microsoft office 365 user - manual

38
MICROSOFT OFFICE 365 user - manual . 2020 ШУТИС МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Upload: others

Post on 19-Dec-2021

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: MICROSOFT OFFICE 365 user - manual

MICROSOFTOFFICE 365user -manual.

2020

ШУТИС

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Page 2: MICROSOFT OFFICE 365 user - manual

ГАРЫН АВЛАГА

MICROSOFTOFFICE 365

Page 3: MICROSOFT OFFICE 365 user - manual

Агуулга

01. Шинээр нэвтрэх

02. Нууц үг сэргээх

03. Microsoft 365 “Teams”

Page 4: MICROSOFT OFFICE 365 user - manual

2

Page 5: MICROSOFT OFFICE 365 user - manual

3

MICROSOFT OFFICE 365

Microsoft Word

Microsoft Excel

Microsoft Powerpoint

Microsoft Notebook

Exchange /Mail/

Microsoft Teams

Microsoft OneDrive

Microsoft People

Microsoft Skype

Microsoft Kaizala

Microsoft Yammer

Microsoft Stream

Microsoft Calendar

Microsoft Form

Microsoft Sway

Microsoft SharePoint

Microsoft ToDo

Microsoft Calendar

АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ПРОГРАМ, АПП

Page 6: MICROSOFT OFFICE 365 user - manual

4

01. ШИНЭЭР НЭВТРЭХ

Page 7: MICROSOFT OFFICE 365 user - manual

5

1. Office 365 LOGIN MICROSOFT OFFICE сайт руу нэвтэрнэ.

2. Үүний дараа Office 365-н нүүр хуудас нээгдэх болно. “SIGN IN” дарснаар та нэвтэрч цаaшаа үйлдлүүдээ хийх боломжтой..

Page 8: MICROSOFT OFFICE 365 user - manual

6

3. Sign in буюу нэвтрэх цонхонд өөрийн мэйл хаяг болох КОД@must.edu.mn хаягыг оруулна.

4. Нэвтрэх нэрээ оруулсны дараа гарч ирэх энэ цонхонд өөрийн нэг удаагийн нууц үгийг оруулна.

5. Дараа нь хэрэглэгч өөрөө шинээр нууц үг оруулах ёстой. Current Password хэсэгт одоо ашиглаж байгаа нууц үг буюу нэг удаагийн нууц үгийг оруулна. New password хэсэгт Шинэ нууц үг зохиож оруулна. Confirm password хэсэгт нууц үгээ дахин оруулснаар нууц үг чинь баталгаажна. /Шинэ нууц үг нь таны цаашид ашиглах нууц үг болно./

Анхаарах зүйлс : 1. Нууц үг нь 8-16 тэмдэгтээс

бүрдсэн байх ёстой. 2. A-Z хүртэлх том жижиг үсэг,

тоо тэмдэгт агуулсан байх ёстой.

3. Хэрэглэгчийн нэрээ болон өөрийн жинхэнэ нэрийг нууц үгэнд ашиглаж болохгүй

Page 9: MICROSOFT OFFICE 365 user - manual

7

6. Нууц үгээ оруулсны дараа хэрэглэгч өөрийн гар утасны дугаар эсвэл мэйл хаягаа баталгаажуулах ёстой бөгөөд энэ нь хэрэглэгч нэвтрэх нэр эсвэл нууц үгээ мартсан тохиолдолд хэрэглэгчид дахин нэг удаагийн нэвтрэх нууц үгийг явуулахад хэрэглэх учир өөрийн байнга хэрэглэдэг утасны дугаар болон мэйл хаягаа бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай.

7. Утасны дугаараа бүртгүүлэхийг сонгосны дараа дараах цонх гарч ирнэ. Эхний нүднээс өөрийн улс болон бүсийг сонгоно. Дараагийн нүдэнд утасны дугаараа оруулж, text me товчлуур дээр дарна.

