school of social work

22
Сургуулийн нийгмийн ажил Нийгмийн ажлын багш Магистр Б.Уянга

Upload: e-gazarchin-online-university

Post on 01-Jul-2015

298 views

Category:

Education


7 download

DESCRIPTION

School of social work

TRANSCRIPT

Сургуулийн нийгмийн ажил

Нийгмийн ажлын багш

Магистр Б.Уянга

Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаа

Сургуулийн нийгмийн ажилтны эрхэм зорилго нь сурагч бүрийн сурах чадавхийг нэмэгдүүлж сургалтын таатай орчинг бүрдүүлэх явдал юм.

Эрхэм зорилго

2000 оны 4 сард Гэгээрлийн сайд, ЭМНХсайдын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаалд:

ЕБСургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын лавлах, үйл ажиллагааны нийтлэг

жишиг, ажлын байрны тодорхой үлгэрчилсэн тодорхойлолтыг батлан гаргасан.

2000-2001 оны хичээлийн жилээс Ерөнхий Боловсролын бүх сургууль дээр мэргэжлийн нийгмийн ажилтанг ажиллуулах болсон.

СНА-ын хөгжилд гарсан гол гол үйл явдлууд

1. Сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх оюун санаа, бие бялдар, нийгэм сэтгэл зүй, нийгэм эдийн засаг, соёлын хүчин зүйлд үнэлгээ өгөх

2. Сурагчдын сурах чадвар, нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн ажлын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

3. Хүүхэд бүрийн сурах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь баталгаажуулахад оролцоно.

4. Эмзэг болон эрсдэл бүхий сурагч, тэдний гэр бүл, хамт олонд чиглэсэн өмгөөлөн хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлнэ.

5. Сурагчдын суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх, гадаад дотоод нөхцөл боломжийг илрүүлэх, хамтын үйл ажиллагаа бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна.

Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны үндсэн зорилтууд нь:

Сургуулийн нийгмийн ажилтан нь сургууль дээр нийгмийн ажлыг явуулахдаа хувийн эрх ашгаас татгалзан хүүхдийг үл ялгаварлан хамгийн дотны нөхөр нь байна.

Сургуулийн нийгмийн ажилтан нь боловсролын болон хүүхдийн эрхтэй холбоотой хуулиудыг судалж сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдах бололцоо нөхцөлөөр хангахад өөрийн мэдлэг, авъяас чадвараа дайчлан ажиллана.

Сургуулийн нийгмийн ажилтан нь хариуцсан ажлынхаа чиглэлээр олон төрлийн судалгаа явуулж хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн явуулна.

Сургууль гадны ямар байгууллагатай холбоотой байдгийг, эцэг эх, багш нарын хэрэгцээг уулзан судалж харилцаа холбоо тогтооно.

Сургуулийн нийгмиийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа

Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдүүдтэй харилцаа тогтооно.

Сургуулийн нийгмийн ажилтан захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд ордог. Захирлын дэргэдэх зөвлөлийн хурал дээр хүүхдийн гэр бүл, эцэг эх, хүүхдийн нийгмийн асуудал дээр санал бодол солилцон сургуулийн бодлогод нөлөөлөх үйл ажиллагаа явуулна.

Мөн багш нарын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд гаргана.

Тусламж, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзана.

Сургуулийн нийгмиийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа

Сургуулийн нийгмийн ажилтан нь хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх амьдралд бэлтгэх талаар эцэг эхийн хүлээх үүргийн талаар ойлгуулах тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулах, мөн сургууль, гэр бүл, хүүхдийн холбоог бэхжүүлэх тал дээр анхаарна.

Сургуулийн нийгмийн ажилтан хүүхдэд таатай сурах орчинг бүрдүүлэхэд гадны байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг, туслалцааг авах ажлыг зохион байгуулж тухайн сургууль оршин байгаа орон нутгийн нөөц бололцоог судлаж зохистой хэлбэрээр ашиглана.

