food innovation for the global goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019....

9
1 Food Innovation for the Global Goals ХҮНСНИЙ ШИНЭЧЛЭЛ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛТЭЙ ХОЛБОХ НЬ Хичээл: Газар зүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан, Байгалийн шинжлэл, Математик Learning Outcome Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох Дэлхийн зорилгуудад хэрэглэгчийн өдөр тумын сонголт (тавган дээрх хоол) хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэх Байгалийн шинжлэлийн хичээлийн хөтөлбөрийн үүднээс хоол хүнсний систем дэх шинэчлэлийн талаар бодож үзэх Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, бичих дасгалаар дамжуулан хотын фермерийн аж ахуйн боломжуудын талаар ажиглалт хийх, асуултуудыг дэвшүүлэх, өөрийн гэсэн үзэл бодол төлөвшүүлэхэд сурагчдад түлхэц өгөх Хичээлийн хэрэглэгдэхүүн Цагаан цаас, самбар Хавсралт А Бичгийн ба зургийн хэрэгсэл http://www.phillyurbancreators.org видео үзүүлэх төхөөрөмж Хичээлийн бэлтгэл Видео үзүүлэхэд видео болон аудио төхөөрөмжүүд хэрэгтэй болно “Филлигийн хотын зохион бүтээгчид” веб хуудсаас видеог татаж авах: “ Хотын ферм нь хүний амьдралыг өөрчилж байна” Тэмдэглэл: Энэхүү хичээлийг “Хоолны Төсөлд” оролцож, өөрчлөлтийн төлөөх амлалт үүрэг авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн төлөвлөгөөний үргэлжлэл болгон ашиглах нь зохимжтой. Багш нар мөн Филлигийн хотын зохион бүтээгчдийг дүрсэлсэн Дэлхийн хамгийн том хичээл 2-р хэсгийн хүүхэлдэн киног хуваалцаж болно (https://vimeo.com/178464378) Нийт хугацаа 45-60 мин Насны ангилал 9-14 нас

Upload: others

Post on 15-Dec-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

1 Food Innovation for the Global Goals

ХҮНСНИЙ ШИНЭЧЛЭЛБАЙГАЛИЙН ШИНЖЛЭЛТЭЙ ХОЛБОХ НЬ

Хичээл: Газар зүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан, Байгалийн шинжлэл, Математик

Learning Outcome • Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн

зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох• Дэлхийн зорилгуудад хэрэглэгчийн өдөр тумын

сонголт (тавган дээрх хоол) хэрхэн нөлөөлдөг талаар эргэцүүлэх

• Байгалийн шинжлэлийн хичээлийн хөтөлбөрийн үүднээс хоол хүнсний систем дэх шинэчлэлийн талаар бодож үзэх

• Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, бичих дасгалаар дамжуулан хотын фермерийн аж ахуйн боломжуудын талаар ажиглалт хийх, асуултуудыг дэвшүүлэх, өөрийн гэсэн үзэл бодол төлөвшүүлэхэд сурагчдад түлхэц өгөх

Хичээлийн хэрэглэгдэхүүн• Цагаан цаас, самбар• Хавсралт А• Бичгийн ба зургийн хэрэгсэл• http://www.phillyurbancreators.org видео

үзүүлэх төхөөрөмж

Хичээлийн бэлтгэл •

Видео үзүүлэхэд видео болон аудио төхөөрөмжүүд хэрэгтэй болно “Филлигийн хотын зохион бүтээгчид” веб хуудсаас видеог татаж авах: “ Хотын ферм нь хүний амьдралыг өөрчилж байна”

Тэмдэглэл: Энэхүү хичээлийг “Хоолны Төсөлд” оролцож, өөрчлөлтийн төлөөх амлалт үүрэг авдаг “Таваг бүр түүх өгүүлдэг” хичээлийн төлөвлөгөөний үргэлжлэл болгон ашиглах нь зохимжтой.

