нэмэг дүүлж авилга, хээл хахуулийг бууруулах, нэгдсэн өндөр стандартыг хэрэглэх замаар өрсөлдөх ижил нөх цөл бүрдүүлэх, байгальд ээлтэй ногоон технологи, дижитал бараа бүтээгдэхүүн, дижитал эдийн засаг зэрэг шинэ санаа чилга, шинэлэг бүтээг-дэхүү нийг дэмжих замаар бүс нутгийн бизнесийн орчны өрсөл дөх чадварыг хангах зэрэг сайн талууд ойрын ирээдүйд харагдаж байна.
Хэлэлцээр хэрэгжсэнээр зах зээлийн өндөр хамгаалалтай байсан зарим эдийн засгууд нээлттэй болж, илүү ашиг хүр тэх боломжтой. Вьетнамын эдийн засгийн бараг бүх салбар нээгдвэл Японы хөдөө аж ахуй, үйлчилгээ, жижиглэн худалдаа, боловсрол, даатгал зэрэг салбарт эргээд нөлөөлнө хэмээн Японы эдийн засагчид тооцоолжээ. Японы талынхны үзэж байгаа-гаар тариф буурснаар эдийн засгийн өсөлт нь ДНБ-ий 0.66 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлэх бол тарифын бус хязгаар-лалтыг бууруулснаар хоёр хувьд хүрэхээр байна. ДНБ-ий харьцуулсан судалгаагаар бол Сингапур, Австрали, Шинэ Зеланд зэрэг харьцангуй чөлөөт зах зээлтэй орнуудын эдийн засаг тэлж, экспорт нэмэгдсэнээр аж ахуйн нэгжүүдэд үр ашгаа өгнө.
Гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшин, бүтэц ялгаатай байгаа нь хүндрэл үүсгэхийг үгүйсгэхгүй. Өндөр стандартын шалгуур
ВВМ©
бүхий энэхүү Хэлэлцээрийг х э р эг ж ү ү л эх и й н т у л д зарим улс өргөн хүрээтэй шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болно. Энэ нь хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн цаг хугацаа, зардал хэрэгтэй гэсэн үг. Ажлын байр хэт ихээр шилжиж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэх болгоомжлол буй ч үүнийг эерэгээр харж буй талынхан хямд үнэ, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээнээс илүү их ашиг олно гэж тооцжээ. Тэгээд ч Дэлхийн худалдааны байгууллага ажиллах хүч болон байгаль орчны талаар нэгдсэн стандартгүй байгаа энэ цаг үед ТРР эдгээр асуудлыг нэгдсэн зохицуулалтад оруулж шийдвэрлэх гэж байгаа нь чухал ололт хэмээн тэд ятгах ажээ.
Тэгвэл ТРР-ийн гишүүн бус Хятад, Энэтхэгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? Дэлхийн эдийн засгийн анхаар-лын төвд байдаг Хятадын хувьд ТРР рүү нэгдэх эсэх нь тодор хойгүй байгаа бөгөөд
худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ стандартууд нь Хятадын сонирхолд төдийлэн нийцэхгүй байх бололтой. Нөгөө талаасаа Хятад нь хөрөнгө оруулалт болон худалдааны энэхүү өндөр стандар тыг хэрэгжүүлэхэд бэлэн бус байж магадгүй. Хятад бол Азийн эдийн засгийн тогтвор той өсөлтийг хангах, “Торгоны зам”-ын өөр нэг лут төслийг санаачлаад ажиллаж байна. Хятад ойрын хугацаанд дэлхийн эдийн засгийн гол хүч хэвээр байж эдийн засгийн өсөлт нь жилд 6-7 хувьтай тогтмол үргэлжилнэ. Тэр хэрээрээ бусад улсаас экспортлож буй бараа бүтээгдэхүүний хувьд тус улс одоогоор том зах зээл хэвээр байх нь тодорхой.
ТРР-ийн гишүүн орон хоорондын тарифын хөнгө-лөлтийг тооцож үзэхэд Хятад нь экспортоос жилд ойролцоогоор 100 тэрбум ам.долларын алдаг-дал хүлээнэ. Гэхдээ энэ нь эдийн засгийн харьцангуй өндөр өсөлттэй тус улсын хувьд бага үзүүлэлт.
Эдийн засгийн шинэ гигант Энэтхэгийн хувьд шинэчлэл нь удаашралтай яваа бөгөөд ТРР-д нэгдэх эсэх талаар идэвхи гаргаагүй. Энэ нь тус улсын дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн томхон өрсөлдөөнд бэлэн бус байгаатай холбоотой байж болох юм. Түүнчлэн Энэтхэг нь Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ явуулж байгаа нь ТРР-д нэгдэх асуудлыг хойш тавихад хүргэж байж болзошгүй.
ТРР гишүүн бус Азийн бусад улсуудын хувьд худалдаа, хөрөн гө оруулалт багасч болзош гүй. ТРР-ийн гишүүн орнуу дын хооронд тарифын хязгаарлалтыг үгүй болгосноор үнийн өрсөлдөөнийг асар ихээр нэмэгдүүлнэ. Энэ нь ТРР-ийн гишүүн бус Азийн орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Европын Хол боо ны зүгээс эдийн за-сагт үзүүлэх ТРР-ийн сөрөг нөлөөл лийг урьдчилан тооцсон. Тийм дээ ч Азийн улсуудтай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрээ түргэвчлэх зам руу орлоо.
Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт оролцогч бүх улстай найрсаг харилцаатай, тэр дундаа гуравдагч хөрш хэмээн үздэг дэлхийн тэргүүлэх АНУ, Япон хоёр тэдэн дунд нөлөөтэй байгаа тохиолдолд Монгол Улсад маань бас гарц, боломж байх шиг. Өмнөд хөрш маань яахаа хэлэхгүй, таг чиг, хойд хөрш маань няцаасан байдалтай байгаа нь бас нэгэн нээнтэг болж болох юм.
Үндсэндээ АПЕК-ийн гишүүд л тэр 12 улс байна. Тиймээс Номхон далайн түншлэлийн хэлэлцээр гэдгийг бид АПЕК-т нэгдэх ерөнхий стратегийнхаа
га лалтын зооринд хийх, эсвэл үйлд вэрийн дамжлага руу явуулна. Мал нядалгааны үед гаднын бохирдол, зөв хадгалалт зэргийг харгалзаж үздэг. Махаа Дорнод болон баруун аймгуудын малчдаас авдаг. Махны нөөц маань тухайн үеийн захиалгаас хамаардаг. Хоногт дөрөв орчим тонн гулууз мах боловсруулах хүчин чадалтай. Дээрээс нь хонь, гахайн махыг ангилна. Бохир жингээр нь тооцвол хоногт долоон тонн мах боловсруулдаг гэж хэлж болно. 30 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Гулууз махыг хамгийн дээд тал нь стандартад зааснаар 18 градусаас дээш хүйтэнд 12 сар хадгална” гэв.
Өлгөөтэй махнуудад хар өнгийн бүдүүн утсаар тоо бичсэн харагдана. Энэ нь махны гарал үүслийн код юм байна. Ингэж коджуулснаар тухайн мах хаанаас, хэнээс, хэчнээн тоо ширхэгтэй, хэдэн килограмм ирсэн бэ гэдгийг баталдаг аж. Учир нь олон газраас мах худалдан авдаг тул заавал коджуулах шаардлагатай. Ийм мөшгөлтийн кодгүй бол ялгах ямар ч боломжгүй болдог
байна. Нөгөө талаар, дараа нь гарах эрсдэлийг тооцох чухал үүрэгтэй. Үйлдвэрийн ажилчид махаа ангилахын өмнө бэлтгэн нийлүүлэгчийн код байгаа эсэх, гаднын бохирдол орсон зэргийг заавал шалгаснаар, цэвэрлэгээнд оруулдаг аж.
Ингэхдээ ч мөн технологийн дагуу цэвэрлэж боловсруулах ёстой. Ерөөс дамжлага бүр технологитой, нарийн дүрэм журамтай. Гурван эмэгтэй өлгөөтэй махнуудын гадна талын хальс, үс зэргийг цэвэрлэж байв. Ингэж цэвэрлэсний дараа махаа жинлээд, шулж жижиглэнэ. Шулагчид дор бүрнээ нэг сав тавьсан харагдана. Энэ нь махнаас гарч байгаа хальс, өөх зэргийг ялгаж, хийдэг сав юм байна. Махнаас гарсан хальсыг нохойн хоолонд өгдөг юм байна.
Эцэст нь цэвэрлэж, ангилсан түүхий эдийг хиамны үйлдвэр рүү хуваарилдаг аж.
Махны үйлдвэр гэхээр л энд тэндгүй цустай, бохир орчин төсөөлж байсан маань эсрэгээрээ байв. Үйлдвэрийн хана, ширээ, хутга хэрэгсэл нь тун цэвэрхэн. Тэнд нэг үйлчлэгч эмэгтэй цэвэрлэгээ хийж байв. Мах ангилж байх явцад ариун цэврийн байдлыг хангадаг аж. Хогоо гадагшлуулах тогтсон цагтай. Хүнстэй харьцдаг ажилчид цэвэр лэгээнд огт оролцох ёсгүй. Харин үйлдвэрлэлийн үйл ажил лагаа дууссаны дараа хэрэглэсэн багаж хэрэгслээ ариутгаж цэвэрлээд явдаг хэмээн Болормаа хэллээ.
Үүний дараа бид Замын цагдаагийн газрын зүүн талд байрлах хиамны үйлдвэрийг зорилоо. Дэргэдээ нэрийн барааны дэлгүүртэй тус үйлдвэр нь мөн л дээр өгүүлсэн ариун цэврийн байдлыг хангаснаар биднийг дотогш нэвтрүүлсэн. Хиамны үйлдвэрийн үйл явц түүхий эд хүлээн авахаас эхэлнэ. Герман технологитой тус үйлдвэрт сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлжээ.
Хиамны үйлдвэр дээр ч мөн мөшгөлтийн үйл явцыг хэрэгжүүлдэг аж. Энэ удаад бидэнд “Траст трейд” компанийн Чана рын албаны дарга Ж.Эрдэнэчимэг үйлдвэрлэлийн явцаа танилцууллаа. Тэрбээр “Бид өдөрт 1618 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хиамны үйлдвэрлэлийн үйл явцыг танилцуулъя. Үйлдвэрээс ирсэн түүхий эдээ хүлээн аваад зооринд хадгалдаг. Тодорхой градуст махаа гэсгээсний дараа том тавганд бусад орцтой нь хамт найрлаганд оруулдаг. Найрлагын хэсгээс бүтээгдэхүүн бэлэн болно гэж ойлгож болно.
Дараа нь хальсанд нь савалдаг юм. Бүрхэвчийг утла га тай, чана сан хиаманд тохи руулан ОХУаас бэлэн бүтээг дэхүүн нийлүүлдэг. Бүтээг дэхүүний чийг багасах тусам хадгалалтын хугацаа уртасдаг. Бүтээг дэхүүнээ савлаж шахсаны дараа рамлаж, шарах шүүгээнд болгодог. Хиам бүрийн технологи харилцан адилгүй учраас хөргөлтийн үйл явц өөр байдаг. Утлагатай хиамыг том өрөөнд сойж, зориулалтын модоор утаа гарган хийдэг
5
Нийгэм
2016.11.22, МЯГМАР ~ №243 (521) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Хардалт дагуулсан хиамны жимээр
Зөвхөн үхэр, гахайн
махаар л хиам үйлдвэрлэдэг
Чанамал хиамны хувьд 714 хоног хадгалах бол утлагатай хиамыг хагас болон бүтэн утлагатай, эсэхээс нь харгалзан хадгалалтын хугацааг 1430 хоног байдаг аж.
С.Батсайхан / ЗГМ©
Огноо: 2016.11.22Тендер шалгаруулалтын нэр: МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний цогц систем (Бусад агаарын
тээвэрлэгч болон нисэх буудлуудын системтэй холбогдох сүлжээний хамт)-ийг нийлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: 18/2016-M1. “МИАТ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “МИАТ” ТӨХКИЙН ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ
СИСТЕМ (БУСАД АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОН НИСЭХ БУУДЛУУДЫН СИСТЕМТЭЙ ХОЛБОГДОХ СҮЛЖЭЭНИЙ ХАМТ)ИЙГ НИЙЛҮҮЛЭХ тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 50,000 төгрөгөөр, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валютаар доорх хаягаар худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерийг 2016 оны 12 сарын 22ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2016 оны 12 сарын 22ны 10:30 цагт уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.
4. Тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан болно.5. Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох боломжтой.6. Тендерт оролцогчдод давуу эрх олгохгүй.7. Түншлэлээр тендерт оролцохыг зөвшөөрөхгүй.8. Хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрөхгүй.
ХАЯГ: “МИАТ” ТӨХК, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа 17120, Харилцах утас +976-70049916Email: [email protected], Өрөөний дугаар 207, Мэдээлэл технологи хөгжүүлэлтийн хэлтэс
Date: 2016.11.22Name of the Tender: Tender for Passenger Service Solution with Related IT network to MIAT MONGOLIAN
AIRLINESBid number: 18/2016M1. “MIAT Mongolian Airlines” invites sealed bids from eligible and qualified bidders for SUPPLYING
PASSENGER SERVICE SOLUTIONWITH RELATED IT NETWORK TO MIAT MONGOLIAN AIRLINES. 2. A complete set of Bidding Documents may be purchased by interested bidders at the address below
and upon payment of a nonrefundable fee of 50,000 Tugriks or an equivalent amount in freely convertible currency. Interested eligible bidders may obtain further information at the address indicated below.
3. All bids shall be valid within 45 days after Bid opening. Bids must be delivered to the address below before 10:00 AM December 22, 2016 and Bids will be publicly opened in the presence of the bidders’ representatives who choose to attend in person at 10:30 AM December 22, 2016.
4.Specific requirements for the bid selection are set forth in the Bidding Documents.5. Foreign legal entities are eligible to participate in the Bid.6. No margin of preferences applies to bidders.7. Joint venture is not allowed.8. Alternative bid is not permitted.