Page 10: MICROSOFT OFFICE 365 user - manual

8

8. Бүртгүүлсэн дугаарт тусгай дугаараас мэссэжээр код илгээх бөгөөд тэрхүү кодыг дараах цонхонд бичиж оруулан Verify буюу баталгаажуулах товчийг дарна.

9. Үүний дараа Finish товчийг дарснаар хэрэглэгчийн утасны дугаар баталгаажиж нэвтэрч орно. /Мөн та мэйл хаягаа мөн адил батгаажуулах ёстой./

Page 11: MICROSOFT OFFICE 365 user - manual

9

02. НУУЦ ҮГ СЭРГЭЭХ

Page 12: MICROSOFT OFFICE 365 user - manual

10

2. Дараа нь гарч ирэх энэхүү цонхонд өөрийн нэвтрэх нэр, эсвэл мэйл хаягаа оруулж, доор нь байрлах цонхонд үсгэн кодыг оруулж Next товчийг дарна.

Нэвтрэх нэр, эсвэл мэйл хаягаа бичнэ

Дээр гарч ирж байгаатай адил кодыг доор байрлах мөрөнд бичнэ

3. Өөрийн бүртгэлийг баталгаажуулахад ашигласан мэйл хаяг эсвэл утасны дугаарыг сонгох гэсэн сонголт гарч ирнэ. Text my mobile phone гэсэн сонголт дээр дарж өөрийн баталгаажуулахад ашигласан утасны дугаарыг оруулна.

Утасны дугаараар хүлээн авахсонголт

Энэ хэсэгт утасны дугаараа бичнэ.

1. Хэрэв хэрэглэгч та өөрийн нууц үгийг мартсан бол Forgot my password буюу нууц үгээ мартсан гэсэн товч дээр дарна.

Page 13: MICROSOFT OFFICE 365 user - manual

11

4. Дараа нь гарч ирэх энэхүү цонхонд Enter new password хэсэгт шинэ нууц үгээ бичиж оруулна. Confirm new password хэсэгт шинэ нууц үгээ дахиж бичиж баталгаажуулна.

Анхаарах зүйлс : 1. Нууц үг нь 8-16 тэмдэгтээс

бүрдсэн байх ёстой. 2. A-Z хүртэлх том жижиг үсэг, тоо

тэмдэгт агуулсан байх ёстой.3. Хэрэглэгчийн нэрээ болон

өөрийн жинхэнэ нэрийг нууц үгэнд ашиглаж болохгүй

5. Нууц үгээ амжилттай сольсны дараа энэхүү цонх гарч ирэх бөгөөд click here товч дээр дарна.

6. Шинэ нууц үгээ оруулж Sign in товч дээр дарснаар Teams рүү нэвтэрч орно.

Page 14: MICROSOFT OFFICE 365 user - manual

12

03. MICROSOFT 365 “TEAMS”

Page 15: MICROSOFT OFFICE 365 user - manual

13

ТА ЭНД ДАРЖ дараах линкээр орсноор шинэ цонх үүсэх ба тэндээс Майкрософт TEAMS татах боломжтой.

APPLE хэрэглэгчид APPLE хэрэглэгчид

Ухаалаг Утасны хэрэглэгчид дээрх бар кодыг утсаараа таниулан уншиж татах боломжтой.

DOWNLOAD товчийг дарснаар таны компьютер-д windows_teams.exe гэсэн файл татагдах бөгөөд үүнийг уншуулж суулгаснаар та Microsoft Teams ашиглахад бэлэн болно.

Page 16: MICROSOFT OFFICE 365 user - manual

14

Суулгасны дараа гарч ирэх энэ цонх дээр “SIGN IN AD-DRESS” хэсэгт өөрийн Mic-rosoft-д бүртгүүлсэн майл хаягаа оруулах болно.