Багш нар мөн Филлигийн хотын зохион бүтээгчдийг дүрсэлсэн Дэлхийн хамгийн том хичээл 2-р хэсгийн хүүхэлдэн киног хуваалцаж болно (https://vimeo.com/178464378)

Нийт хугацаа

45-60 мин

Насны ангилал

9-14 нас

Page 2: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

2 Food Innovation for the Global Goals

Дэлхийн зорилтуудын талаарх ойлголтыг сайжруулахын тулд багш сурган хүмүүжүүлэгчид сурагчдын бодит амьдрал дээрх хүнс цуглуулах, хоол бэлтгэх зан үйлийг 3, 11-р зорилтуудтай холбох боломжтой. Видеон дээр гарч буй Хотын зохион бүтээгчдийн гишүүд нь инноваци хийдэг хотын фермерүүд юм. Тэд ядуурал, хоол хүнсний аюулгүй байдал, хөршийн харилцааг сэргээх зэрэг асуудлуудыг шийдэх үедээ өөрсдийн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах үүргийг өөрсдөдөө хүлээсэн юм. “Фермээс ширээнд” хэмээх дадал, мөн фермерүүдийг өөрсдийг нь залуучуудад таниулснаар сурган хүмүүжүүлэгчид нь сурагчдын дүн шинжилгээ, өдөр тутмын дадал хэвшил болсон зүйлсийг хэвээр хадгалахаас цааш сэтгэхэд туслах юм.

• Тогтвортой байдал• Хөгжил• Зорилго• Уур амьсгал• Хэрэглээ• Нүүрстөрөгчийн ул мөр• Инноваци• Хуваарилалт/Түгээлт• Ургамлыг усанд ургуулах арга• Аян

Энэхүү эрэл хайгуул хийх дасгалыг танилцуулахын тулд Тогтвортой Хөгжлийн 17 зорилгын 3-р зорилго болох Эрүүл мэндийг дэмжих, 11-р зорилгл буюу Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгуудыг эргэн санаж, өмнөх хичээлээр сонгосон хүнсний бүтээгдэхүүнүүдээ эргэн санахыг хүс. Шаардлагатай бол 3 болон 11-р зорилгуудын талаарх материалтай танилцаарай http://worldslargestlesson.globalgoals.org

Сурагчдаас тэдний хоол хүнсний сонголт орон нутгийн ферм, хажуугийн цэцэрлэгийн хоршоологчдын ногооны талбайнаас хийгдсэн байвал гэж бодож үзэхийг хүс. Энэ нь тэдний амьдарч буй газрын хувьд боломжтой юу?

Үз Филлигийн хотын зохион бүтээгчдийн хийсэн богино видеог үзсэнээр сурагчид хотын фермын аж ахуйн нөлөөллийн талаар танин мэдэх болно. “Хотын ферм нь амьдралыг өөрчилнө” хэмээх 4 минутын бичлэгийг үзүүлнэ үү.

БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛ

Түлхүүр Үгс

Нэгдүгээр алхам: Дэлхийн Зорилтуудын 3 болон 11 дэхийг эргэн санах

Хоёрдугаар алхам: Нэг зорилт дээр төвлөрөх

1: Review Prior Knowledge About The Global Goals

5 мин

Гуравдугаар алхам: Видео ашиглан суралцах дасгал 5 мин

5 мин

Page 3: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

3 Food Innovation for the Global Goals

https://www.youtube.com/watch?v=ZHmChfUwWmU

https://www.youtube.com/watch?v=ZHmChfUwWmU

Дүн шинжилгээ хийЭнэхүү бичлэг нь Хаффингтон постын сэтгүүлчийн хийсэн орон нутгийн иргэдийн хоол хүнсэнд нэмэр болохоор бүтээгдсэн хотын фермийн тухай ярилцлагын хэсэг гэдгийг сурагчдад тайлбарла (тухайн газар нь анх хогийн цэг байсан). Хоол хүнсний инноваци, хичээлийн түлхүүр үгнүүдтэй холбоотой бичлэг дээр гарсан санаануудыг цаасан дээр тэмдэглэх зааварчилгааг сурагчдад өг.

Видеог үзүүлэх боломжгүй, шаардлагатай төхөөрөмж нь байхгүй бол “Хотын зохион бүтээгчид” тараах материалын 3-р хуудсыг доорх линкээс татаж, хэвлэн бэлд: http://cdn.worldslargestlesson.globalgoals.org/2016/08/Changemakers-Take-Action2.pdf

Дараа нь сурагчдад уншиж өгөөрэй.