ADDRESS: Khan –Uul district, Khoroo -10, Buyant-Ukhaa 17120, Contact Telephone: +976-70049916, Facsimile: 976-11-70049919
Email: [email protected], Room number: 207, Information technology and development department
ТЕНДЕРИЙН УРИЛГА INVITATION FOR BIDS (IFB)
1 Мах, махан бүтээгдэхүүн, хиам ны үйлдвэрлэл хэрхэн явагд даг, ямар түүхий эдийг яаж бэлт гэдэг зэргийг нүдээр үзэх зорил гоор манайхны хамгийн их ху далдан авдаг “Траст трейд” ком панийг зорьсон юм.
Нэн түрүүнд хиамны үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг ангилсан махны тасгаар орлоо. Үйлдвэрт нэвт рэхийн тулд чамгүй олон дамжлага хэрэгтэй. Тус компанийн технологич бидэнд нэгэн цаас өгч, бөглөхийг хүсэв. Үүн дээр амьсгалын замын өвчтэй, сүүлийн долоо хоногт гэдэсний суулгалтаар өвчилсөн, ханиад хүрсэн, эсэх гээд бараг 10 гаруй асуулт хөвөрч байлаа. Дараа нь ээмэг, зүүлт, гар утас гээд бүх эд хэрэглэлээ “хураалгав”. Нэг удаагийн малгай, амны хаалт, нөмрөг зэргийг өмссөний дараа гутлаа ч мөн солих хэрэгтэйг санууллаа. Үйлдвэр рүү нэвтрэхийн өмнө иж бүрэн хувцаслаж авсан нь энэ. Ингээд гараа савандаж угаагаад, спиртээр дахин нэг ариутгаад нэгэн төхөөрөмж дотор орж зогсов. Энэ нь хувцсанд наалдсан хүний нүдэн харагдахгүй тоос шороог үлээлгэдэг шидтэй аж. Хамгийн сүүлд нь гутлаа ариутгаснаар үйлдвэрт хөл тавих эрх нээгдэв.
Биднийг ангилсан махны үйлдвэрийн технологич салбар таа 25 жил ажиллаж буй Т.Бо лормаа угтан авч, үйлдвэрийн хээ үйл явцыг танилцуулав. Хиамны түүхий эд болох үхэр, хонины гулууз болон гахайн махыг гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгчдээс худал дан авдаг юм байна. Ангилсан махны үйлдвэр учраас дан ганц хиамны түүхий эдийг бэлтгэдэггүй гэдгийг Болормаа бидэнд тайлбарлав. Учир нь зөвхөн үхэр, гахайн махаар л хиам үйлдвэрлэдэг аж. Харин хонь болон үхрийн махыг гэрээ байгуулсан ресторан, уул уурхайн компанид бэлтгэн нийлүүлдэг байна.
Технологич Т.Болормаа “Түүхий эдийг шууд үйлдвэрлэлд оруу лах, эсэхээс хамаарч хад
бол чанамал хиамыг тодорхой градус заасан өрөөнд хөргөдөг” гэв.
Ингээд бүтээгдэхүүн бэлэн болж, заримыг нь вакуумдаж, битүүмжилснээр хэрэглэгчийн гарт хүргэнэ. Чанамал хиамны хувьд 714 хоног хадгалах бол утлагатай хиамыг хагас болон бүтэн утлагатай, эсэхээс нь харгалзан хадгалалтын хугацааг 1430 хоног байдаг аж. Дайвар бүтээгдэхүүний хувьд 710 хоногийн хугацаатай.
Энд үйлдвэрлэлийн хамгийн чухал үйл ажиллагааны явцыг дурдах нь зүйтэй. Үйлдвэрт бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг борлуулалтад гаргахаас өмнө заавал лабораторид дээж авч, шинжилдэг байна. Хэрэв шинжилгээний дүн “аюулгүй” гэж гарвал тухайн бүтээг дэхүүнийг борлуулалтад гаргах ёстой. Бактериологийн 13, химийн тав, түүхий эдийн химийн 10 ор чим үзүүлэлтээр ийнхүү бүтээгдэхүүнийг шинжилдэг аж. Тус компанийнхан өнгөрсөн жилээс нийт бүтээгдэхүүнийхээ давсны хэмжээг 2.3 хувь байсныг 15 хувиар бууруулж, хоёр хувь болгожээ. Нитритийн хэмжээг мөн бууруулахаар туршилт явуулж байгаа аж.
Нүд үнэн, чих худал гэдэг. Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий. Зөвхөн “Траст трейд” компанийг бид онцлохыг зорьсонгүй. Харин иргэдийн дунд байдаг олон эргэлзээг тайлахын тулд ийнхүү үзэж, харснаа хүргэж буй юм. Сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрүүд HACCPаас эхлээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг үйл явц бүртээ нэвт рүүлж буй нь эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хүнс үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх болжээ. Зах зээлийн хуулиа дагаад ийнхүү шинэ стандарт нэвтрүүлэхгүй бол хүссэн хүсээгүй арчигдахаар байна. Тиймээс эрүүл хүнсний сонголт гагц иргэдийн гарт байна. Элдэв худал мэдээлэлд автахын оронд шошготой нь сайн танилцах нь хамгийн зөв алхам юм.
ЗГМ: СУРВАЛЖЛАГА
2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэж буй энэ үед төсвийн төсөлд иргэдийн саналыг авах зорилгоор нийслэлийн Засаг даргын орлогч нар, хотын удирдлагын төлөөлөл Улаанбаатар хотын
иргэдтэй даваа гарагт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн 200 гаруй иргэн оролцлоо.
2017 оны төсвийн төслийн талаар саналаа хэлсэн иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруу лах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозамын асуудлыг хөндлөө. Мөн сургууль, цэцэрлэгийн
хүртээм жийг нэмэгдүүлэх, түүнийг шийдвэрлэх талаар төсөвт суулгах шаардлагатайг дийлэнх иргэн.
Иргэдээс ирүүлсэн саналыг хотын удирдлагууд судалж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хур лаар хэлэлцэхдээ тусгахаар болов. Тэр дундаа иргэдийн голчлон ярьсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮЯнаас малчдад тус лах сайн санааны аяныг эх лүүл лээ. Аянаар иргэд, албан бай гуул лага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамд, хандивлагч орон, олон ул сын бай гуул лагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байгаа аж.
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай
оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох тухай мэдээ гарсан. Энэ нь малын өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл үүсгээд байна.
Одоогийн байдлаар манай орны нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Улмаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв, ДарханУул зэрэг аймагт зуд болох хамгийн
их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, БаянӨлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймаг их эрсдэлтэй гэсэн ангилалд ороод байна. Цугласан дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчдад хүргэх аж.
УЛААНБААТАР ХОТ ХӨДӨӨ АЖ АХУЙ
Иргэд сургууль, цэцэрлэг нэмэхийг хүсэв Малчдад тусламж үзүүлэхийг уриаллааХ.АнандЗГМ
Кино
6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
“Single ladies” холливудын кинотой дүйцэх ашиг олжээ
Б.Баярмаа@bayarmaaZGM
Монголын киноны зах зээл том тоогоор хэмжигдэж байна. 2013 оноос хойш 100 сая төгрөгөөс их ашиг олсон кинонуудын нэрсийг гаргавал урт жагсаалт хөврөхөөр болжээ. “Хувьсал” продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 731 сая төгрөгийн ашгаар энэ жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас “Single ladies” кино орж буй. Тус киноны хоёрдугаар анги кино театрын дэлгэцнээ нийт 1991 удаа гарсан нь мөн л урд хожид байгаагүй амжилт болжээ.
Мөн сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө хэдэн шат ахисан тохилог кино театрууд ч нэмэгдлээ. Эдгээр нь Монголын киноны зах зээл тэлж буйн бодит жишээ юм.
Зөвхөн “Өргөө” кино театрын зарим статистик үзүүлэлтийг танил цуулъя. Тус кино театрын салбаруудад 100 гаруй кино нээлтээ хийсэн байна. Эдгээрийн 52 хувь нь холливудынх байгаа бол 39 хувь нь монгол кино. Харин солонгос кино 4.7 хувийг эзэлж байгаа нь дээрх хоёр ангиллын үзүүлэлттэй харьцуулахад бага тоо.
Хэдийгээр манай үзэгчид холливудын бүтээлийг цаг алдалгүй үзэхийг хүсдэг ч монгол киноны эзлэх хэмжээ аажим аажмаар ахиж буй. Ялангуяа инээдмийн төрлийн кино хамгийн их эрэлттэй болжээ.
Найруулагч Б.Жаргалсайхан “Сүүлийн үед үзэгчид нийгмийн хар бараан асуудлаас зайлсхийж, хөнгөн төрлийн киног сонирхох болсон. Манай үзэгчдийн 70 орчим хувь нь инээдмийн киног сонгодог” гэв. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Барьцаа 007” инээдмийн кино бол түүний отгон бүтээл. Тэрбээр “Содура”, “Одод болохын хүслэн” киногоор багагүй ашиг олсон ч, яг хэд вэ гэдгийг нийтэд дэлгэхээс татгалзлаа. Харин “Киноноос хөөрхөн ашиг олчихдог” хэмээн хариулав.
ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС
1. "Toyota Vitz" зарна. 2010 онд үйлдвэрлэгдсэн. 2016 онд орж ирсэн. Утас: 880011232. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 20042012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 9911146810. "Full option A8" зарна. Утас: 99995108
ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ
1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 20032008 оны Pearsons international edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. Монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуулах энгийн хялбараар илэрхийлж чадсан “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 98111029
1. Америк элчиннгийн урд 23өрөө байр зарна 11р хороололд Америк элчиннгийн урд талд 2оос 3 өрөө байр зарна. СБДийн хажууд Америк элчиннгийн урд талд, 11р хороолол, 1989 оны, 70,63 м.кв, 3н өрөө 55,21м,кв 2р өрөө 9 давхарын 39 давхарт, тавилгагүй, гал тогоо тусдаа, ариун цэврийн өрөө тусдаа цэвэрхэн, өвөлдөө дулаахан, наран талруу харсан цонхтой 23 өрөө сайхан байр зарна. /1мкв 1,700,0001.650.000/ Утас:919040102. 10р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТн таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. ХанУул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно. Утас: 990976396. Модны 2т угсармалын гурван өрөө байр зарна. Утас: 99105070 7. 2 өрөө үйлчилгээ явуулах боломжтой байр зарна БЗД 8р хороо Баянзүрх хотхон 108р байрны 1р давхарт 43 мкв 2 өрөө байр хямд зарна. Хаяг: Офицерийн тойргоос уруудаад Баянзүрх хотхон 108р байр Утас: 80612065
1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1 wifi 16gb зарна. Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560d зарна. model VPCF133FX Intel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.0020.00 цагийн хооронд ажиллана. Утас: 89997986
КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ
Юу авмаар байна? Юу зармаар байна?
ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.
UBSHOP.MN
АВТОМАШИН
1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (generator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг, эрэлт хэрэгцээ өндөртэй тоног төхөөрөмж юм. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 75752020
1. Ухаалаг цагтай байхад утсаа хаях, дуудлага сонсохгүй байх асуудалгүй боллоо. GSM сүлжээ SIM карт дэмжинэ. Дурын дугаар руу залгах дуудлага хүлээн авах боломжтой. Мессеж бичих, сэрүүлэг, цаг, pedometer, тооны машин гэх мэт олон үйлдэлтэй.Утас: 96012938 , 998188322. АНУаас ирсэн "iPhone 6" 16GB gold, gray. Үнэ:1.250.000 шинэ, задлаагүй. Утас:991273313. АНУаас ирсэн цоо шинэ задлаагүй “Factory Unlocked Iphone 6s” 16gb хар өнгөтэй утас зарна. Үнэ: 1.800.000 гаас хямдраад 1.700.000 Утас: 990854244. Евро стандартын оригинал "Samsung Galaxy S6" утас зарна. Үнэ: 800.000 Утас: 996062935. Хамгийн сайн гэгддэг official SMN900 note 3 зарна. Утас: 99509045
МӨНГӨ, САНХҮҮ
1. Бүх төрлийн зээлийг барьцаагүйгээр түргэн, шуурхай чөлөөлнө. Шимтгэл 1 хувиас бага. Утас: 95351111, 89201111, 90222255
Кино зах зээлийн хөшигний цаана
Тэр “хөөрхөн” гэдэг нь хэр хэмжээтэй вэ гэдэг нь сонирхол татлаа. Хямралаас хамаардаггүй кино бизнесийн “тогоо” руу өнгийе.
Ер нь манай уран бүтээлчид 80100 сая төгрөгийн ашиг олбол “боломжийн” гэж дүгнэ дэг тухай өөр нэгэн уран бүтээлч хэлэв. Тухайлбал, өнгөрсөн хавар дэлгэцэнд гарсан “Ядуугийн зовлон2” киног 100 сая төгрөгөөр бүтээж, зарлагаасаа гадна 100 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Гэхдээ зардлаа нөхнө, жүжигчид болон бусад ажилчдын цалинг олгоно, кино театруудад хувь өгнө гээд “татаасууд” мундахгүй аж.
Кино театрууд ойролцоогоор орлогын тал хувийг авдаг байна. Уран бүтээлч болон кино театр ашгаа 45:55 эсвэл 50:50 харьцаатайгаар хуваадаг юм байна.
Манай жүжигчид цалингийн хэмжээгээ нийтэд зарлах дургүй. Гэхдээ олонд танигдсан жүжигчин дунджаар 10 сая төгрөг авдаг байна. Дөнгөж урлагт хөл тавьж буй залуу жүжигчид 500 мянган төгрөг
авах нь бас бий. Харин ахмад жүжигчид туслах дүрд тогловол нэг сая төгрөгөөр цалинждаг гэв.
Гэхдээ бүх кино гялалзсан амжилт авчирдаггүй. Кино театрт нээлтээ хийсэн ч, үзэгчгүй гэсэн шалтгаанаар буцаан татуулж, “шатсан” кино бас байна. Тухайлбал, “Хүсэл мөрөөд лийн зүгт” кино зардлаа нөхөх нь байтугай нийт орлого нь 72,700 төгрөг болсон байна. Мөн “Бардо” 1.3 сая төгрөг, “Хүдэн” 3.2 сая төгрөг, “Ханхүү нь аль вэ” 3.4 сая төгрөг олсон байх жишээтэй.
Кино театрууд тухайн киног үзэгчдийн тоо суудлынхаа 50 хувьдаа хүрэхгүй бол татан буулгадаг аж. Мөн тасалбар хямдарсан өдрүүдэд суудлынхаа 30 хувьд хүрэхгүй бол дэлгэцнээс буулгана. Хэдийгээр энэ нь арилжааны бичигдээгүй хууль ч уран бүтээлчдийн хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг аж.