Үүний дараа энэ цонх гарч ирэх ба “NEXT” дарж цааш үргэлжлүүлнэ.

Microsoft таны хаягийг идэвхтэй үгүйг шалгаад дахиад шинэ цонх руу шилжих ба ШУТИС-ийн логотой цонх үүсэж таныг нууц үгээ оруулахыг шаардах болно.

Page 17: MICROSOFT OFFICE 365 user - manual

15

Нэвтэрч орсноор танд дараах цонх харагдах болно. Багш болон оюутан хараx цонхнууд өөр байх ба зураг 14-т харуулснаар багшид харагдах байдал ийм байх болно. Зураг 15-т харуулснаар оюутан сурагчдад харагдах байдал ийм байх болно.

Багшид харагдах байдал

Оюутан, сурагчдад харагдах байдал

Page 18: MICROSOFT OFFICE 365 user - manual

16

БАГ БОЛОН СУВАГУУД Баг үүсгэх

Баг үүсгэхдээ програмын зүүн булангийн меню хэсгээс доош 3 даxь хэсэг буюу “Teams” сонгосноор, зүүн буланд “Join Or Create Team” гэсэн хэсэг бий.

Багш шинээр хичээлийн групп үүсгэх бол “Create Team” дарна. Оюутан багшийн үүсгэсэн хичээлийн групп руу орох бол “Join a team with code” хэсэгт багшийн өгсөн кодыг оруулж ангидаа нэвтэрнэ.

Page 19: MICROSOFT OFFICE 365 user - manual

17

Групп үүсгэхэд хэд хэдэн сонголт гарч ирэх ба хичээлийн тохиолдолд “Class” сонгоно харин “Professional Learning Community ( PLS)” нь сургалт хариуцсан багш болон бусад багш нарт зориулсан тохиргоотой групп юм.

“Class” группийг сонгож нээхэд гарч ирэх ангийн тохиргоог харуулж байна. “Name” хэсэгт хичээлийн нэр болон код , “Description” хэсэгт хичээлийн агуулга болон зорилго зорилтоо бичнэ.

Хичээлийн нэр, кодыг бичнэ. Хичээлийн агуулга

болон зорилго, зорилтыг бичнэ

Page 20: MICROSOFT OFFICE 365 user - manual

18

“Professional Learning Community ( PLS)” групп сонгоно нээхэд гарч ирэх тохиргоог харуулж байна. “Name” хэсэгт салбарын нэр болон код , “Description” хэсэгт ямар салбарын багш сургуулиа бичнэ. Мөн дээрх дурдсан “Class”-аас ялгаатай нэг зүйл нь нэмэлт “Privacy” гэж байх ба энэ нь та өөрийн групп-ээ нээлттэй эсвэл хаалттай байлгахыг сонгох юм. “Private” зөвхөн багийн гишүүд болон групп доторх хүмүүс хүн нэмж болно. “Public” must.edu.mn домайн ашиглаж байгаа хүн бүр орох боломжтой.

Хичээлийн нэр, кодыг бичнэ. Хичээлийн агуулга

болон зорилго, зорилтыг бичнэХандах эрхийг

хязгаарлах тохиргоог хийнэ

Грyпп-д гишүүн нэмэх

Хичээлийн групп нээсний дараа гарч ирэх энэхүү цонхны Текст бичих хэсэгт нэмэх хүний мэйл хаяг болон нэрийг бичихэд зураг дээрх байдлаар харагдах болно. Үүний дараа Add товчлуурыг дарснаар тухайн хүн Групп-д гишүүнээр орох болно.

Page 21: MICROSOFT OFFICE 365 user - manual

19

Дээрх үйлдлүүдийг хийж дуссаны дараа зураг 22 дээрх цонх руу шилжиж. Хичээлийн групп бүрэн ашиглахад бэлэн болох болно.