Сургуулийн нийгмиийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа

Үүнээс гадна нийгмийн ажилтан хүүхдийн чөлөөт цагийг хэрхэн зохион байгуулах талаар багш нартай санал солилцож хамтран ажиллана.

Сургуулийн нийгмийн ажилтан сургууль дээр хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжин хөгжүүлж хүүхэд хүүхдэдээ туслах ажлыг зохион байгуулна.

Сургуулийн нийгмийн ажилтан өөрийнхөө дэргэд мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллана. Сургуулийн нийгмийн ажилтан сургуулийг дэмжих, нөөцийг илрүүлэх, багш нартай хамтран ажиллах асуудал дээр онцгойлон анхаарлаа хандуулах ёстой.

Сургуулийн нийгмийн ажилтан сургууль, гэр бүл, эцэг эхтэй хамтарч ажиллахаас гадна олон нийтэд мэдээлэл өгч байх ёстой.

Сургууль завсардаж байгаа хүүхдүүдэд анхаарлаа онцгой хандуулна.

Сургуулийн нийгмиийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа

1. ОУ-ын нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм2. Бүх нийтэд боловсрол олгох Жомтейн тунхаглал3. Хүүхдийн эрхийн конвенци 19894. Тахир дутуу хүүхэд боловсрол олгох Саламанкагийн тунхаглал 5. МУ-ын төрөөс баримтлах хүн амын бодлого 2004 он6. Албан бус боловсролын хөтөлбөр7. Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гадуур хүүхдийн талаар

зохих үйл ажиллагааны чиглэл8. Боловсролын тухай багц хууль9. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль10. Нийгмийн хамгааллын багц хууль гэх мэт

Сургуулийн нийгмийн ажилтан дараах эрх зүйн баримт бичгүүдийг судалсан байх

ёстой.

Сургуулийн нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын дээд мэргэжлийн боловсролтой эсвэл сургуулийн нийгмийн ажлын тусгай мэргэшүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн багш хүн ажиллана.

Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээний алба нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургууль дээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх нэгж байна.

СНА-тантай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт

Нийгмийн ажлын үйлчилгээний аливаа төлөвлөгөөгхэрэгжүүлэхэд нийгмийн ажлын төрөл бүрийн аргахэлбэрийг хэрэглэхийн хамт нийгмийн ажилтан олонянзын үүрэг хүлээдэг.

Нийгмийн ажилтны үндэсний нийгэмлэгээс баталсанСургуулийн нийгмийн ажил үйлчилгээний стандартадтодорхойлсны дагуу сургуулийн нийгмийн ажилтан нь“зуучлах, гэгээрүүлэх, бодлогын үндсийг санаачлах баболовсруулах, зохион байгуулах, бусадмэргэжилтэнтэй хамтран ажиллах” зэрэг үүрэг хүлээнэ.

НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ

Нийгмийн ажилтны хамгийн гол үүрэг нь сургууль, олоннийтийн нөөц, боломжоос хүүхэд, залуучууд, тэдний гэрбүл хүртэх боломжтой болгох, тэднийг чадваржуулахынтөлөө өөрчлөлт хийх, өөрчлөгч байх явдал юм.

Үйлчлүүлэгч нь яваандаа нийгмийн ажилтнаасхамааралтай байхаа багасгахад туслах замаар өөрийнхувь заяаны эзэн болоход нийгмийн ажилтан анхаарахёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэг өвчин, эмгэг болон үлбүтэх байдлыг эмчлэн анагаахад бус хүүхэд, түүний гэрбүл, сургуулийн дотоод нөөц боломжийг ашиглахаданхаарах нь нийгмийн ажлын гол зарчим юм.