Найруулагчид шинэ киноныхоо рекламыг телевизээр цацуу лахын тулд өмнөх киногоо тус сувгаар гаргах эрхийг маш хямд өгдөг юм билээ. “Үргээлэг2” кино дэлгэцэнд гарах үед өмнөх анги нь телевизийн суваг бүрээр залхтал гарсан нь ч үүнтэй холбоотой юм билээ.
Солонгост үндэсний киног тухайн кино театр жилд хамгийн багадаа 73 удаа гаргах шаардлага тавьдаг
“Өргөө” кино театрт 2016 онд нээлтээ хийсэн кинонууд
/11 дүгээр сарын 20 хүртэл/ Монгол кино /төрлөөр/
Нийт
Монгол
Холливууд
Солонгос
Бусад
Инээдмийн
Драм
Адал явдалт
Түүхэн
Аймшгийн
Анимэйшн
105 18
41 12
55 5
5 3
4 2
1
2
байна. Ингэснээр танхим үзэгчдээр дүүрэхгүй байсан ч уран бүтээлчид “хоосон буцдагүй”. Энэ мэт дэмжлэг хэрэгтэйг уулзсан найруулагч бүр тодотгож байлаа.
Мэдээж монгол кинонууд холливуудын уран бүтээлийг гүйцэхэд хол. Холливудын студиуд киног 12 жилийн хугацаанд хийдэг. Харин
учирлалаа. Тоон үзүүлэлтээс харахад
кино салбарын ашиг хамгийн хурдтай өсч буй нь Ази, Номхон далайн бүс нутаг. Тэр дундаа Хятад толгой цохиж байна. 20102014 оны хооронд Хята дын кино театруудын ашиг 46 хувиар өсчээ. Мөн кино театрын дэлгэцэнд гарч буй бүтээлүүдийн 55 хувь нь дотоо дынх байдаг аж. Эндээс харахад тус салбарт холливудын бүтээлүүд аажмаар эрчээ алдаж байна. Эсрэгээрээ улс орнууд үндэс нийхээ киног илүүтэй сонирхох болжээ.
Гэхдээ өнгөрсөн жилээс цонхоо нээж байсан киноны зах зээл эргээд хөшгөө хаачих саныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. ШӨХТГаас кинонуудын орлогын жагсаалтыг гаргахаа больсон. ШӨХТГын Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн А.Мягмардорж “2013 онд Монголд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд зах зээлийн ихэнх хувийг эзэмшиж байлаа. Харин одоо “Хүннү”, “Гэгээнтэн”, “Icinema” “Imax” зэрэг театр нээгд сэн учраас манайх хяналт тавих шаардлагагүй болсон” гэв. Тиймээс угаас орлогоо дэлгэх дургүй киноны салбар “хөшгөө” дахин хаачихлаа.
Театруудад сард 10 гаруй кино нээлтээ хийж
байна
манайхан хамгийн ихдээ нэг жил зориулдаг. Бүр хоёр сарын дотор бүтсэн бүтээл ч бий. Хамгийн сүүлд дэлгэцэнд гараад буй “Барьцаа 007” киног гэхэд 23 сарын дотор хийсэн аж. Б.Жаргалсайхан найруулагч “Киногоо хийхийн тулд хүүтэй зээл авсан. Тийм учраас өдөр, хоногтой уралдан байж богино хугацаанд дуусгасан” гэж
ЗГМ: ИНФОГРАФИК
Уран бүтээлч болон кино театр ашгаа 45:55 эсвэл 50:50 харьцаатайгаар хуваадаг юм байна.
С.Батсайхан / ЗГМ©
7
Спорт
2016.11.22, МЯГМАР ~ №243 (521) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Теннисний ертөнцийн шинэ ханхүү
ATPийн энэ оны сүүлийн тэмцээн британи теннисчин Энди Маррейгийн ялалтаар өндөрлөж байна. Тэрбээр АТРийн финалын аваргын төлөө тоглолтод гол өрсөлдөгч Сербийн Новак Жоковичийг 6:3, 6:4өөр түвэггүй буулгаж авсан юм.
Энэ хоёр теннисчин хоорондоо зөндөө олон удаа тоглож байсан. Тиймээс ээлжит нэгэн тоглолтыг нь онцолж бичих хэрэг юун гэж та бодож магадгүй. Хамгийн гол нь энэхүү тоглолтын дараа эрэгтэй теннисчдийн дэлхийн чансаа өөрчлөгдөж, шинэ тэргүүлэгчтэй болсон юм. Тодруулбал, 2014 оны долдугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлсэн Н.Жокович байр сууриа Э.Маррейд тавьж өгөөд байна. 2007 онд чансааны эхний 10т орж ирснээс хойш №1 болохын төлөө тэмцсэн түүний хүсэл ийн биеллээ.
Уг нь финалын тоглолтын өм нө хүн бүр ялалтыг Жокови чид өгч байв. Учир нь тэр бээр Маррейгийн эсрэг тун сайн тоглодог уламжлалтай. Хоёр теннисчин өмнө нь 34 удаа гар зөрүүлэхэд серб эр 24т нь илүүрхжээ. Түүнчлэн Маррей тэмцээний өмнөх шатанд М.Раоничийн эсрэг хүнд хэцүү тоглолт хийж, 3.5 цаг үргэлжилсэн тулааны эцэст арайхийн хожсон. Тэрбээр аваргын төлөө гарч ирэхийн тулд нийт 10 цагийн тоглолт
хийсэн нь өрсөлдөгчөөсөө бараг дөрвөн цагаар (3.5 цаг) илүү байлаа. Ядралтын зөрүү ийм их байгаа нь тоглолт тэнцвэргүй болж магадгүй гэсэн таамаг төрүүлэв. Тэгээд ч Жокович сүүлийн дөрвөн жил дараалан энэ тэмцээнд түрүүлсэн, нэг ёсондоо Лондоны кортонд тоглоод сурчихсан теннисчин. Гэвч тоглолт олны таамагласнаас тэс өөрөөр эргэж, британи эр учраадаа ямар ч боломж олголгүй
ялалт байгуулсан юм. Ер нь 2016 он Маррейгийн
жил байсан гэж болно. Тэрбээр энэ жил нийт 64 тоглолт хийс нээс ердөө дөрвөн удаа ялаг даж, 60 тоглолтод хожжээ. Бри тани эр Австрали болон Францын нээлттэй тэмцээний финалд шалгарч, заналт дайсан Жоковичид дийлдсэн. Харин зун нь нутагтаа зохиогдсон Уимбл донд түрүүлж, залгуу лаад олимпийн наадмын ган цаар
чилсан тэмцээнд аваргал сан юм. Энэ бүх амжилтынхаа ачаар чансааны №1 болоход ал хам ойртсон билээ. Улмаар шийд вэрлэх тэмцээнд серб эрийг хожсон нь теннисний нэ гэн улирлыг амжилт дүүрэн үдэ хэд нөлөөллөө. Тэрбээр дэлхийн чансааг тэргүүлсэн Их Британийн анхны эрэгтэй теннисчин болж түүхэнд үлджээ.
Тэрбээр тэмцээний дараа “Өнөөдөр үнэхээр онцгой үдэш байлаа. Жоковичийн эсрэг ингэж тоглоно гэдэг зүгээр л гайхамшиг. Бид өмнө нь Их дуулга болон олимпийн наадмын финалд хоорондоо тоглож л байсан. Их ч олон хожигдсон. Харин өнөөдрийн тоглолтод хожиж, дэлхийн чансааны нэгд бичигдсэндээ үнэхээр баяртай байна. Үнэнийг хэлэхэд чансааг тэргүүлнэ гэж хэзээ ч бодож байсангүй” хэмээн ярьжээ.
Одоо британи эр санаа зовох зүйлгүй амарч, гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж, Зул сарын бэлгээ бэлдэж болох нь. Харин он гарсны дараа түүнийг дахин шинэ өрсөлдөөн хүлээж байна. Ялангуяа оны эхээр зохиогдох Австралийн нээлттэй тэмцээн хамгийн том сорилго байх болно. Энэ тэмцээний финалд таван удаа шалгарсан хэрнээ нэг ч удаа түрүүлж байгаагүй хар түүх түүнд байнга бодогдож байгаа биз ээ.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТЕННИСЧИДНэр Улс Оноо1. Э.Маррей Их Британи 111852. Н.Жокович Серб 107803. С.Вавринка Швейцарь 51154. М.Раонич Канад 50505. К.Нишикори Япон 47056. Г.Монфис Франц 36257. М.Чилич Хорват 34508. Р.Надаль Испани 33009. Д.Тим Австри 321510. Т.Бердых Чех 3060
Тэрбээр энэ жил нийт 64 тоглолт хийснээс ердөө дөрвөн удаа ялагджээ
Г.Баярсайхан@bayarsaikhanZGM
Холливудын булчинлаг том залуу Арнольд Шварценеггерийг мэдэхгүй хүн ховор байх. Тэрбээр дэлхий нийтэд жүжиг чин гэдгээрээ танигдсан ч алдартай тамирчин, чадварлаг улстөрч нэгэн юм. Хүн нэг удаагийн амьдралдаа ийм олон салбарт зэрэг хүч үзэж, аль алинд нь амжилт гаргана гэдэг үнэхээр
гайхамшиг. Түүний амжилтад хүрсэн шалтгааныг хайвал шаргуу хөдөлмөр гэсэн ганцхан хариулт гарч ирнэ. Юунд ч үл шантрах энэ чанарыг тэрбээр өсвөр насандаа олж авсан юм.
Арнольд 1947 оны долдугаар сарын 30нд Австрийн Грац хотын Таль хэмээх жижиг тосгонд төржээ. Гэр бүл нь баян ч биш, ядуу ч биш, дундаж амьдралтай айл байв. Бага балчраасаа хүнд хүчир ажил хийж өссөн нь түүнийг аливаа бэрхшээлд бууж өгдөггүй, тэмцэгч нэгэн болоход нөлөөлжээ. Бяцхан хүү өглөө бүр зургаан цагт босно. Хичээлдээ явахаас өмнө худгаас ус зөөх, үнээгээ саах, гэрээ цэвэрлэх гээд зөндөө ажил хийж амждаг байв. “Манай байшин их энгийн. Тоосгон пийшин, сайн зохион байгуулалттай өрөөнүүд, зузаан
хана, жижигхэн цонх. Хоёр унтлагын өрөөтэй. Тус бүрдээ ханан зуухтай байж билээ. Бид гал тогооныхоо өрөөнд хоолоо идэхээс гадна хичээлээ хийж, тоглодог байсан. Хамгийн ойрын худаг хагас километр зайтай. Хэдий хол ч гэсэн өдөр бүр тэндээс ус зөөнө” хэмээн Арни хожим дурсчээ.
Хүү өсөж томрохоороо баян болж, Америкт очиж амьдрахыг мөрөөддөг байв. Аав нь болохоор түүний Америк явах хүслийг дэмждэггүй, хөлбөмбөгөөр хичээллүүлэхийг хүснэ. Харин Арни хүү хөлбөмбөгт тийм ч дуртай байсангүй. Төмөр өргөж, бие бялдраа чийрэгжүүлэх нь түүний хамгийн их хийх дуртай зүйл байлаа. Тэрбээр нэгэн удаа киноноос булчин шөрмөс нь зангирсан хүчит эрчүүдийг
харжээ. Харсан даруйдаа л тэдэн шиг болох хүсэл төрөв. Тэр жил Вена хотноо хүндийг өргөлтийн ДАШТ болсон нь хүүгийн хүсэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. 14 настай хүү нийслэл хотноо очиж, дэлхийн шилдэг туйванчдын өрсөлдөөнийг сонирхов. Түүнд Зөвлөлтийн тамирчин Юрий Власов гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ. “Зөвлөлтийн баатар” хочтой Власов тэрхүү тэмцээнд арын өрсөлдөгчөөсөө 50 кгыг илүү (нийт 525 кг) өргөж түрүүлсэн юм. Тэмцээний дараа хүү Власовтай уулзахад “Уйгагүй хи чээл лэвэл ялалт чиний гарт. Хамгийн гол нь шантарч л болохгүй” гэсэн зөвлөгөө өгчээ. Энэ уулзалтаас хойш Арнольд хүнд атлетикаар хичээллэхээр сэтгэл шулуудаж, ирээдүйн их амжилтынхаа эхийг тавьсан юм.
Арни өдөр бүр зааланд очиж бэлтгэл хийнэ. Хэрэв заал цоожтой байвал цонхоор орж, бэлтгэлээ үргэлжлүүлдэг байжээ. Энэ хугацаанд бэлтгэлээ нэг ч өдөр тасалж байгаагүй гэдэг. Тиймдээ ч Арнольд спортоор хичээллэх хүүхэд залууст хандан
“Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ, тууштай хий” гэсэн ганц л зөвлөгөө өгдөг юм.
Арнольд бэлтгэлээ тасралтгүй хийж байсны ачаар бие бялдар нь өдөр ирэх тусам чангарч, булчин шөрмөс нь зангирч ирэв. Энэ үед тэрбээр “Мистер олимп” тэмцээнд амжилттай оролцож, ялагч болохыг хүсэх болжээ.
Дэлхий дахинд Арнольд шиг бодибилдингээр хичээллэдэг маш олон тамирчин бий. Харин тэдгээрээс хамгийн шилдэг нь хэн болохыг “Мистер олимп” тэмцээн тодруулдаг юм. 1970 оны тэмцээнд 23 настай Арнольд дэлхийн шилдгүүдийг ялан түрүүлж, бүгдэд танигдах эхлэлээ тавьжээ. Энэ үеэс хойш тэрбээр “Мистер олимп”д дахин зургаан удаа түрүүлсэн байна. Хүчирхэг бие бялдраараа олонд танигдах болсон түүнийг Холливудын найруулагч нар анзаарч, кинонд тоглох санал тавьснаар жүжигчний замнал нь эхэлжээ.
Жирийн нэг тосгоны жаал уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар алдрын оргилд хүрсэн нэгэн түүх энэ буюу.