Групп-дээ суваг үүсгэх

Групп-дээ суваг үүсгэх нь багш лекц болон семинараa групп дотроо ангилах боломжтой болох юм. Үүний тулд нээсэн групп хэсэгтээ орон групп-дээ өгсөн нэрний хажууд байх гурван цэгийг дарснаар зураг дээрх сонголтууд гарч ирнэ үүнээс “Add channel” дарна.

Page 22: MICROSOFT OFFICE 365 user - manual

20

“Channel name” хэсэгт сувгийн нэрийг өгнө “Description” хэсэгт сувгийн агуулга, “Privacy” буюу нууцлал хэсгээс “Standart” гэсэн сонголтыг сонговол групп дотор байгаа хүн бүр нэвтрэх эрхтэй, “Pri-vate” сонголтыг сонговол бүлэгт байгаа хэсэг бүлэг хүмүүс нэвтрэх эрхтэй гэсэн сонголтууд байх болно.

Сувгийн нэрийг бичнэ.

Сувгийн агуулга

Нууцлал

Бүх үйлдлийг хийж дууссаны дараа таны группийн нэрний доор доорх зурагт харуулсан гарчгууд нэмэгдсэн байх болно.

Page 23: MICROSOFT OFFICE 365 user - manual

21

Групп -дээ уулзалт товлох

Teams меню доторх зүүн дээд булангаас 5 даxь хэсэг дээр “Calendar” гэж хэсэг байх ба энэ хэсэгт та өөрийн уулзалтын хувиараа нэмж болох юм. Баруун буланд байрлах “+ New meeting” хэсэгт дарж орсноор та шинэ уулзалт товлох хэсэг уруу шилжинэ.

+ New meeting

Calendar

“Add Title” хэсэгт уулзалтын гарчиг, “Add required attendees” хэсэгт уулзалтад заавал оролцох хүмүүсийг нэмэх , мөн өдөр цаг заасан хэсэгт уулзалт хийх өдрөө оруулж өгнө. “All Day” гэсэн чагтыг чагтлахад уулзалт өдөр болгон товлосон цагт эхлэх болно.

Уулзалтыг хадгалах

Уулзалтын гарчиг

Оролцох хүмүүсийг нэмэх

Өдөр болгон товлосон цагт эхлүүлэх

Page 24: MICROSOFT OFFICE 365 user - manual

22

Өдөр цагаa товлосны дараа доорх зураг дээрх сонголт гарч ирэх ба “Every weekday ( Mon-Fri)” гэсэн сонголт нь товлосон уулзалт өдөр болгон ажлын өдрүүдэд явагдах болно, “Daily” сонголт нь өдөр болгон , “Weekly” долоо хоногт тогтсон нэг өдөр, “Monthly” сард нэг удаа тогтсон уулзалт хийх, “Yearly”жилдээ нэг удаа тогтсон уулзалт хийх ,”Custom” өрөө бүx зүйлийг зохицуулж уулзалтыг товлож болно.

Товлосон уулзалтаа “Add Channel” хэсэгт аль групп-д уулзалт товлохоо шийднэ. Мөн үүний доод хэсэгт уулзалтын агуулга ярилцах сэдвээ оруулж болно.

Page 25: MICROSOFT OFFICE 365 user - manual

23

“Calendar” хэсэгт баруун буланд “Meet Now” гэсэн товчийг дарснаар уулзалтыг эхлүүлэх эхний алхмаа хийх болно.

“Meet Now” дарснаар доорх зураг дээрх цонх уруу орох ба “Join now” товчийг дарснаар уулзалтад орох юм. “Join Now” доор хэд хэдэн тохиргоо байх ба та уулзалтанд орохоосоо өмнө тэдгээрийг тохируулах боломжтой. Эдгээр тохиргоонд: Микрофоныг нээх, хаах, Камерыг нээх, хаах болон , микрофонтой бол микрофоны оролт гаралтын тохиргоо багтсан байгаа.