Тодорхой нэг өөрчлөлтөнд шаардлагатай аргуудыгашиглахад сурагч, эцэг эх, бусад ажилтанд туслахнь нийгмийн ажилтны гол үүрэг. Үйлчлүүлэгчээчадваржуулах нь түүний одоо ба ирээдүйн ажилтөрлийг холбох дотоод хяналтын эх суурь болногэсэн үг.

Туслагч

Зөвлөгөө гэдэг нь тухайн ажил төрөл, хичээлтэй холбоотойгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилготой харилцанзөвшөөрөлцсөн сайн дурын үндсэн дээр мэргэжлийн зөвлөгчба зөвлөгөө авагч хоёрын хооронд үүсэх харилцаа. Зөвлөгөөавагч нь өөрийгөө тохитой байдалд байгаа, хүлээнзөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн байхыг мэдрэх нь чухал ачхолбогдолтой. Зөвлөгөөг хүүхдэд ба гэр бүлд, эсвэл ангидөгөх ба мөн нийгмийн ажлын зөвлөгөөг багш нар, хичээлийнэрхлэгч, сургуулийн бусад ажилтан эсвэл олон нийтийнгишүүдэд ч үзүүлж болно. Зөвлөгөө нь хувь хүнд тулгарч буйбэрхшээлээс гадна боловсролын бодлого, түүний үйл явц, нийгмийн үйлчилгээ эсвэл хөтөлбөрүүдийн тухай асуудалдхандсан байж болно.

Зөвлөгч

Асуудлыг шийдвэрлэх хамтын хүчин чармайлтын үр дүнд бийболсон мэдээллийн солилцоог энд чухалчлан үздэг. Багийнгишүүн тус бүрийн давтагдашгүй онцлог хувь нэмрийг бусадмэргэжлийнхэнтэй нэгтгэх нь хамтын ажиллагааны амин сүнс ньболно. Хамтын ажиллагаа нь нэгдмэл зорилгын төлөө бусадтайхамтарч ажиллахдаа өөрөө өөрийгээ хөгжүүлэх боломжийг хувьхүнд олгодог. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь бусдын оруулсанхувь нэмрийг хүлээн зөвшөөрч, тэдний хүч чадлыг дэмжиххарилцааг бий болгоход тустай. Өөрөөр хэлбэл, энэ нь ганцаарбие даан ажилласнаас бусдын олон ургальч үзэл санаа, хамтынажиллагааны арга барил, шийдлийг дэмжих боломж олгодог. Харилцан дэмжих, амжилт бүтээлээ хуваалцах зэрэг эргэххолбооны тасралтгүй үйл явцад багийн хамтын үйл ажиллагааулам бэхжинэ.

Хамтран зүтгэгч

Нийгмийн ажилтан сурагч, багш нар, гэр бүлтэй ажиллахявцад тэдэнд зориулан бэлтгэсэн тусгай мэдээлэл өгөх, мэдлэгээ хуваалцах замаар харилцаа холбоогоо уламгүнзгийрүүлдэг. Өөрөөр хэлбэл бусдад зааж сургахүүрэг нь бусдыг үүрэг хариуцлагаа биелүүлэхэдшаардлагатай мэдлэгийг бусдад өгөх, энэ талаархөөрийн мэдлэгээ хуваалцах байдлаар илэрнэ. Нийгмийнажилтан нь эцэг эх, багш нарт хүүхдээ өсгөнхүмүүжүүлэх тухай, үнэт зүйлсийг тодорхойлох ба ялгансалгах тухай мөн харилцааны чадваруудын талаарсургалт семинар зохион байгуулна.

Гэгээрүүлэгч

Нийгмийн ажилтан нь холбогчийн үүргийнхээ дагууөөрийн үйлчлүүлэгч ба түүний орчин хоёрынхооронд холбох үүргийг гүйцэтгэж аль аль талд ньасуудлыг шийдвэрлэхэд туслах үйлчилгээг үзүүлнэ.