ТАМИРЧДЫН БАГА НАС
“Төмөр хүн” хэзээ ч шантардаггүй
Хэрэв заал цоожтой бай вал цон хоор орж, бэлт гэлээ үргэлжлүүл дэг байжээ
Б.ЭнхжинЗГМ
» ЧӨЛӨӨТ БӨХЗХУ болон Буриадын гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын XXIV тэмцээн УлаанҮдэд болж өндөрлөв. Тус тэмцээнээс манай залуу бөхчүүд дөрвөн алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 14 медаль хүртжээ. ОХУын Чуваш улсын тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй тэмцээн ирэх сарын 1012нд болно. 80 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд гавьяат тамирчин Ц.Энхжаргал, С.Цэрэнчимэд тэргүүтэй Монголын 10 эмэгтэй бөх зодоглохоор болжээ.
» ШАТАРДэлхийн аварга цолны төлөө халз өрсөлдөж буй Норвегийн М.Карлсен, Оросын С.Карякин нарын долоо дахь тавил мөн тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр онооны харьцаа 3.5:3.5 болж тэнцээд байна.
» ХОККЕЙ“Рейнжерс”ийн хаалгач Х.Лундквист NHLд 700 дахь тоглолтдоо оролцлоо. Тэрбээр энэ үзүүлэлтэд хүрсэн тав дахь хаалгач болсон байна. Гэвч түүхэн энэ тоглолтод баг нь “Флорида”д 3:2оор ялагджээ.
» АВТО СПОРТБартаат замын NASCAR уралдааны энэ улирлын аваргаар “Хендрик Моторспортс” багийн Жимми Жонсон тодорлоо. Тэрбээр сүүлийн гараанд түрүүлж, гол өрсөлдөгч Ж.Логаногийн дээр гарч чадсан байна. 41 настай америк эр NASCARт долоон удаа түрүүлсэн Р.Петти, Д.Эрнхардт нарын дээд амжилттай зэрэгцжээ.
» ДОПИНГДэлхийн допингийн эсрэг агентлаг ойрын үед генийн шинжилгээ авах туршилт эхлүүлж магадгүй байна. Уг ген нь эритропоэтиний гормоны тоог олшруулж, улмаар тамирчны цусанд нэвтрэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх шинж чанартай аж.
» ХӨЛБӨМБӨГИталийн “Сери А”гийн сүүлийн тойрогт тус улсын хоёр алдартай баг “Интер”, “Милан” хоорондоо тоглолоо. Тус тоглолтод “Интер” 2:1ээр хожигдож явсан ч И.Перишич шүүгчийн мэдлийн цагт гоол хийн тоог тэнцүүлсэн байна.
Германы “Борусси Дортмунд”ын үндсэн хаалгач Р.Бюрки “Бавари”тай хийсэн тоглолтын үеэр гараа гэмтээжээ. Энэ гэмтлээс болж тэрбээр найман долоо хоног тоглож чадахааргүй болсон байна. Тэрхүү тоглолтод дортмундчууд өрсөлдөгчөө 1:0ээр хожсон юм.
Туркийн Супер лигийн сүүлийн тойрогт “Фенербахче”, “Галатасарай” гэсэн хоёр том баг учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод нидерланд довтлогч Робин ван Перси дубль хийж, “Фенербахче” 2:0ээр хожжээ.
КостаРикагийн шигшээ багийн төлөө 25 тоглолтод оролцож байсан хамгаалагч Г.Бадилья 32 насандаа таалал төгсчээ. Тэрбээр даваа гарагт хөнгөн атлетикийн нэгэн тэмцээний 10 кмийн гүйлтэд оролцож байхдаа зүрх нь хаагдсан байна. Барианаас 200 метрийн өмнө унасан хөлбөмбөгчид эмч нар анхны тусламж үзүүлэхээр оролдсон ч оройтсон байжээ.
» БОКСОросын С.Ковалев, Америкийн А.Уорд нарын хариу тоглолт 2017 оны хавар болж магадгүй талаар ИТАРТАСС мэдээлэв. Тэдний өмнөх тулаанд америк эр шүүгчийн саналаар ялж, WBA, WBO, IBF холбооны аварга цолын эзэн болж байв.
» САГСАН БӨМБӨГNBAийн мэргэн буучдын жагсаалтыг 33.2 дундаж оноогоор тэргүүлж байсан “Торонто”гийн хамгаалагч Д.Дерозан “Сакраменто”гийн эсрэг тоглолтод ердөө 12 оноо авлаа. Ингэснээр түүний онооны дундаж 31.4 болон уруудаж, Э.Дэвис, Р.Уэстбрук нарын ард бичигдэх болсон байна.
ЗГМ ТОВЧХОН
Лавлах
8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00
12.00
14.00
18.00
20.00
22.00
08.10 “Voice of America” Англи хэлний хичээл
11.50 Хариулахгүй ч байж болно” Ахмад хуульч Ч.Шийрэвдорж
14.00 “Монголын нэг өдөр” амралтын хөтөлбөр
16.30 Залуу зохион бүтээгч-2016
19.35 Эхлэх цэг: “Кофенд дурлагсдад”
21.50 “Их театр-85” гуравдугаар бүлэг
08.00 "Bloomberg Daybreak Asia" шууд орчуулгын хөтөлбөр
11.30 "Шилдэг санаа" нэвтрүүлэг
14.30 "Ногоон хот" нэвтрүүлэг
17.00 "Bloomberg Surveillance" шууд орчуулгын хөтөлбөр
20.00 "Made in Mongolia: М-Си-Эс Кока-Кола" ХХК нэвтрүүлэг
22.00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг
09.00 "Cook Club" хоолны шоу нэвтрүүлэг
11.15 "Найзууд" ОАК 223, 224 дүгээр анги
14.05 "Хүрээлэн амьд ертөнц" нэвтрүүлэг /63-р цуврал/
17.00 "Нууц ажилтан KC" ОАК нэгдүгээр бүлэг
20.40 "Аугаа уран зургууд" нэвтрүүлэг
22.00 "Доктор Хэн" ОАК долдугаар бүлэг
09.30 "Тог, тог, тог" хүүхдийн нэвтрүүлэг
12.00 Хөтөч мэдээллийн хөтөлбөр
14.30 “Авьяаслаг Монголчууд” хөшигний ард 12 дугаар хэсэг
19.00 Амжилтын эхлэл /season-2/ 12 дугаар хэсэг
21.00 "Цохилт" ОАК дөрөвдүгээр анги
22.30 Хар жагсаалт /season-3/ ОАК тавдугаар анги
ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР
Хуучирдаггүй “Цөмөөхэй”
Шинэ жил ойртох тусам “Цөмөөхэй” багачуудын мэлмийг баясгана. Монголын үндэсний балетын сургуулиас зохион байгуулж буй “Цөмөөхэй”-г ирэх сарын 17-25-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм байна.Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож, түүнээс улбаалан алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог. Хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулжээ.
НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
УБ-Ханбумбат 07.20 08.30Ханбумбат-УБ 22.00 23.05УБ-Бээжин 17.15 19.30Бээжин-УБ 20.30 23.00УБ-Хонгконг 07.55 12.25Хонгконг-УБ 13.25 18.05УБ-Сөүл 07.45 12.05Сөүл-УБ 13.20 16.05
Москва-УБ 23.45 06.50Эрхүү-УБ 20.40 02.15УБ-Эрхүү 02.24 05.45Бээжин-Москва 11.22 13.58УБ-Замын-Үүд 18.05 08.45Замын-Үүд-УБ 17.20 07.20 УБ-Сүхбаатар 20.55 05.45 Сүхбаатар-УБ 10.45 19.39
ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ
Б.Гантиг ЗГМ
ЗГМ: КОМИКС
МЭДЭЭ
25 байршилд газар худалдахаар болжээ
ЦАГ АГААР
УЛААНБААТАР XI.22 -20o
-29o
XI.23 -17o
-27o
XI.24 -15o
-25o
XI.25 -13o
-22o
XI.26 -12o
-23o6 м/с
5м/с
6 м/с
5 м/с
6 м/с
5 м/с
6 м/с
5 м/с
6 м/с
6 м/с
ҮүлшинэҮүлшинэ Үүлшинэ Үүлшинэ Үүлшинэ
УВС -17o
-29o
ХОВД -12o
-27o
ЗАВХАН-20o
-37o
БАЯНХОНГОР -12o
-23o
ГОВЬ-АЛТАЙ-14o
-31o
ӨВӨРХАНГАЙ -10o
-21o
АРХАНГАЙ-12o -25o
ХӨВСГӨЛ -17o
-30o
БУЛГАН -17o
-32o
ТӨВ-20o
-29o
ДУНДГОВЬ -13o -24o
ӨМНӨГОВЬ -10o
-20o
ГОВЬ-СҮМБЭР -14o
-25o
ДОРНОГОВЬ -12o
-23o
СҮХБААТАР -15o
-28o
ХЭНТИЙ -18o
-33o
СЭЛЭНГЭ -18o
-24o
ОРХОН-14o
-25o
ДАРХАН-УУЛ -17o
-27o
ДОРНОД -16o
-25o
БАЯН-ӨЛГИЙ-14o
-28o
Билгийн тооллын 24Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын таван шар мэнгэтэй шар бич өдөр.Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Наран ургах, шингэх: 08.11-17.14Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: Нэр өнгө
Аргын тооллын 11 сарын 22, Ангараг гараг. Билгийн тооллын 24. Бага морь одтой, шар бич өдөр.
Өдрийн наран 08.11 цагт мандан, 17.14 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан унах улирал 6 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ЗУРХАЙ
ЗГМ: СҮДОКҮ
(Өмнөх дугаарын хариу)
8 1
9 4
4 6 7
3 7 2
2 1
7 5 8
1
7 9 3
2 6 8
7 4 9 5 6 8 1 2 3
1 3 2 4 7 9 6 8 5
6 8 5 3 2 1 9 4 7
8 2 6 7 9 3 4 5 1
9 7 4 2 1 5 8 3 6
5 1 3 6 8 4 2 7 9
3 6 7 9 4 2 5 1 8
2 9 1 8 5 7 3 6 4
4 5 8 1 3 6 7 9 2
ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ
Өмнөх дугаарын хариу / 11.21
ҮЗВЭР
БОСООГООР:1. Эмх ...2. Арьсан дахь толбо, тэмдэг
4. Зуны эхэн сарын нэр5. Говьд ургадаг ургамал6. Толгойн доод хэсэг
Нийслэлийн Газрын албанаас дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Тодруулбал,Сонгинохайрхан, ХанУул, Налайх, Багахангай дүүргийн нутаг дахь 25 байршлын газрыг эзэмших, ашиглах зориулалтаар дууд лагаар худалдах аж.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд орших Авто худалдааны цогцолборын бүс дэх зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай 1.1 га газрын анхны үнийг 492.3 сая төгрөгөөр тогтоожээ.
Дуудлага худалдаанд орол цогч дын хүсэлтийг ирэх сарын 01ний өдрийн 8:30 цагаас эхлэн мөн сарын 06ны 9:30 цаг хүртэл битүүмжилсэн хайрц гаар хүлээн авах гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг өнөөдөр нийслэлийн үйлчил гээ ний нэгдсэн төв “Дүнжингарав”т зохион байгуулах аж.
“Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”ноос ОХУын өмчийн байруудыг хувьчлахыг шаардаж байсан. Үүнтэй холбогдуулан ОХУын ЭСЯнаас мэдэгдэл гаргаснаа даваа гарагт танилцууллаа.
ОХУаас өөрийн өмчийн байруу дыг Монголын талд шилжүүлэн өгөхөөр идэвхтэй ажиллаж байгааг дурдав. Мэдэгдэлд “Хэдэн жилийн өмнө "Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"ноос ОХУын өмчид байсан Улаанбаатар хотын 11, 12, 13, 17 болон Дарханы 3, 4 байрны гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн өгөхөд хуучин гэрчилгээ зайлшгүй шаардлагатай. Гэтэл гэрчилгээг нь хүчингүй болгосон тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.
Одоогоор ОХУын өмчийн 15 орон сууц байгаагаас наймыг нь Монголын 30 өрх түрээслэн амьдардаг. 1990 онд ОХУ өөрийн өмчийн 1400 гаруй үл хөдлөх хөрөнгө, цэргийн техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн" гэлээ.
МЭДЭГДЭЛ
ОХУ-ын мэдлийн өмч маргаан үүсгэлээ
Ц
Д
Д
Н
У
ИЛ
А
У
Г
А
У
А
А
А
Л
Б
Л
Ш
У
У
О
Ө
У
И
Л
М
С
НА
А
ГР
Т
А
З
Я
Л
Я
Э
И
Г
Т
У
Л
В
И
У
Н
Д
А
А
А
З
Н
М
ЛИ
Б
А
А
П
Т
У
7. Аймгийн нэр8. Тун гэсэн тодотгол үг10. ХТүц-ийн жүжигчин, МУГЖ11. Бугын төл12. Хүн хар гөрөөс13. Аварга загас14. Жимс
ХӨНДЛӨНГӨӨР:1. Хувцас3. Түшиг7. Их хааны бага насны нэр9. Италийн нийслэл хот дахь хот улс15. Адуу илжигний эрлийз16. Майхан
УДБЭТТөрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Г.Бирваа-100 жил" хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 19.00 цагт болно.
МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИМонгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим энэ удаа Австрийн нэрт хөгжмийн зохиолч France Joseph Haidn-ын уран бүтээлээс дээжлэн хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт болно.
UB PALACEЗалуус нийлж "Ид шидийн орон" төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд UB Palace-т ирэх сарын 3-ны 18 цагт "Аялгуут үдэш" тоглолт зохион байгуулах аж. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.
МИШЭЭЛ ЭКСПО“Торго” салоны хамт олон 2017 оны “Haute Couture” загварын шоугаа энэ сарын 30-нд 20.00 цагт толилуулна.
ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН“Бид мөрөөдөлдөө хайртай-2” лекц энэ сарын 25-нд 18.00 цагт болно. Лекцэд хуульч, лектор П.Баянбаатар, Ц.Амарсанаа нар оролцоно.
GANDAN LIVE HOUSE“Дэлхий” хамтлагийн "Байгаль, ертөнц" цомгийн амьд тоглолт энэ сарын 26-нд 21:00 цагт болно. Нүүдэлчдийн хөгжмийн хэмнэл эгшиг, байгалийн дуу чимээ, орчин цагийн хөгжмийг хослуулсан энэхүү амьд тоглолтод, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, ТВ коктейл хамтлаг, дуучин Г. Тэнүүн нар оролцоно.