Камерыг хаах/нээх

Микрофоныг хаах/нээх

Дууны төхөөрөмжийн тохируулга

Уулзалтанд орох

Page 26: MICROSOFT OFFICE 365 user - manual

24

Мөн өөрийн хуваарилагдсан групп дотроос та шууд уулзалтад оролцох юм уу эхлүүлэх боломжтой, үүний тулд та групп-д юм постлох хэсэг буюу “Type a new message” гэсэн хэсгийн доор туслах цэсүүд байх ба тэндээс баруунаасаа 4-даxь камерын дүрсийг дарснаар уулзалтыг эхлүүлэх боломжтой болно.

Уулзалт эхлүүлэх

Өмнөх зурагт харуулсан камерын дүрсэн дээр дарснаар дараах цонх гарч ирэх ба “Meet Now” товчийг дарснаар шууд уулзалт эхлүүлэх боломжтой.

Уулзалт эхлүүлэх

Уулзалт товлох

Page 27: MICROSOFT OFFICE 365 user - manual

25

“Schedule Meeting” дарснаар өмнө нь харуулсан уулзалт товлох цонх дахин гарч ирэх болно.

Уулзалтыг хадгалах

Уулзалтын гарчиг

Оролцох хүмүүсийг нэмэх

Өдөр болгон товлосон цагт эхлүүлэх

Доорх зурагт видео уулзалт эхэлсэн байгааг харуулсан байна. Гол видео явж буй дэлгэцийн доор туслах цэсүүд байна. Зүүн талаас хамгийн эхний камерын дүрс нь камераa хаах болон нээх командыг өгнө, микрофоны дүрс нь дуугаа хаах ба нээх командыг өгнө, микрофоны дүрсний баруун талын дүрс нь дэлгэцээ хуваалцах дүрс юм. Баруунаас улаан утасны дүрс нь уулзалтыг орхих , түүний наад талын ягаан нь энэхүү уулзалтад ямар хүмүүс байгааг харах, ягаан дүрсний наад талын видео дундуур харилцан чат бичих команд юм.

Камерыг хаах/нээх

Дэлгэцээ хуваалцах

Микрофоныг хаах/нээх

Уулзалтыг орхих

Уулзалтанд байгаа хүмүүсыг харах

Чат бичих

Page 28: MICROSOFT OFFICE 365 user - manual

26

Дүрс буюу дэлгэц хуваах дүрс уруу ороход эдгээр сонголтууд гарч ирнэ. Сонголтуудын онцлог нь өөрийн дэлгэцээ бүтэн хуваалцах, зөвхөн ажиллаж буй дэлгэцээ хуваалцах, зөвхөн өөрийн ажиллаж буй програм хангамжийн дэлгэцийг хуваалцах зэрэг сонголтуудтай байна. Үүнээс гадна майкрософтын өөрсдийн санал болгодог “White-board” буюу цагаан самбар дээр юм бичиж байгаа мэт дэлгэцээ хуваалцаж болно.

Өөрийн дэлгэцээ бүтэн хуваалцах

Зөвхөн ажиллаж буй дэлгэцээ хуваалцах

Whiteboard

Уулзалтанд байгаа хүмүүсыг харах

Дууны гаралтын тохиргоог өрөө засах

Баруун талаас 4-даxь дүрс буюу гурван цэгийг дарахад дахин туслах цэсүүд гарч ирэх ба “Show Device Settings” дарснаар та өөрийн сонсож буй чихэвч болон дууны гаралтын тохиргоог өрөө засах боломжтой.