Видео, тараах материалыг дахин үзээд, сурагчдын дунд хэлэлцүүлгийг удирдан өрнүүл. Хотын зохион бүтээгчдийн хоол хүнсний хамгийн инновацлаг шийдлүүдийн талаар эргэцүүлэхийг хүс:

Филадельфид эдгээр шийдлүүд нь орон нутгийнханд ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?Эдгээр нь эргээд Дэлхийн зорилгуудын хэрэгжилтэд хэрхэн эергээр нөлөө үзүүлсэн бэ?

Хэлэлцүүлгийн хүрээнд бичлэг дээр гарсан Хотын зохион бүтээгчдийн гишүүд хэрхэн хотын инновацлаг фермерууд болж байгааг анхаарахыг хүс. Тэд ядуурал, хоол хүнсний аюулгүй байдал, хөршийн харилцааг сэргээх зэрэг асуудлуудыг шийдэхийн хамт өөрсдийн орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах хариуцлагыг үүрэхээр шийдсэн байна.

Дөрөвдүгээр алхам: Видеог дахин үзэж, ярилцах

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

5 mins

10 мин

Page 4: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

4 Food Innovation for the Global Goals

Харилцан яриаг дэмж Харилцан яриаг шинэ үзэл санаа, хамааралтай сэдвүүдийг санал болгох замаар үргэлжлүүлэн дэмж. Дасгалын үргэлжлэл хэсгийн хувьд дараах асуултуудаас ашиглан бичгийн даалгавар өгөх, эсвэл Сократын семинарын дасгал ажиллуулаарай.

(Сократын семинарын дасгал дээр сурагчид эх, видео бичлэгт гарсан санаа, асуудал, үнэ зүйлсийг багийн хэлэлцүүлгийн хэлбэрээр бие биендээ ойлгуулдаг юм.) • Хүнсээ цуглуулах, худалдан авах үед хотын иргэдэд ямар асуудлууд тулгардаг вэ?• Хэрвээ бидэнд хүнсний дэлгүүр, захуудаар үйлчлүүлэх боломж байхгүй бол бид орон

нутагтаа хэрхэн өөрсдийгөө хоол хүнсээр хангаж болох вэ?• Алс хол газраас нийлүүлэгдэж байгаа хоол хүнсний гаргах нүүрстөрөгчийн ул мөрний талаар

санаа зовоох асуудлууд байгаа гэж та бодож байна уу?• Орон нутагтаа тарьж ургуулж, үйлдвэрлэсэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээг

нэмэгдүүлэх чиглэлээр бид ангиараа юу хийх боломжтой вэ?• Дэлхийн зорилгуудад дэмжлэг болох, дараагийн хэд хоногт багтаан туршиж үзэх боломжтой,

хоол худалдан авах, бэлтгэхтэй холбоотой ямар нэг шинэ арга зам/өөрчлөлт нь юу байж болох вэ?

• Орон нутгийн хүрээнд альтернатив хоол хүнсний системийн асуудлыг хэн эрхэлж чадах вэ?• Хүний тав тух, хоол хүнсэнд хүрэх хялбар байдал илүү чухал уу, хөрс, ус, агаар, бусад амьд

биетүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөгүй байх илүү чухал уу?• Чи ямар хоол идэх дуртай вэ, түргэн хоол уу, эрүүл хоол уу? Дэлгэрэнгүй тайлбарлана уу.

Шүүмжит сэтгэлгээ Хотын зохион бүтээгчдийн талаарх түүх, байгалийн шинжлэлийн хичээл дээр сурч мэдсэн зүйлсийн талаар шүүмжит байдлаар эргэцүүлэн бодохыг сурагчдаас хүсээд, тэдгээрийг өөрийн өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх, ялангуяа хэрэглээний сонголт, тавган дээрх хоолны сонголтондоо тусгахыг хүс. Бичгэн хэлбэрээр сурагчид өөрийн орон нутагт хотын фермийн аж ахуйн байгуулах боломжуудын талаар ажиглалт хийж, асуултууд дэвшүүлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй.