SHANGRI-LA HOTELМонголд анх удаа "Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө" уриан дор "Хагас нүцгэн урлаг" зохион байгуулах гэж байна. Шоу арванхоёрдугаар сарын 2-нд 20.00 цагт болно.
УРАЛДААН
Багш нар нийтлэлээр өрсөлдөнө
“ХаннсЗайделийн сан”гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Эрх зүйн боловсрол” академи Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан “Хүний төлөвшил багаасаа” сэдвээр нийтлэлийн уралдаан зарлажээ.
Энэхүү нийтлэлийн уралдааны зорилго нь монголчуудын хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлж ирсэн уламжлал, соёл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн ач холбогдлыг танин мэдүүлэхэд чиглэгдэж буй юм. Урал даанд зөвхөн мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцоно гэсэн шалгуур тавьжээ. Мөн нийтлэлийн мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ12, Arial фонтоор бичсэн байх. 750800 үгтэй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх ёстой аж. Нийтлэл бичигч нь овог, нэр, нас, хүйс, холбоо барих утасны дугаар, электрон шуудангийн хаягаа тодорхой бичсэн байх шаардлагатай.
Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©
Mr. Баагийгийн ПАЯН.....
Ийм хүйтэн өдөр энэ насандаа
үзсэнгүй.
Харин тийм ээ.
Юу гэнэ ээ... эээээ...? Ярьдаг морь бүр
үзээгүй юм байна!!!
Хмм хмм... Ийнхоо ийнхоо...
Би ч гэсэн...
1
6
7 8
9 10 11 12
13
2 3 4 5
14
15 16
Энэтхэг Европын холбоог эмзэглүүлж байна
Пак Гын Хэг зөвлөхтэйгөө үгссэн гэв
Лондоноос дайжих шалтгаан
Энэтхэгийн Засгийн газар Голландтай хөрөнгө оруулалтын гэрээгээ сунгах, эсэх нь эргэлзээтэй байна. > 10
БНСУын прокурорууд Ерөнхийлөгчийг авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгалаа. > 10
Лондоныг орхиж буй идэр насныхны тоо сүүлийн таван жилд хурдацтай өсчээ. > 10
Артур Бисли Украйн улс Европын холбооны
удирдагчдад хандаж уриалга гаргажээ. Уг уриалгад АНУын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг АНУын хоригийг үргэлжлүүлэхийг ятгах талаар тусгасан байна.
Өрнөдийн талыг баримтлагч Петро Порошенко Украйнд үзүүлэх олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг сайшаан шагширдаг агаад сонгуулийн сурталчилгаа нь Украйн дахь Москвагийн талынхантай холбоотой байсан гэгддэг Трамп АНУын сонгуульд ялсан нь Киевийг нэлээн түгшээж буй бололтой.
Украйны Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт 600 сая еврогийн тусламж, Европ руу визээс чөлөөлөх болон Европын холбоотой байгуулсан худалдаа, аюулгүй байдлын гэрээний талаар хэлэлцээ хийсэн. Гэвч Нидерландын байр суурийн улмаас бэрхшээл үүсчээ. АНУын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Европын удирдагчидтай уулзахдаа Крымийг эзэлсэн ба Донбассын салан тусгаарлагчдыг дэмжсэний учир Оросын эсрэг авсан хоригоо сунгах тохиролцоонд хүрсний дараахан дээрх хэлэлцээ болсон юм.
Эдгээр үйл явдал өрнөд
Ук рай н ы Ерөн х и й лөг ч Порошенкогийн засаг захиргааг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Гэвч Украйны талаар Трампын байр суурь тодорхойгүй байгаа тул Европын ахлах дипломатууд шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сард албан тушаалдаа ороод Оросын эсрэг хоригийг цуцлах буюу сулруулах алхам хийж магадгүй хэмээн болгоомжилж байна.
Порошенко Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тусктэй уулзах үедээ Вашингтоны байр суурь өөрчлөгдөх тохиолдолд Европ эсэргүүцэх ёстойг анхааруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Европын холбоо дахь Украйны Элчин сайд Микола Точитский Financial Times сонины сурвалжлагчид “Энэ бол европчуудад хүргэх манай мессеж байх болно. Үүнийг цааш дамжуулах байх гэж найдаж байна” гэв. Тэрбээр цааш нь “Крымийг эзлэн авсан болон Украйн зүүн нутаг дахь Донбасст цэргийн ажиллагаа явуулсны хариуд хориг арга хэмжээ авсан. Юу ч өөрчлөгдсөнгүй. Хууль бус эзлэлт бодитой үргэлжилсээр буй” гэсэн юм.
Брюссельд Трампын гадаад бодлогын талаар хэлэлцүүлэг явагдахын сацуу Европын өөр нэг дипломат Европын холбоо цаашид Киевт шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байх шинж
тэмдэг харагдаж байна хэмээв. Түүний хэлснээр “Украйнчууд биднээс илүүтэйгээр Америкийн бодлогод санаа зовж байгаа. Ийм цаг үед сайн мессеж өгөх нь маш чухал” гэж тайлбарлажээ. Киев дэх авлигын өсөлтөд сэтгэл түгшиж буй ч Брюссель Украйны дэд бүтэц, тээвэрт зориулж, нэмэлт 600 сая еврогийн санхүүжилт олгоход бэлэн байгаагаа мэдэгджээ.
Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Украйны Одесса мужийн захирагчаас хоёр долоо хоногийн өмнө огцорсон. Үүний дараа Порошенког шинэчлэлийг саатуулж, гэмт бүлгүүдийг хамгаалж байна хэмээн буруутгасан юм. Ноён Точитский үүний хариуд “Засгийн газар дээд түвшний түшмэд, улстөрчдийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлсэн. Төрийн албаныхан цахимаар орлогоо мэдүүлэх систем нэвтрүүлж, 100 мянга орчим түшээ онлайнаар бүртгүүлээд байгаа” хэмээн ярилаа.
Украйны парламентын гишүүд сая сая ам.долларын хөрөнгөтэй нь ил болсон явдал украйнчуудыг цочоосон. Гэвч орлогын цахим мэдүүлэг болон авлигын эсрэг хороо байгуулсан зэрэг нь зарим талаар дэвшил юм гэж Европын албаныхан үнэлсэн байна.
Меркель дөрөв дахь удаагаа өрсөлдөхөө зарлавГай Чазан
Германы канцлер Европын холбоонд хүндрэл учирсан цаг үед албан тушаалдаа үлдэх сонирхолтой байгаа гэв.
Ангела Меркель ирэх онд болох сонгуулиар дөрөв дэх удаа
канцлерийн суудалд өрсөлдөхөө зарлалаа. АНУд Дональд Трамп ялсан үед тэрбээр өрнөдийн либерал үнэт зүйлийг цаашид өмгөөлөн хамгаалах хүсэлтэй байгаа аж. Америк шинэ Ерөнхийлөгчтэй болсны дараа олон
улсад эмзэг байдал үүссэн болон Европт популист болон үндсэрхэг улстөрчид өөдөө гарч буй өнөө үед хатагтай Меркель чухал үүрэгтэй хэмээн дэлхийн удирдагчид үзэж байгаа. Тиймээс Меркель ийнхүү шийдвэрээ нийтийн сонорт
бүх асуудлыг шийднэ гэж амлавал үл гүйцэлдэх, учир утгагүй хэрэг болно гээд “Бид үүнийг зөвхөн хамтдаа хийж чадна” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр сүүлийн албан ёсны айлчлалаа хийж, таван орны дээд хэмжээний
уулзалтад оролцсон АНУын Ерөнхийлөгч Барак Обаматай Берлинд хэлэлцээ хийж, дэмжлэг авчээ. Албан тушаалаа өгч буй АНУын Ерөнхийлөгч хатагтай Меркелийг хамгийн ойрын түнш хэмээн нэрлээд “Хэрэв би Герман хүн байсан бол түүнд саналаа өгнө” гэж мэдэгдсэн юм.
Меркель канцлерт өрсөлдөхөөр шийдсэнийг Европын нийслэлүүдэд нааштайгаар хүлээн авч байна. Учир нь гүнзгий өөрчлөлт болж буй эгзэгтэй цаг мөчид тогтвортой байдлын тулгуур байж чадна хэмээн найдаж байгаа аж. Европын холбооны удирдагчид хатагтай Меркель болон Герман улс тус тивийн гол асуудал болох Грекийн санхүүгийн хямрал, Брексит буюу Их Британи Европын холбооноос гарч буй үйл явцыг удирдан чиглүүлнэ гэсэн
хүлээлттэй байна.Бу н дес та г и й н Га да а д
харилцааны хорооны дарга, Христийн ардчилсан холбоо намын төлөөлөгч Норберт Рөттген “Европ ба Германд найдвартай гар, таамаглахуйц бодлого,
харилцан уялдаа болон тогтвортой байдал хэрэгтэй. Дэлхий дахинд тогтвортой байдлын тулгуур байх нь бидний үүрэг” хэмээв.
Ням гарагт Германы канцлер шийдвэрээ зарлахын өмнөхөн Францад баруун төвийн намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сонгох үйл ажиллагаа эхэлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар эндээс гарч ирсэн нэр дэвшигч хэт барууныхны удирдагч Марин Ле Пентэй Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх юм. 62 настай хатагтай Меркель 11 жилийн засгийн эрхэнд байгаа ч Германы хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг хэвээр байна. Bild am Sonntag сэтгүүлийн санал асуулгаас үзэхэд германчуудын 55 хувь нь түүнийг дөрөв дэх хугацаанд канцлер болохыг дэмжиж байгаа аж. Наймдугаар сард уг үзүүлэлт 42 хувь байсан билээ.
Христийн ардчилсан холбоо намын дэд дарга Томас Стробл “Тэр бол шуургатай тэнгис дундах хадан цохио шиг хүн” хэмээв. Гэвч Меркелийг дэмжигчдийн тоо өнгөрсөн оны дүрвэгсдийн хямралаас хойш эрс доошлоод байгаа. Ойрхи Дорнодоос Европ руу цутгасан сая орчим дүрвэгчийн өмнө үүд хаалгаа нээх түүний шийдвэр сонгогчдын заримынх нь эсэргүүцэлтэй тулгарч, нэлээн хэсэг нь Германы альтернатив нам хэмээх хэт барууны популистуудыг дэмжих болжээ.
Нейл БаклиАНУын Ерөнхийлөгчийн
сонгуулийн дүнг батлахад Оросын парламентын доод танхим талархан хүлээн авсан билээ.
Парламентын үндсэрхэг үзэлт гишүүн Владимир Жириновский сэтгэл хөөрснөө илэрхийлж, оргилуун дарс буудуулж харагдсан юм. Хэт барууны үзэл сурталч Александр Дугин одоо Орос улс Америкийн эсрэг үзлээ гээх цаг боллоо гэжээ.
Ер нь Дональд Трампын ялалтыг Орост бараг баяр ёслолын байдалтай тэмдэглэв. Өнгөрсөн долоо хоногт Владимир Путинтэй АНУын шинэ Ерөнхийлөгч утсаар ярьж, хоёр орны харилцааг сэргээх талаар санал солилцсон. Гэвч үүнээс бүр өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хоёр удирдагчийн гадаад бодлогын байр суурь гайхалтай ойр хэмээн мэдэгдсэн юм. Вашингтон Сирийн мөргөлдөөний улмаас дэлхийн III дайн эхлэхэд бэлэн байгаа гэх ухуул гад автсан энгийн иргэд мөн адил Трампын ялалтад нааштай хандлаа.
Оросын өндөр албаны олон хүн Бүгд найрамдах намаас сонгогдсон тэрбумтантай үнэт зүйл ярилцахаас илүү харилцан тохиролцохыг эртнээс эрмэлзэж байгаа юм. Тухайлбал, Европ дахь Оросын нөлөөний хүрээг тогтоох, НАТОгийн тэлэлтийг хазаарлах зэрэг асуудал үүнд багтана. Ноён Трамп Оросын талтай
тохиролцоонд хүрэх шинж тэмдэг хангалттай байгаа ч амжилтад хүрнэ гэсэн баталгаа алга. Үнэхээр ч Америкийн шинэ Ерөнхийлөгч Москвагийн хүлээлтээс илүү зальжин байж болзошгүй. Оросын тал хакердах, мэдээлэл цацах арга замаар АНУын сонгуульд гаднаас нөлөөлөхийг оролдсон авч Трампыг “Оросын төсөл” гэж үзэх нь буруу.
Москвагийн гол зорилго нь өөрийн тааламжгүй ханддаг Хиллари Клинтоны ялах боломжид саад хийх буюу ялсан ч аль болох цөөн санал авч, гашуун мэдрэмж төрүүлэх явдал байсан байх. Түүнчлэн Америкийн ард чил лыг сүүдэртүүлэх, итгэл алдруулах далд явуулга ажиглагдсан. Ийм зорилгын хүрээнд Бүгд найрамдахаас нэр дэвшигчийн цочмог болчимгүй үг хэллэг заримдаа Оросын телевизэд сайхан олз болдог байв.
Ноён Трамп ялах боломж илт ажиглагдаж эхлэх үед Оросын англи хэлт мэдээллийн хэрэгслүүд түүнийг дэмжиж эхэлсэн юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувирамтгай чанарыг Москва сайн мэдэж байгаа. Ноён Путин бас өөрөө улс төрийн арга барилаа ажрахгүй өөрчилж, гайхал төрүүлдэг нэгэн. Гэвч тэрбээр өөрийн андууд болон дайснуудаа нэг хэвээр байхыг хүсдэг ба энэ нь Трампт байхгүй чанар. Москва дахь Карнегийн төвийн шинжээч
Александр Баунов “Америкийн шинэ Ерөнхийлөгч таамаглашгүй хүн. Харилцаанд салхи шуурга үүсгэхээс ч сийхгүй” хэмээсэн юм.
Трамп сурталчилгаандаа Крым дэх Оросын санаархлыг хүлээн зөвшөөрөх маягийн үг цухуйлгаж, гадаадад либерал оролцоог зогсооно, Сирид Оросын төлөвлөгөөг дэмжинэ хэмээн мэдэгдсэн. Харин үүнд нь Кремль талархаж байв. Харин түүний зарим байр суурь зөрчилдөөн үүсгэж магадгүй юм. Ноён Трамп өнгөрсөн онд Ирантай байгуулсан цөмийн гэрээг цуцална гэж мэдэгдсэн. Гэтэл Москва уг гэрээнд зуучилж, Тегерантай холбоотны харилцаатай байгаа гэх мэт.