Page 29: MICROSOFT OFFICE 365 user - manual

27

“Device Settings” цэсний “Audio Devices” нь дууны оролтын тохиргоо юм. “Speaker” энэ хэсэгт таны дууны гаралтын тохиргоо юм, чихэвчээр сонсох уу компьютерийн спикэрээр сонсох уу гэдгээ тохируулна. ”Microphone” энэ тохиргоо нь таны ярих хэрэгслийн тохирооны хэсэг юм. Та үүн дээр чихэвчээ холбож өгсөн бол тохиргоо дээрээ чихэвчээ сонгоно. Микрофон чинь орж ирж байна уу шалгаж үзэх боломжтой. Mөн “Camera” хэсэгт өөрийн камерын тохиргоог тааруулж өгнө.

Дууны гаралтын тохиргоог өрөө засах

Дууны гаралтын тохиргоог өрөө засах

Дууны гаралтын тохиргоог өрөө засах

Даалгавар буюу Assignment(Оюутанд харагдах байдал)

“Assignment” буюу даалгаврын хэсэг зурагт харуулснаар оюутан үзэж буй хичээлийн группээ сонгоод багшаас өгсөн бие даалт шалгах боломжтой.

Page 30: MICROSOFT OFFICE 365 user - manual

28

Групп-ээ сонгоод “Next” дарснаас ийм цонх уруу шилжих болно. Энд Багшийн өгсөн бие даалтууд харагдах болно. “Assigned” багшийн өгсөн даалгавар авах хугацаа нь арай дөхөөгүй, “Complet-ed” багшийн өгсөн даалгаврын хугацаа дууссан мөн даалгавраа хураалгасан.

Бие даалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон хэзээ хураалгах мөн оноо харагдах болно. Багш хүсвэл давхар жишээ ажил хавсаргаж болдог. “Turn In” гэсэн товчийг дарвал та ажлаа багш уруу шууд илгээх болно. Үүн дээр дахин нэг сонголт байдаг нь “Turn In Later” гэдэг нь хураалгах хугацаа дуссан ч хоцорч өгөхөө багшид мэдэгдэх юм.

Page 31: MICROSOFT OFFICE 365 user - manual

29

Өөрийн ажлыг хураалгахын тулд зүүн доод байрлах “Add Work”-ийг дарснаар шинэ цонх нээгдэнэ. Энэхүү цонхонд ажлаа хураалгах хэд хэдэн сонголт байх ба нэг нь “OneDrive” буюу майкрософтын үүлэн технологиос өөрийн ажлаа хуулсан бол хураалгаж болно, “+New File” шинэ файл хуулах, “Link” өөр холбоос оруулах, “Teams” өөрийн группээс сонгох, “Upload from this device” өөрийн ашиглаж буй утас болон суурин компьютерт хуулах юм.

Даалгавар буюу Assignment(Оюутанд харагдах байдал)

“Аssignment” хэсэгт ороход багшийн нээсэн хичээлийн группүүд харагдах болно. Аль групп-д бие даалт постлохоо сонгоод “Next” дарна.

Page 32: MICROSOFT OFFICE 365 user - manual

30

“Draft” та бие даалтынхаа өгөгдлийг оруулаад постлоогүй хадгалсан файлууд энэ хэсэгт орно. “Assigned” хэсэгт таны постлосон даалгаврууд орох болно. “Graded” хэсэгт өмнөх өгсөн бие даалтуудаа хурааж аваад оноогоо тавьсан файлууд орно. “Create” энэ хэсэгт та оюутнуудад өгөх бие даалтаа үүсгэх болно.

Постлоогүй хадгалсан файлууд

Постлосон даалгаварууд

Дүгнэсэн даалгаварууд

Шинэ бие даалт үүсгэх

“Create” хэсэгт дарснаар “Аssignment” бие даалт, “Quiz” шалгалт үүсгэх, “From Existing” байгаа файл дундаас гэсэн гурван сонголт гарч ирэх болно.

