xp problem

3
Windows-тай холбоотой бэрхшээлүүд. Эхлэхийн өмнө: Үйлдлийн систем бол гол цөм болохыг та ойлгосон байх. Түүнгүйгээр компьютер ажиллах аргагүй юм. Тэрээр техник хангамж, програм хангамж 2-н завсрын орчинг бүрдүүлж байдаг үндсэн гол програм хангамж билээ. Бусад жирийн програмууд нь үнэндээ техник хангамжтай шууд харьцдаггүй, дандаа үйлдлийн системтэй харьцдаг бол үйлдлийн систем нь цаашаа техник хангамжтай харьцана. Үйлдлийн систем асуудалтай болох нь олонтаа. Асуудал их болох тусам компьютер чинь удаашрах, гацах, хэвийн бус болох гажиг илэрнэ. Өөр бусад юу ч болж мэднэ. Шалтгаан: Үйлдлийн системийг эцсийн эцэст хэрэглэгч өөрөө л гэмтээдэг. Яахав, вирус, буруу бичигдсэн програм зэргийг буруутгаж болох ч хэрэглэгч та л тэдгээрийг олж ирэн, тэгээд хулганаараа 2 даран ажиллуулаа биз дээ. Тэгэхээр одоо та л асуудлыг шийдэх болж дээ. Шийдэл: 1. Windows ачаалахын өмнө boot хийж байхад алдааны мэдээлэл өгөх: Энэ бол үнэндээ үйлдлийн системтэй ямар ч холбоогүй алдаа юм. Boot хийнэ гэдэг маань үйлдлийн систем тань ажиллаж эхлээгүй байна гэсэн үг. Түүнээс өмнө хийгддэг компьютерийн хамгийн анхан шатны ажиллагаа юм. Компьютер хамгийн анх асахдаа boot- д шарагдсан програмын дагуу өөрийн бүхий л эд ангиудыг хэвийн зөв байгааг шалгадаг. Гэтэл энэ ажиллагааны үед алдаа өгсөн байна.

Upload: shand1undrakhchimeg

Post on 12-Jun-2015

346 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Xp problem

Windows-тай холбоотой бэрхшээлүүд.

Эхлэхийн өмнө:

Үйлдлийн систем бол гол цөм болохыг та ойлгосон байх. Түүнгүйгээр компьютер

ажиллах аргагүй юм. Тэрээр техник хангамж, програм хангамж 2-н завсрын орчинг

бүрдүүлж байдаг үндсэн гол програм хангамж билээ. Бусад жирийн програмууд нь үнэндээ

техник хангамжтай шууд харьцдаггүй, дандаа үйлдлийн системтэй харьцдаг бол үйлдлийн

систем нь цаашаа техник хангамжтай харьцана. Үйлдлийн систем асуудалтай болох нь

олонтаа. Асуудал их болох тусам компьютер чинь удаашрах, гацах, хэвийн бус болох

гажиг илэрнэ. Өөр бусад юу ч болж мэднэ.

Шалтгаан:

Үйлдлийн системийг эцсийн эцэст хэрэглэгч өөрөө л гэмтээдэг. Яахав, вирус, буруу

бичигдсэн програм зэргийг буруутгаж болох ч хэрэглэгч та л тэдгээрийг олж ирэн, тэгээд

хулганаараа 2 даран ажиллуулаа биз дээ. Тэгэхээр одоо та л асуудлыг шийдэх болж дээ.

Шийдэл:

1. Windows ачаалахын өмнө boot хийж байхад алдааны мэдээлэл өгөх:

Энэ бол үнэндээ үйлдлийн системтэй ямар ч холбоогүй алдаа юм. Boot хийнэ гэдэг

маань үйлдлийн систем тань ажиллаж эхлээгүй байна гэсэн үг. Түүнээс өмнө хийгддэг

компьютерийн хамгийн анхан шатны ажиллагаа юм. Компьютер хамгийн анх асахдаа boot-

д шарагдсан програмын дагуу өөрийн бүхий л эд ангиудыг хэвийн зөв байгааг шалгадаг.