Нийгмийн ажилтан энэ үүргийнхээ хүрээнд сурагчдын албан ба албан бус бүлгүүд болон сурагчбагш, багш-удирдлага, эцэг эх-багшийн хоорондынзөрчлийг эв зүйгээр шийдэхэд хэрэглэх талааридэвхитэй ажилладаг.

Холбогч

Маргааны үед хоёр тал харилцан буулт хийхэд холбогчийн үүрэгчухал байдаг бол үйлчлүүлэгчдээ ялах боломж олгохыгэрэлхийлэх нь нийгмийн ажилтны ухуулагчийн гол үүрэг болдог. Энэ тохиолдолд нийгмийн ажилтан нь үйлчлүүлэгчийнхээ нэрийнөмнөөс ярьж, мэтгэлцэж, зөвшилцөж, зааж чиглүүлэхийгзорино. Ялангуяа эмзэг бүлгийн (тахир дутуу, эрт жирэмсэлсэнсурагчид, хязгаарлагдмал хөрөнгөтэй эцэг эхчүүдийн хүүхэд, үндэстний цөөнх сурагчид) хүмүүс өөрсдийнхөө төлөө ухуулгасурталчилгаа хийх боломжгүй тохиолдолд тэдний эрхийгхамгаалж нийгмийн ажилтан ухуулга сурталчилгаа хийх нь чухалач холбогдолтой. Мөн ганцаарчилсан сургалтыг төлөвлөхкомиссын хуралдаанд эцэг эх ба сурагчдад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд нийгмийн ажилтан үг хэлэх, ухуулгачухал нөлөөтэй.

Ухуулагч

Сургуулийн нийгмийн ажилтан бүр зохион байгуулагч-менежерюм. Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах, хүргэхэд менежментийн ур чадвар болох төлөвлөх, хэлэлцэх, хэрэгжүүлэх болон үнэлэх ур чадварууд шаардлагатай болно. Мөн үйлчлүүлэгчээ сургууль олон нийт, байгууллагын нөөцболомж, олон төрлийн ажил үйлчилгээтэй холбоо харилцаагтогтоох, бататгах чадвартай байхыг шаарддаг. Менежерийнүүрэг үүнд оршино. Өнөөдөр олонх нийгмийн ажилтанганцаарчилсан сургалтыг төлөвлөх, хорооны ажлыг зохицуулахүүргийг гүйцэтгэх эсвэл нийгмийн ажлын үйлчилгээнд сурагчдыгилгээхээс өмнө авах арга хэмжээг зохицуулах багийг удирдахменежерээр томилогдон ажилладаг. Сургуульд зохиогддогтөрөл бүрийн урьдчилан сэргийлэх ажлыг ч зохицуулах хэрэгтэйболно.

Менежер /зохион байгуулагч/

Бэрхшээлтэй асуудал, нөхцөл байдлыг шийдэхэддэмжлэг үзүүлэх эх сурвалж болсон нөөцболомжтой үйлчлүүлэгчийг холбоход нийгмийнажилтны зуучлагчийн үүрэг нэн чухал. Орон нутгийнбайгууллага, сургууль, ер нь санаанд оромгүйгазарт ч нөөц боломж их бий.

Зуучлагч

Сургууль ба олон нийтийн хүрээнд сурч, амьдарчбуй хүүхэд, залуучуудын нийгэм, сэтгэл зүйнхөгжилд нийгмийн ажилтан нөлөөлж, шаардлагатай тохиолдолд шинийг санаачлах, хөгжүүлэх үүргийг гүйцэтгэнэ. Бодлогоболовсруулах ба шийдвэр гаргах хороодын үйлажиллагаанд оролцох замаар мэргэжлийнбайгууллагын гишүүний хувьд боловсролыгхөгжүүлэх хөтөлбөр боловсруулах үйл явцаднийгмийн ажилтан идэвхитэй оролцдог.

Бодлого санаачлагч бахэрэгжүүлэгч