Түүнчлэн шинэ Ерөнхийлөгч Хятадын талаар сөргөлдөх байр суурь илэрхийлсэн ба Москва сүүлийн жилүүдэд Бээжинтэй харилцаагаа сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Кремль арваад жил татгалзаж байгаад саяхан Хятадад өндөр технологийн пуужин нийлүүлэхийг зөвшөөрсөн жишээ бий.
Нөгөө талаас Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Америкийн Конгресс Трампын Путинтэй найрсах санааг хазаарлах хүчин зүйл болно. Конгрессын хоёр танхимыг хоёуланг нь Оросын талаар хатуу байр суурьтай БННын уламжлалыг дагадаг гишүүд хянаж байгаа тул Кремльтэй түншлэх аливаа хэлцлийг талархах нь юу л бол. Шилжилтийн захиргаанаас аюулгүйн албадад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад Оростой найрсах боломж бүр ч тодорхойгүй санагдана. Трампын гол зөвлөхүүдийн тоонд Орост нааштай ханддаг генерал Майкл Флинн багтсан боловч Митт Ромни мэтийн хатуу үзэлтнүүд ч байгаа аж. Сүүлийн нэг хүчин зүйл бол хувь хүний чанар. Трамп, Путин хоёр хоёулаа хүчтэй “мундаг эр” маягийн удирдагч. Гэтэл улс төрийн хүчтэнүүд тэр бүр таарч тохироод байдаггүй. Ийм хүмүүс дэлхий ертөн цийг аюулд умбуулан унаж байсан жишээ түүхэнд нэлээд бий.
Трампын талаар Кремлийн баясал удаан үргэлжлэхгүй биз
Украйн Москвагийн эсрэг хоригийг дэмжинэ
Өрнөдийн талыг баримтлагч Петро Порошенко Украйнд үзүүлэх олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
BBM©
BBM©
хүргэв.Хэдэн сар үргэлжилсэн таа маг,
эргэлзээний дараа ням гара гийн орой хатагтай Меркель “удтал бодсоны” дараа шийдвэрээ гаргасан нь энэ юм.
Тэрбээр “Дэлхий ертөнцөд хүнд, тодорхойгүй цаг үе тулгараад байна. Би өөрийн бүх туршлага, авьяас чадвараа Герман улсад үйлчлэхэд бүрэн зарцуулахгүй бол хүмүүс намайг ойлгохгүй байх” гэж мэдэгдэв.
Түүний бодлоор ирэх жилийн сонгууль 1990 онд хоёр Герман нэгдсэнээс хойш хамгийн их өрсөлдөөнтэй болно. Мөн цагаачлал, Брексит, АНУын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн олон улсын шинэ нөхцөл байдлын улмаас Европын холбоо дарамт, шахалтад ороод буйг онцолжээ. Гэхдээ дэлхийн
BBM©
BBM©
Лондоноос дайжих шалтгаан
Жудит ИвансЛондоныг орхиж буй идэр
насныхны тоо сүүлийн таван жилд хурдацтай өсчээ. Тус хотод байрны үнэ тасралтгүй өсөж байгаа нь 30 орчим насны хосууд, гэр бүлүүдийг нийслэл хотоо орхиход хүргэжээ. Их нүүдэл Зүүн Английн Кембридж хотоос эхлээд Зүүн өмнөдөд орших Кантерберид ирж төвхнөж буй юм байна. Эндхийн орон сууцны үнэ Лондон хотынхоос дунджаар 250 мянган фунт стерлингээр хямд байгааг үл хөдлөхийн Savills агентлаг мэдээлэв.
Төрөлт, олон улсын шилжилт хөдөлгөөн зэрэг шалтгааны улмаас Лондон хотын хүн амын
тоо нэмэгдээд байгаа юм. Зөвхөн 2015 онд Лондон хотыг орхиж байгаа 30 орчим настныхны тоо цагаачдыг оролцуулалгүйгээр 66 мянга хүрч байсан байна. Харин тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээлэлд тулгуурлан гаргасан Savillsийн үзүүлэлтээр 2009 онд дээрх шалтгааны улмаас өөр хотыг зоригсдын тоо 51 мянга байжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хотыг орхисон 3539 насныхны тоо 18 хувиар өссөн байна.
Харин 2009 оноос хойш Лондонд орон сууцны үнэ 85 хувиар нэмэгдэж, хотын оршин суугчдын нуруун дээр хүнд ачаа
болж эхэлсэн юм. Одоо Лондон хотын хүн амыг нэмэгдүүлж буй цорын ганц бүлэг нь 30 хүрээгүй залуус болжээ.
Savills агентлагийн оршин суугчдын судалгааны хэлтсийн захирал Лушиан Кук “Лондоны орон сууцны борлуулалтыг тэтгэх бэл бэнчинтэй хэсэг нь бусад зах зээлийг зорьж байгаагаас өөр байдал харагдахгүй байна” хэмээв.
Зүүн өмнөд Английн Суррей мужийн Эпсом, Юэлл суурингууд Лондоноос шилжиж ирэгсдийн тоо нийт хүн амынх нь дөрвөн хувьтай тэнцэж байна.
Ноён Кукын хэлж буйгаар Лондоныг орхиж буй иргэд
хоёр янз байгаа аж. Эхнийх нь Лондон дахь байраа өөр хотод томруулахыг хүссэн бэл бэнчинтэй хэсэг, нөгөөх нь мэдээж бага үнэтэй түрээсийн орон сууц эрэлхийлэгчид.
Тухайлбал, өмнөд Бакингемшир зэрэг баячууд суурьш сан газрын байрны үнэ дунджаар 690 мянган фунт стерлинг байгаа бол Эссексийн Туррок зэрэг тойрогт 250 мянган ам.долларын дундаж үнэтэй байна.
2015 оны зургадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 283 мянга буюу тус улсын хүн амын 3.2 хувьтай тэнцэх иргэд Лондон хотоос хаа нэг тийшээ шилжин суурьшжээ.
Брекситийн үр дүнд Британи, Европын холбооны харилцаа тодорхойгүй байгаа үед байрны үнийн өсөлт бага зэрэг саарсан бол Лондон хотоос дайжигчдын эрчийг сулруулах боломжтой байсан гэдгийг ноён Кук тайлбарласан билээ.
Тэрбээр “Европын холбооны бүрэлдэхүүнд үлдэх, эсэх санал асуулгын үр дүнд үүссэн тодорхойгүй байдлын улмаас орон сууцны зах зээлд бага зэргийн хөшүүн байдал үүснэ хэмээн таамаглаж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайжрах тусам энэ тодорхойгүй байдал цэгцэрнэ. Яагаад гэвэл, Лондон болон Британийн бусад
хэсэгт орон сууцны үнийн маш зөрүү үүсээд байна” гэв.
Гэхдээ нөгөө талаар, Лондоноос дайжигчид эргэн тойрны хоо хотуудад орон сууц ны үнэ өсөхөд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Savills агентлагийн тооцоогоор Зүүн өмнөд Англид энэ өсөлт илүүтэй ажиглагдаж буй аж. Яваан даа байдал одоогийнхоос эсрэг болох төлөвтэй байна. Тухайлбал, Лондонд орон сууцны үнэ ирэх таван жилд 11 хувиар өснө гэсэн тооцоо байгаа бол Зүүн Англид 19, Зүүн өмнөдөд 17 хувиар нэмэгдэнэ гэж Savillsийн шинжээчид тооцоолжээ.
Киран Стэйси - Шинэ ДелиЭнэтхэгийн Засгийн газар
Голландтай хөрөнгө оруулалтын гэрээгээ сунгах, эсэхэд хатуу байр суурьтай буйгаа илэрхийллээ. Хэлэлцээрийн хугацаа хариугүй дуусах гэж байхад ийм мэдэгдэл гаргасан нь Энэтхэгийг Европын холбооны орн у удтай худа лдааны харилцаагаа муутгах гэсэн оролдлого уу хэмээн гайхахад хүргэж байна.
Энэтхэг Европын холбоог эмзэглүүлж байна
Пак Гын Хэг зөвлөхтэйгөө үгссэн гэвБрайн Харрис - Сөүл
БНСУын Ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигын томоохон хэрэгт холбогдож, улс орны асуудалд эрх мэдлээ ашиглан нөлөөлж, ганхахад хүргэсэн хэмээн прокурорууд буруутгалаа.
Хэдэн зуун мянган хүн Сөүл хотод эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж түүнийг огцрохыг шаардсаар байна. Гал намжаагүй байтал дээрх хэрэг илэрсэн нь Пак Гын Хэгийн суудалд халгаатай явдал болоод буй.
Эсэргүүцлийн жагсаал дөрөв дэх бямба гарагтаа үргэлжилж, хамрах хүрээ нь ч тэллээ. Үүнээс үзвэл иргэдийн уур бухимдал намжаагүй нь илт.
Хатагтай Пак эртний анд буюу өмнөд солонгосчуудын хэлж буйгаар удган гэх Чой СунСильтэй үгссэн тухай мэдэгдэл гарсан. Улсын прокурорууд түүнээс энэ талаар байцаахаар зэхэж байна. Гэвч хатагтай Пакийн хуульч Ю ЁнХа түүнийг биечлэн ирэх боломжгүйг дуулгажээ. Ноён Ю уг заргыг “Төсөөлөл, таамгийн үзэл суртлын тусгал, бодит нотолгоог үгүйсгэсэн” хэмээн дүгнэсэн.
Хатагтай Пакын хуучны анд
хатагтай Чой эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт өнгөрсөн ням гарагт буруутгагдсан. Тэрбээр Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниудаас хүчээр мөнгө салгаж өөрийн удирддаг ашгийн бус санд оруулсан байж болзошгүй аж.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн өмсөх, зүүхээс эхлээд төсвийн төсөл, бодлого төлөвлөлт зэрэг олон шийдвэрт нь удган найз нь нөлөө үзүүлсэн гэх.
Ерөнхий прокурор Ли Ён Рёл “Чой Сун Силь, Ан Чон Бом болон Юнг Хо Сун нарын үйлдсэн гэмт хэргийн тодорхой хэсэгт оролцсон хэргээр Ерөнхийлөгч хам хэрэгтнээр татагдаад байна” гэлээ. Хэрэгт хатагтай Чойгоос гадна Ерөнхийлөгчийн хоёр туслахын нэрийг дурдсан юм.
БНСУын Үндсэн хуулиар эх орноосоо урваж, бослого дэгдээгээгүй бол Ерөнхийлөгчид ял тулгах боломжгүй. Гэхдээ прокуроруудын хийсэн сүүлийн алхам хатагтай Пак Гын Хэг шахаанд оруулж, суудлаасаа огцроход хүргэж мэдэх юм.
Өмнөд Солонгост өнгөрсөн сарын турш үргэлжилсэн цуу яриа түүний нэр хүндийг
хамгийн доод түвшинд аваачлаа. Босогчдын лоозон болон лаа нийслэл Сөүлийн Кванхвамун дүүрэгт өнгөрсөн бямба гарагт хурав. Энэ сүүлийн хэдэн долоо хоногт болж буй олныг хамарсан дөрөв дэх эсэргүүцлийн жагсаал билээ. Долоо хоногийн өмнө нэг сая гаруй хүн цугласан нь 1987 оны ардчиллын төлөөх хөдөлгөөнөөс хойших хамгийн далайцтай эсэргүүцэл болжээ.
Дээрх явдал өмнөд солонгосчуудад авлига, хээл хахууль, ил тод байдал төдийгүй улс төр, томоохон корпорациудын холбоо сүлбээг эргэцүүлэх болсныг сэрэмжлүүлсэн гэж болно.
Ноён Лигийн хэлж буйгаар дуулианд нэр холбогдсон компаниуд нөхөн төлбөр, татварын шалгалтаас зугтахын тулд хатагтай Чой, ноён Анын шаардсан хахуулийг эсэргүүцэж чадахгүй ажээ.
Өмнөд Солонгосын парламентын хурлаар тусгай прокурор томилох хуулийн төсөл баталсан. Томилсон прокурор нь улсын прокуроруудыг удирдан ирэх сараас эхлэн илүү өргөн цар хүрээтэй мөрдөлт хийх юм.
Сингх “Энэтхэгийн Засгийн газар одоо хэрэгжиж буй хэлэлцээрийг сунгах бодолгүй байна. Тэд үүнийг дуусгаад Европтой шинэ хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа” хэмээв.
Тус хэлэлцээрийг зогсоож байгаа нь Энэтхэгийг бизнесийн таатай орчин болгох гэсэн Засгийн газрын оролдлогыг хойш татсан хэрэг юм.
Ажиглагчдын судалгааны байгууллагын ахлах судлаач
dustries” хэмээх Австралийн уул уурхайн компани Энэтхэгийн “Coal India”г гэрээний заалтаа сахиж чадаагүй гэж буруутгасан.
Уг шийдвэрийн дараа Шинэ Дели гадаадад тавих хөрөнгө оруулалтын хоёр талт хэлэлцээний саналаа өөрчилжээ. Хоёр жилийн ажиглалтын эцэст тус улсын сайд нар зарга нэхэх асуудлыг чангатгав. Тэдний зүгээс олон улсын арбитрын
2009 оноос хойш Лондонд орон сууцны үнэ 85 хувиар нэмэгдэж, хотын оршин суугчдын нуруун дээр хүнд ачаа болж эхэлсэн юм.
Ерөнхийлөгчийн өмсөх, зүүхээс эхлээд төсвийн төсөл, бодлого төлөвлөлт зэрэг олон шийдвэрт нь удган найз нь нөлөө үзүүлсэн гэнэ.
Энэтхэгийн талаас Европын
орнуудтай байгуулсан
хоёр талт 57 гэрээг цуцлахаа
мэдэгдлээ.
NYT©
Хоёр талт хэлэлцээр арваннэгдүгээр сарын 30нд дуусах бөгөөд Энэтхэг улс цаашид илүү таатай нөхцөлтэй гэрээ хий хээр зэхсэн байж болзошгүй юм.