Page 33: MICROSOFT OFFICE 365 user - manual

31

Шинэ бие даалт “Assignment” дарснаар дараах цонх уруу шилжих ба бие даалтаа үүсгэхэд “Title” хэсэгт бие даалт даалгаврын нэр, “In-structions” хэсэгт бие даалтын өгөгдөл агуулгыг бичнэ. “Add Resourc-es” хэсэгт бие даалтын нэмэлт материал хавсаргаж болно. “Points” бие даалтын үнэлгээ, оноогоо энэ хэсэгт оруулна. “Assign to” хэсэгт бүх оюутнуудад эсвэл хэсэг бүлэг оюутнуудад гэдгийг сонгоно. “Date Due” “Time Due” бие даалтыг хурааж авах хугацааг оруулна.

Даалгаварын нэр

Бие даалтын өгөгдөл агуулга

Бие даалтын оноо

Бүх оюутнуудад эсвэл хэсэг бүлэг оюутнуудад

Даалгаварын нэр

“Due Date” доор “Edit” хэсгийг дарахад “Edit Assignment timeline” гэж гарч ирэх ба энэ хэсэгт та бие даалтыг хураах цаг өдрийг илүү дэлгэрэнгүй өөртөө зохицуулан янзлах боломжтой.

Page 34: MICROSOFT OFFICE 365 user - manual

32

Бие даалтын бүх өгөгдлийг хийж дуссаны дараа та постлох үед бие даалт “Assigned” хэсэгт орсон байх болно.

Өгсөн бие даалтын хэсэгт орох үед доорх цонх уруу шилжих бөгөөд “To Grade” дүн тавих оюутнуудын ажил харагдана. “Graded” хэсэгт дүнгээ авсан оюутнууд харагдах болно. “Status” хэсэгт цагтаа бие даалтаa өгсөн оюутан болон хоцорч өгсөн оюутнууд харагдах болно. “Feedback” хэсэгт та оюутны ажлыг үзсэнээр санаа бодлоо илгээж болно. “0/20” гэсэн xэcэгт хэдэн оноoны ажил байснаас хамаарч та дүнгээ өгч болно. “Turned in” цагтаа аж лаа хураалгасан. “Turned in 6 days late” хураасан хугацаанаас 6 хоногийн дараа өгсөн.

Page 35: MICROSOFT OFFICE 365 user - manual

33

Баруун буланд ногоон чагтнууд харагдах ба эдгээр оюутнууд дүнгээ авсан гэсэн үг юм.

Өөр нэг дүн тавих арга нь оюутны оруулсан файлыг үзэж дүн тавих арга юм. Баруун дээд хэсэгт оюутны нэр харагдах ба хажууд байгаа 2 сумыг нь дарснаар та үзэж дуусаад өөр оюутны ажил руу шилжих боломжтой юм. “Student work” оюутан хэзээ хураалгасан өдөр цаг харагдана. “Feedback” энэ хэсэгт багш өөрөө шүүмж болон зөвлөгөө өгч болно. “Points” хэсэгт оюутанд тавих дүнгээ оруулна.

Оноо

Шүүмж болон зөвөлгөө

Хураалгасан өдөр цаг

Оюутны нэр

Page 36: MICROSOFT OFFICE 365 user - manual

34

“Assignment” хэсэгт байрлах үнэлгээний өөр нэгэн төрөл нь “Add rubric” юм.

“Add rubric” хэсэгт дарснаар дараах цонх уруу шилжиж орох болно. “New rubric” сонгосноор та өөр цонх уруу дахин шилжнэ. “Upload Ru-bric” сонголт нь өөрийн үнэлгээгээ файл дундаасаа хуулах юм.

Page 37: MICROSOFT OFFICE 365 user - manual

35

“New Rubric” хэсэгт орсноор “Title” хэсэгт гарчиг, “Description” хэсэгт агуулга зорилго зорилт, “Grading Criteria” хэсэгт өөрийн дүгнэх шалгууруудыг оруулж өгнө.

Гарчиг

Агуулга зорилго зорилт,

Дүгнэх шалгуур

Page 38: MICROSOFT OFFICE 365 user - manual

ШУТИС

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