Гэтэл энэ ажиллагааны үед алдаа өгсөн байна.

Page 2: Xp problem

1. BIOS-ынхоо тохиргоог шалгах хэрэгтэй. BIOS гэдэг маань компьютер асаж

эхэлмэгц Del эсвэл F2 товч дарахын хамт гарч ирдэг компьютерийн өөрийнх нь хамгийн

анхан шатны боловч чухал тохиргоог агуулж байдаг амин зүрх юм. Жишээ нь энд таны

CD-ROM-ыг огт байхгүй мэтээр тохируулчхаж болно. Тэгэх аваас та үйлдлийн систем

дээрээ мянга оролдоод CD-ROM-оо гаргаж ирж чадахгүй.

2. Windows ачаалж байхдаа алдааны мэдээлэл өгөх:

Windows ачаалж байхад алдаа өгөх, Регистрт тохиргооны алдаа бий болсноос болж

Windows хэвийн ачаалагдаж чадахаа больдог.

1. Яг тодорхой нэг үйлдлийн дараагаас эхлэн Windows руугаа орж чадахаа больчих

нь бий. Тухайлбал ямар нэгэн програм суулгах/uninstall хийх, системийн өөрчлөлт хийх,

scandisk, defragment хийсний дараа гэх мэт. Эсвэл шинэ тоног төхөөрөмж суулгаад

түүнийгээ таниулсны дараа орж чадахаа болих нь бий. Хэрвээ та яг юу хийснээ санаж

байгаа бол түүнийгээ л болиулах хэрэгтэй дээ. Компьютераа дахин ажиллуулж дөнгөж

эхлэх үед F8 дарснаар Safe горимоор эхлүүлнэ. Харин одоо өөрийн мэдлэгийн хүрээнд

өнөөх үйлдлээ буцаахыг оролд.

Page 3: Xp problem

2. Хэрвээ үйлдлээ буцааж чадахгүй байгаа бол ScanReg ажиллуулан Регистрээ дахин

сэргээхийг оролд. Бүр болохгүй бол System Resore хий дээ.

3. Windows ачаалж байхад болон ачаалсны дараа нь алдааны мэдээлэл

гарах:

Windows ачаалаад хэсэг хугацааны дараа болон ачаалаад үндсэн дэлгэц гарсны

дараа алдаа гарч байгаа бол Windows эхлэх болгонд автоматаар ачаалагддаг програм,

техник хангамжийн драйвер буруу тохиргоотой эсвэл компьютерийн вирусээс болдог.

1. Алдаа гарсан боловч Windows ямар ч байсан ачаалагдчихаж байгаа бол Device

Manager дотор асуудал байгаа бололтой. Start.Settings.Control Panel.System

2. Ямар ч үйлдлийн системд эхлэх үед нь автоматаар ачаалагддаг програмууд гэж

бий. Жишээ нь та бидний гарын драйвер юм. Monkey, MonWin зэргийг дурдаж болно. Бас

бүхий л вирусийн эсрэг програмууд нь Windows эхлэхийн хамтаар л ажиллаж эхлэхээр

програмчлагдсан байдаг. Эдгээр нь асуудалтай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Шаардлагатай бол устгах арга хэмжээ авсан ч болно.

3. Windows-д нилээд тооны update бий. Тэдгээрийг олж суулгах хэрэгтэй.

4. Вирусийн эсрэг програм байгаа бол түүнийхээ update-ийг яаралтай хий. Харин

вирусийн эсрэг програм байхгүй бол асуудал бараг ойлгомжтой биз дээ. Таны компьютерт

мянга мянган вирус язганаж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Эдгэрэх найдлага байгаа

гэж л залбирахаас..