Европын Комиссын хөрөнгө оруулалтын комиссар Шинэ Делид өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Энэ үеэр Энэт хэгийн сайд нар Голландын хэлэлцээрийн хугацааг сунга хаас татгалзсан ажээ. Тус уул зал таас хойш хоёр тал дахин холбогдоогүйг ойрын эх сурвал жууд хэллээ. Гэвч ажиглагчид эерэг хүлээлттэй хэвээр байгаа юм.
Шинэ Делийн “Madhyam” тинк танкийн захирал Кавалжит
Михир Шарма “Бизнес хийх таатай орчин болон Засгийн газрын хийсэн хөрөнгө оруулагчдын эсрэг алхмын хооронд томоо хон ангал бий шүү дээ” гэв.
Энэхүү хүйтэн хөндий байдал хоёр талыг Энэтхэг, Европын холбооны хооронд худалдааны шинэ зөвшилцөлд хүрэх боломж байгаа, эсэхийг цэгнэхэд хүргэлээ. Дашрамд дуулгахад, Голландын хоёр талт хэлэлцээр есөн жил үргэлжилсэн юм.
Энэ бүх хүйтэн хөндий уур амьсгалын эхлэл нь олон улсын арбитрын шүүхээр гаднын хөрөнгө оруулагч талд заргаа алдсантай холбоотой. “White In
шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө дотоодын шүүхээр дамжих ёстой зэрэг нөхцөл тавьж буй.
Түүнчлэн Энэтхэгийн талаас хоёр талт 57 гэрээг цуцлахаа мэдэгдлээ. Европын холбооны хөрөнгө оруулалтын комиссар Юрки Катайнен өнгөрсөн долоо хоногт тус улсад айлчлахдаа гэрээ хэлцлүүдээ сунгахыг зөвлөсөн. Тэрбээр “Европын бизнес эрхлэгчид хуулийн ан цав үүсэх вий гэдэгт туйлын их санаа зовниж байгаа” гэсэн юм.
Дээрх алхам Энэтхэг улс болон Европын холбоо цаашид урт хугацааны гэрээ хийхэд саад учруулна гэж ажиглагчид үзлээ.
1Хоёрдугаарт, Гадаадын шууд
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын бараагаа бууруулах арга. Ингэхийн тулд импортыг орлох бүтээгдэхүүн үйлд вэрлэлийг хөгжүүлэх шаард лагатай байгаа юм. Нөөц нь байсаар байтал бид эцсийн бүтээгдэхүүнийг өртөг өндөртэй авсаар байна шүү дээ.
-Нөөц байсаар байхад эцсийн бүтээгдэхүүнээ өндөр үнээр аваад байгаа гэж онцолсон. Ший дэх ямар гарц байна вэ?
Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Харамсалтай нь ахиц, дэвшил гарахгүй байгаа. Үе үеийн Засгийн газар валютын ханш өсөхөөр интервенцийн аргаар түр зогсоочихоод, урт болон дунд хугацаандаа энэ асуудлаас гарах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр үнэхээр дутагдалтай ажиллаж ирсэн. Миний хувьд бид нөөц баялаг дээрээ тулгуурлаад үйлвэрлэл явуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг л дэлхийн зах зээлд гаргах хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, бидэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулья гэвэл нөөц нь байж л байна. Энэ асуудалд яаралтай шуурхайлан орж, дайчилж ажиллахгүй бол валютын хомсдол, үнийн хөөрөгдөл үеийн үед байсаар л байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад нөөц байгаа гэлээ. Тэгвэл юу саад болоод байна вэ?
Ер нь бол томоохон үйлдвэрүүдийг нөөцөө дагаж л байгуулах хэрэгтэй. Тэгэхээр нөөц нь байвал хаана ч байгуулж болно л доо. Байгуулахын тулд ТЭЗҮийг маш сайн гаргасан байх шаардлагатай. Ингээд хувийн хэвшил хийхэд хөрөнгө мөнгө нь асуудалтай байвал төсвийн хөрөнгөөр бариад, үйл ажиллагаа нь жигдрээд ирэхээр хувьчилдаг олон улсын жишиг байна шүү дээ. Энэ туршлагаар явж болох л байсан.
Ерөнхийдөө энэ салбарт хувийн хөрөнгө оруулагчид оролцох хүсэлтэй байдаг. Тиймдээ ч нэлээд хүчин чармайлт гаргадаг юм байна лээ. Гэтэл яг хэрэгжих болохоороо хэрэгж дэггүй. Заримдаа бүр хардмаар санагддаг. Монголдоо боловсруулж үйлдвэрлээд болно
гэж байхад үйлдвэрлүүлэхгүй гадаадаас авч байгаа нь хэн нэгэнд, ямар нэгэн бүлэгт ашигтай юм яваад байгаа юм биш биз дээ гэж хардах болсон.
-Хувийн хэвшил газрын тос боловсруулах үйлдвэр барих хүсэл сонирхол их байдаг бо лол той. Энэ чиглэлээр мэр гэш сэн гэдэг ч юм уу, ажил ла даг компаниуд хэр олон бай даг юм бол?
Стратегийн ач холбогдолтой бараа гэж байдаг. Үйлдэрлэлийн гол хүчин зүйл болдог бараанууд дотор нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр барааныхаа үйлдвэржилтийг манайх түрүүлээд хөгжүүлэх ёстой. Энэ чинь бизнесийн орчин байхгүй юу. Би бас мэднэ л дээ. Нэлээд компаниуд яг энэ асуудалд ТЭЗҮ боловсруулчихсан, дэмжээд өгөөч гээд үе үеийн Засгийн газраас хүссэн. Харин яагаад энэ төсөл хэрэгждэггүй юм бэ гэдэгт л эргэлзээ төрж байгаа юм. Үнэхээр тооцоолол дутуу гэх мэт асуудлууд байж болно л доо. Хэрэв ингэж үзэж байгаа бол Засгийн газар энэ асуудалд нь дэмжээд, туслаад өгөх ёстой. Стратегийн ач холбогдолтой энэ үйлдвэрийг бид төр, хувийн хэвшилтэйгээ хамжаад ч хамаагүй босгохгүй бол маш их хэмжээний долларыг гадагшаа төлбөрт явуулаад тэр нь манайд долларын эрэлт бий болгоод байна л даа. Тухайлбал, “Петроматад” манайхаас газрын тос олборлож гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгоод буцаагаад манайд худалдаж байх жишээтэй.
Энэ мэтээр бид аль нэг өндөр хөгжилтэй орны түүхий эдийн баазын үүргийг гүйцэтгээд байж болохгүй.
-Энэ үйлдвэрийг байгуулах гэ хээр хөрөнгө мөнгө нь хаа хаа наа хүрэлцдэггүй юм болов уу?
Өөрсдөө хийхэд хөрөнгө мөнгө нь байдаггүй юм бол гаднаас хөрөнгө оруулалтаар ч хамаагүй энэ үйлдвэрийг яаралтай л барих хэрэгтэй байгаа юм. Ингэж алсыг харсан, урт хугацааны бодлого явуулахгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд л нэг очков авчих санаатай, гал унтраах ажил хийгээд байх нь Монголын эдийн засгийг үеийн үед хүндрүүлсээр ирлээ.
-Хэрэв ийм үйлдвэртэй болчих юм бол дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болох юм байна лээ?
Ерөөсөө жижиг дунд үйлдвэр том үйлдвэрийг дагаж оршин тогтнодог. Том үйлдвэр туслах бүтээгдэхүүнээ стандартын дагуу жижиг үйлдвэрт захиалж хийлгэх маягаар тэднийг тэжээж явдаг тогтлолцоотой. Харин манайхан жижиг, дунд үйлдвэр гэхээр л өрхийн түвшинд гэж ойлгоод байдаг. Өрхийн үйлдвэрлэл бол зөвхөн амиа аргацаах түвшинд л явагддаг. Тиймээс жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бодлого ч гэсэн яг энэ том үйлдвэрээ дагаад явж байх ёстой байдаг.
Тухайлбал, Авто машины "Хьюндай" үйлдвэрт очиж үзэхэд арав орчим л хүн ажиллаж бай сан. Харин жижиг дунд үйлд вэрүүд нь авто машины салон, толь, шалавч, шил,
суудлын бүрээс, хөгжмийг нь хийдэг. Яг л тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнд тохирсон туслах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр том үйлдвэр нь оршин тогтнож байгаа цагт жижиг дунд үйлдвэрээ араасаа чирээд явчихдаг зах зээлийн жам байна.
-Үйлдвэр байгууллаа гэхэд боловсон хүчний асуудал яригдах байх?
Үйлдвэржилт явагдаад ирэхээр ажиллах хүч хэрэгтэй болно. Гэтэл манайх улс цөөн хүн амтай. Тэгвэл үүнийгээ давуу тал болгон ашиглаж болно. Тиймээс шинэ техник технологийг оруулж ирэх хэрэгтэй. Одоогийн энэ том том үйлдвэрүүдэд мянга мянган ажилчин хэрэггүй шүү дээ. Чанартай боловсон хүчнийг бэлтгээд шинэ технологио оруулаад ирэх юм бол нэг товчлуур дараад л тэр үйлдвэр чинь ажиллаад ирнэ шүү дээ. Дэлхийн хөгжлийн чиг хандлагаа бариад, техник технологи дээр нь гаднын шууд хөрөнгө оруулалт оруулаад, гаалийн татвараас хөнгөлөөд, зөв бодлогоор дэмжээд өгөх юм бол Монгол орон баян шүү дээ.
-“Стэнд бай” хөтөлбөр хэрэг-
жүүлэхээр зэхэж буй талаар ярилцах боллоо. Энэ хэр зөв юм бэ?
Манай улсын эдийн засгийг хямарчихлаа, өөрийн хүчээр сэргэх боломжгүй, ОУВСгийн тусламж хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд хоёр талаасаа дүгнэлт хийж байгаад асуудлыг шийднэ. Хөтөлбөр гэдэг маань зөвхөн мөнгөний асуудал биш юм. Тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаатайгаар бага хүүтэйгээр яг доголдоод байгаа газар нь оруулж, балансыг нь бариулахад зорилго нь байдаг. Үнэхээр хүнд байдалд гаднаас тусламж авахад болохгүй зүйл байхгүй. Тусламж аваад эдийн засаг нь сэргэсэн туршлага зөндөө байна.
-Өөрөөр ямар арга зам байна вэ?
Тухайн улсын эдийн засаг олон тулгуурт байх ёстой. Эдийн засгийн нэг салбар хүнд байдалд ороход нөгөө салбар нь тэр алдагдлыг нөхөж, орлогоо олж байх хэрэгтэй л дээ. Эдийн засгийг солонгоруулах гээд л бид яриад байгаа ч хийсэн зүйлгүй л өдийг хүрээд байна даа. Хөдөө аж ахуйн салбар, боловсролын салбарыг хөгжүүлэх ёстой. Энэ хоёр салбар хөгжих юм бол бусад салбарыг хөгжүүлэх түүхий эд, боловсон хүчин нь бий болчихдог. Хөдөө аж ахуйн салбар чинь өөрөө хүн амыг хүнсээр, аж үйлдвэрийг түүхий эдээр хангадаг салбар шүү дээ. Тиймээс эцсийн дүндээ үйлдвэржилтийг л хөгжүүлэх ёстой.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
11
Эдийн засаг
2016.11.22, МЯГМАР ~ №243 (521) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
» АРИЛЖАА
0.43 Хувь. Монголын хөрөнгийн бирж даваа гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 14,384 ширхэг хувьцаа арилжсан байна. Энэ өдөр хөрөнгийн биржийн индекс 781.06 нэгж болж, 0.43 хувиар буурчээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.34 их наяд төгрөгтэй тэнцэв.
» ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ
151.2 Сая ам.доллар. Төлбөрийн тэнцлийн гуравдугаар улирлын гүйцэтгэлийг Монголбанкнаас танилцууллаа. Урсгал тэнцэл 176.4 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар буюу 151.2 сая ам.доллараар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
» АЖ ҮЙЛДВЭР
7.1 Хувь. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 10 сард 7.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өсөв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.
» УУЛ УУРХАЙ
64 Хувь. Уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байна.
» ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
34 Компани. Гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 34 монгол компани үйл ажиллагаа явуулж байна.
» ТӨСӨВ
0.6 Хувь. Татварын нийт орлого энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 хувиар өсчээ.
» ОЮУТОЛГОЙ
989 Ханган нийлүүлэгч. “Оюутолгой” компани нийт 989 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд энэ хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэйг тус компаниас мэдээллээ.
» ЭКСПОРТ
5.1 Хувь. Улсын хэмжээнд экспорт энэ оны гуравдугаар улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар буурсан байна.
» САНХҮҮГИЙН ТОЛЬ Эргэлтийн бус хөрөнгөNoncurrent assetҮндсэн хөрөнгийг харах
ЗГМ ТОВЧХОН
АНУ доллар 2434.67 Евро 2588.30 Япон иен 21.95
ОХУ рубль 37.83
БНХАУ юань 353.06 БНСУ вон 2.06
ВАЛЮТЫН ХАНШ
Жижиг, дунд үйлдвэр том үйлдвэрийг дагаж оршин тогтнодог
Л.Оюун: Интервенц хийх нь гал унтраах төдий арга
Монгол Улс алт олборлолтын хэмжээгээрээ Азийн орнууд дундаас зургадугаарт эрэмблэгдэж байна. "GFMS Gold Survey" судалгаагаар Монгол Улс 2015 онд 31.3 тонн алт олборлосон дүнтэйгээр Казахстан, Филиппиний араас бичигджээ. Харин Монголбанканд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн онд 15.1 тонн болж, сүүлийн 10 жилийн
дээд түвшиндээ хүрсэн байна. Монголбанкны мэдээлснээр есдүгээр сард тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өсөж, 13.7 тоннд хүрчээ. Тиймээс энэ оны эцэст ч алт тушаалт өссөн дүнтэй гарна гэж Төв банк төсөөлж байгаа юм.
БНХАУ тэргүүтэй Азийн зур гаан орны олборлосон алт ны хэмжээ бүс нутгийн нийт ол бор лолтын 91 хувийг бүр дүүлсэн дүнтэй байна. Тухайл бал, БНХАУ 2015 онд 458.1 тонн алт олборлосон
үзүү лэлт тэйгээр нэгдүгээрт бичигд сэн болохыг "GFMS Gold Survey" судалгаанд дурджээ. Энэ нь жилийн өмнөхөөс 14 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин БНХАУын араас хоёрдугаарт бичигдсэн Индонез улс 134.3 тонн алт олборлосон бол гуравдугаарт Узбекистан улс оржээ. Узбекистан улсын хувьд өнгөрсөн онд 83.2 тонн алт олборложээ. Харин алтны хэрэглээгээрээ тэргүүлдэг Энэтхэг улс дэлхийн нийт олборлолтын 0.5 хувийг бүрдүүлсэн байна.
УУЛ УУРХАЙ
ХУДАЛДАА
ДЭЛХИЙД
Монгол Улс алтны олборлолтоор Азид зургадугаарт эрэмбэлэгдлээЭ.Анхбаяр Шинжээч
Хөдөө аж ахуй нь хүн амыг хүнсээр,
аж үйлдвэ рийг түүхий эдээр
хангадаг салбар
Томоохон үйлдвэ рүүдийг нөөцөө дагаж л байгуулах хэрэгтэй.
БНХАУын онлайн ху далдааны тэргүүлэгчдийн нэг “Alibaba” групп жи жиг лэнгийн сүлжээ дэлгүүрийн бизнест нэвтэрч эхэллээ. Тус компани
БНХАУын "Sanjiang Shopping Club" сүлжээ дэлгүүрийн нийт хувьцааны гуравны нэгийг хоёр тэрбум юань буюу 290 сая ам.доллараар худалдан авахаар
болжээ. Дээрх мэдээлэл гарсны дараа "Sanjiang Shopping Club"ийн хувьцааны ханш 10 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, Шанхайн Хөрөнгийн
биржид бүртгэлтэй компанийн хувьцаанд нэг өдөрт гарах дээд хязгаараар өссөн байна.
Ингэснээр тус компанийн хувь цааны ханшаар илэр
хийлсэн зах зээлийн үнэлгээ 830 сая ам.дол лар болжээ. “Alibaba”ийн санал тус компанийг 870 сая ам.дол лараар үнэлж байгаа юм.
“Alibaba” жижиглэнгийн сүлжээ дэлгүүрийн бизнест нэвтрэв
“Rio Tinto” групп Австралийн баруун хэсэг дэх төмрийн хүдрийн уурхайн ажилчдаа цомхотгоно гэж мэдэгдлээ. Яг хэдэн ажилтнаа халах нь тодорхойгүй байна. Гэхдээ 500 орчим ажлын байраа танана гэж эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь төмрийн хүдрийн уурхайн нийт ажилчдын дөрвөн хувь аж.
Энэ цомхотгол нь “Rio Tinto”ийн зардлаа танах үйл ажиллагааны нэг хэсэг гэдгийг компаниас мэдээлсэн. Зах зээлийн нөхцөл хүнд байгаа
учраас зардлаа бууруулах 1000 орчим санаачилга хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь энэ цомхотгол ажээ.
Таваарын зах зээлд төмрийн хүдрийн ханш буурах төлөвтэйг “Rio Tinto” группээс мэдэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд төмрийн хүдрийн ханш 0.8 ам.доллараар буурч, 72 ам.долларт хүрсэн байна. Харин 2017 онд ханш 4050 ам.долларт хэлбэлзэх төлөвтэйг “Rio Tinto”оос мэдээлжээ.
“Rio Tinto” Австрали дахь ажлын байраа танана
ЗГМ: ЗОЧИН
Эдийн засаг
12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.11.22, МЯГМАР ~ №243 (521)
Газрын тосны ханш өслөө
99903584, 99903581
Газрын тос олборлогч OPECийн орнууд энэ сарын 30нд уулзах товтой байгаа. Уулзалтаар газрын тосны гарцаа танах асуудлыг албан ёсоор эцэслэж магадгүй байна. Үүнээс үүдэн ханш өслөө. West Texas төрлийн газрын тосны ханш даваа гарагт 1.2 хувиар чангарав. Ингэснээр баррель нь 46.22 ам.доллартай тэнцсэн байна. Дэлхийн газрын тосны жишиг индекс Brentийн ханш хоёр өдөр
дараалан өссөн. Баасан гарагт тус түүхий эдийн ханш 0.6 хувиар чангарсан бол даваа гарагт 1.2 хувиар дээшилжээ. Баррель Brentийн үнэ 47.43 ам.долларт хүрээд байна.
Үүнээс гадна шар металлын үнэ өссөн. Алтны ханш 0.4 хувиар өссөн байна. Мөн үйлдвэрлэлийн металлын ханш сэргээд буй. Тухайлбал, никелийн үнэ 2.5 хувиар өсчээ.
"Brent"-ийн ханш сүүлийн нэг сард (ам.доллараар)
МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД
ТҮҮХИЙ ЭД
НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО
АЛТНЫ СПОТ XAU унци 1207.89 +0.1% 11/20/2016
ЦАГААН АЛТ PLA унци 922 -2.44% 11/20/2016
МӨНГӨ SIA унци 16.65 -0.42% 11/20/2016
ЗЭС (COMEX) HGA фунт 247.8 -0.96% 11/20/2016
ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 70.2 -0.18% 11/20/2016
WTI ТОС CLA баррель 45.69 +0.59% 11/20/2016
БРЕНТ COA баррель 46.86 +0.8% 11/20/2016
БЕНЗИН XBA 133.91 -0.29% 11/20/2016
БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.847 +0.14% 11/20/2016
НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 11/20/2016
НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 86.85 -1.31% 11/20/2016
ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.201 -0.35% 11/20/2016
БУДАА RRA центнер 9.635 +1.31% 11/20/2016
БУУДАЙ WA бушель 425.25 +1.25% 11/20/2016
КАКАО CCA тонн 2425 +0.25% 11/20/2016
КОФЕ KCA фунт 1.62 -0.52% 11/20/2016Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.
▲
▼
▼
▼
▼
▲
▲
▼
▲
▼
▼
▼
▲
▲
▲
▼
RIO TINTO RIO ASX AUD
WOLF PETROLEUM WOF ASX AUD
PETRO MATAD MATD LON GBX
ASPIRE MINING AKM ASX AUD
GUILDFORD COAL GUF ASX AUD
PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD
TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD
SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD
XANADU MINES XAM ASX AUD
ENTREE GOLD ETG TSX CAD
НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО
57.37 -0.38% 11/21/2016
0.02 +33.33% 11/20/2016
3.55 -2.07% 11/20/2016
0.035 -5.41% 11/20/2016
0.013 -7.69% 11/20/2016
3.07 -0.97% 11/20/2016
4.55 +1.56% 11/20/2016
0.41 +32.26% 11/20/2016
0.195 +8.33% 11/20/2016
0.42 +5% 11/20/2016
▼
▲
▼
▼
▼
▼
▲
▲
▲
▲
НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО
NASDAQ COMPOSITE CCMP 5321.513 -12.46 -0.23% 11/20/2016DAX INDEX DAX 10664.56 -20.98 -0.2% 11/20/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14864.03 +37.94 +0.26% 11/20/2016S&P/ASX 200 AS51 5359.415 +20.88 +0.39% 11/20/2016S&P 500 INX 2181.9 -5.22 -0.24% 11/20/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3192.856 -15.6 -0.49% 11/20/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18867.93 -35.89 -0.19% 11/20/2016TOP 20 MSETOP 10977.85 +7.57 +0.07% 11/20/2016FTSE 100 UKX 6775.77 -18.94 -0.28% 11/20/2016HANG SENG HSI 22344.21 +81.33 +0.37% 11/20/2016NIKKEI 225 NKY 17967.41 +104.78 +0.59% 11/20/2016
▼▼▲ ▲▼▼▼▲ ▼▲ ▲
ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД
Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО
АПУ ХК APU 365.82 -3.07 % 11/21/2016ГОВЬ ХК GOV 9500 1.39 % 11/21/2016МАХИМПЕКС ХК MMX 2600 0.00 % 11/21/2016ДАРХАН НЭХИЙ ХК NEH 19000 0.00 % 11/21/2016СҮҮ ХК SUU 126.97 0.07 % 11/21/2016ТАЛХ ЧИХЭР ХК TCK 17680 0.28 % 11/21/2016АТАР-ӨРГӨӨ ХК ATR 62000 0.00 % 11/21/2016МОГОЙН ГОЛ ХК BDL 5700 0.00 % 11/21/2016МАТЕРИАЛИМПЕКС ХК MIE 8250 0.00 % 11/21/2016МОНГОЛ НЭХМЭЛ ХК MNH 5500 -3.51 % 11/21/2016ТАВАН ТОЛГОЙ ХК TTL 2411 -3.33 % 11/21/2016ТҮШИГ УУЛ ХК TUS 400 -2.69 % 11/21/2016УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК UID 512.75 -1.38 % 11/21/2016
▼▲
◄►◄►▲▲
◄►◄►◄►◄►▼▼▼
52
51
50
49
48
47
46
45
44X/21 X/28 XI/4 XI/11 XI/18
Төсөв, төгрөг, төлбөрийн тэнцэл цөм уруудлаа. Монголын эдийн засагт хямрал нүүрлэж, харанга дэлдсэнийг эдийн засагчдаас эхлээд эрх баригчид хүртэл хүлээн зөвшөөрч байна. Гадаад ертөнц ч үүнийг өлгөж аван, Монголын тухай бараан мэдээг бага зэрэг хачирлан дэлхийгээр нэг цацаж байна. Унасан, уруудсан үзүүлэлт дунд нэгэн “эх оронч” өсөлт урагшилж буйг та анзаарав уу. Аж үйлдвэр тэлж байна. Энэ салбарын үзүүлэлтүүд сүүлийн хоёр жил дараалан өслөө.
Энэ оны эхний арван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 597.9 тэрбум төгрөгөөр өсчээ. ДНБ нь 11.3 их наяд төгрөгтэй тэнцдэг Монгол Улсын хувьд хагас их наядын өсөлт гэдэг чамлахааргүй тэлэлт. Ингэснээр нийт үйлдвэрлэл 7.7 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Жишиг индекс ч үүнийг батлав. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 10.4, жилийн эцсээс 13.4 хувиар өссөн гэгээн мэдээ байна. Ялангуяа, нарийн боов, шингэн сүү, хуванцар карт, төмөр замын дэр мод, амтат ундаа зэрэг боловсруулах салбар 0.2 хувиас 1.9 дахин нэмэгдсэн байх юм.
Үүнтэй зэрэгцээд борлуулалт ч ахисан. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 8.6 их наяд төгрөгийг давсан. Үүний 5.2 их наяд төгрөг буюу 60.5 хувийг хилийн чанадад нийлүүлжээ. Энэ дунд тоолгүй өнгөрч үл болох нэг үзүүлэлт бий. Аж үйлдвэрлэлийн
Урагшилж буй аж үйлдвэр
экспорт 58 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, оны эхний есөн сард 92 сая ам.доллараар тэлснийг Монголбанкнаас гадаад худалдааны тоймдоо дурджээ. Энэ хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ тэлсэн. Гэвч үнийн уналтаас үүдэн орлого буурч, нэг их наяд төгрөгөөр татарсан байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай ухарч, үйлдвэрлэл урагшилж байна. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар буурсан. Харин аж үйлдвэрийнх гурван хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн экспортын хүнс, хувцас, гутал, эдлэл, машин, механик, тоног төхөөрөмжийн эд ангийн төрөлд багтах бүтээгдэхүүний экспорт онцгой өсчээ. Олон тулгуурт эдийн засгийг цогцлоохоор зүтгэж буй
Монгол Улсад үүнээс өөр сайн мэдээ гэж юу байх билээ.
Үүнээс гадна импорт мөн хумигдсан. Мэдээж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч, импорт хумигдаж байгаа нь үнэн. Гэхдээ зарим салбарын дотоодын үйлдвэрлэл сэргэснээр импортыг түрж байна. Тухайлбал, цементийн импорт мэдэгдэхүйц татарчээ. Импортын цемент өнгөрсөн
сарын байдлаар дөрөв дахин хумигдсаныг Гаалийн ерөнхий газрын цахим хуудаснаас харж болно. Өнгөрсөн жилийн мөн үед 873 мянган тонн гахиур хилийн чанадаас авч байсан монголчууд энэ онд 249 мянган тонныг импортолжээ.
2015 оноос үйлдвэржилт сэргэснийг тоон утгууд түвэггүй хэлээд өгнө. Өнгөрсөн онд Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо өлгийдөж авсан. 2030 он хүртэлх аж үйлдвэрийн замналаа зурагласан юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах цөөнгүй тогтоол, шийдвэр гаргасныг ч мартаж болохгүй. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын зах зээлээс санхүүжилт татаж, үйлдвэрлэгчдээ өөд нь татсан юм.
Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн бараг 30 хувь
нь буюу 1.5 их наяд төгрөг хувийн хэвшилд шингэсэн. Аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсад хүнд үйлдвэрийн 718 тэрбум төгрөгийн 32 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Бас хөнгөн үйлдвэрийн 334 тэрбум төгрөгийн 37 төсөл, жижиг, дунд үйлдвэрийн 154 тэрбум төгрөгийн 917 төсөл шинээр хэрэгжиж буй. Өнгөрсөн оны байдлаар аж үйлдвэрийн салбар нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь Монгол Улсын төсөвтэй дүйж буй. Эдгээр тоон үзүүлэлт үйлдвэржилтийн галт тэрэг хөдөлснийг, аж үйлдвэр алгуур боловч ахиж буйг илтгэнэ. Гэхдээ энэ өсөлт уул уурхайн уналт дунд бүдгэрч, анхаарлын гадна үлдсээр байна.
» Энэ оны эхний арван сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 597.9 тэрбум төгрөгөөр өсчээ.
» Аж үйлдвэрийн салбарын борлуулалт 8.6 их наяд төгрөгийг давсан.
» Өнгөрсөн оны байдлаар аж үйлдвэрийн салбар нийт 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн байна.
Б.Ганбаяр / ЗГМ©
ҮЙЛДВЭРЛЭЛ
Аж үйлдвэрлэлийн экспорт 58 хувиар өсчээ
Г.Байгал @baigalZGM
Энэ салбарын нийт үйлдвэрлэл
597.9 тэрбум төгрөгөөр
тэлжээ
Уул уурхайн нийт экспортод
эзлэх жин буурч, аж
үйлдвэрийнх урагшилж
байна.