Багийн ажил Хоёроос гурван хүнтэй багт сурагчдыг хуваа. Багууд нь өөрсдийн орно нутагт хотын фермүүдийг хөгжүүлэх нь дээрхтэй ижил эерэг нөлөөг бий болгох уу гэдгийг хамтдаа тодорхойлох ёстой ба, дараа нь (цахим юм уу цаасан хэлбэрээр) дэмжиж эсвэл эсэргүүцсэн зөвлөмжүүдтэй, Дэлхийн 3, 11 болон бусад зорилтуудад нөлөөлөх байдлыг илтгэсэн ухуулга сурталчилгаа бүхий зурагт хуудсыг зохиох юм.

Видео/тараах материалаас олж мэдсэн баримт, мэдээллүүдийг ашиглахыг сурагчдад сануулаарай.

Үр дүнг танилцуулах Бүрэн дууссан зурагт хуудсуудыг ангидаа өлгөж, гэр бүлийнхэн болон сургуулийн ажилтнуудыг урьж, сурагчдын бүтээл, үзэл бодол, бичсэн санаанууд дээр нь санал зөвлөмж өгүүлэх ажлыг зохион байгуулна. Сурагчдын хийсэн постернуудын фото зургийг цуглуулж Padlet гэх мэт виртуал самбар дээр хожим нь байршуулан сурагчдын дуу хоолойг түгээх, бусад ангиудтай хуваалцах боломжтой.

Нэг нэгээрээ эсвэл жижиг багаар хуваагдан өөрсдийн хэлэлцүүлгийн агуулгын дарааллаар нөлөөллийн гинжийг бүтээхийг сурагчдад даалга. Хотын зохион бүтээгчдийн үйл ажиллагаанаас эхлэн тэдний өөр өөр салбараар дамжуулан бүс нутагтаа үзүүлсэн нөлөөллийг, дараа нь тэдний Дэлхийн зорилгуудын хэрэгжилтэд үзүүлсэн нөлөөллийг гинжиндээ тэмдэглээрэй. Тэдний хийж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээх нь ижил төстэй суурин газруудад амьдарч буй хүмүүс, бусад улс орнууд, мөн Дэлхийн олон зорилгуудын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлж буйг хамруулан бичихийг уриалаарай.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ӨРНҮҮЛЭХ ДАСГАЛ

Тавдугаар алхам: Нөлөөллийг гинжийг бүтээ 10 мин

Page 5: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

5 Food Innovation for the Global Goals

Багийнхаа хүрээнд дээрх арга замыг ашиглан зорилгуудын 3-р зорилго болох Эрүүл мэндийг дэмжих, 11-р зорилго буюу Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилгыг сургуульдаа, орон нутагтаахэрэгжүүлж чадах үйл ажиллагаанаас эхлэх нөлөөллийн шинэ гинжийг төсөөлж үзэхийг сурагчдаасаахүс.

Хоол хүнсний түгээлтийн системийг тодорхой дүрслэх үүднээс багш нар орон нутгийнхаа мэргэжилтнүүд, фермерүүдийг сурагчидтай интернэт ашиглан шууд холбож ярилцуулахыг хичээх хэрэгтэй. Технологийн нөөц бололцоондоо тулгуурлан сурагчид VR буюу виртуал ертөнцөөр дамжуулан хүнсний байгууламжууд, газар тариалан эрхлэх арга барилууд, эд материалын талаар улам сайн ойлголттой болох боломжтой.

ХИЧЭЭЛИЙН ҮРГЭЛЖЛЭЛ, ДАСГАЛЫН НЭМЭЛТ САНААНУУД

ХУВААЛЦАХ

“Дэлхийн хамгийн том хичээл” санаачлагын хуудсуудыг тэмдэглээрэй:

Өөрсдийн санал, суралцсан зүйлсээ хуваалцах, өөрсдийн амлалтыг авах боломжийг сурагчиддаа бүрдүүлж өгөхдөө олон нийтийн цахим сүлжээгээр дараах тэмдэглэгээнүүдийг ашиглаарай:

#WorldsLargestLesson

#TeachSDGs

• Сурагчдыг өөрсдийн санал бодлыг Филлигийн хотын зохион бүтээгчдийнбагийнхантай хуваалцахыг уриарай:https://flipgrid.com/globalvoice

• Дасгал ажил, зохион бичлэгүүдээ Дэлхийн зорилгуудын талаарх хичээлийндэлхийн газрын зураг дээр оруулаарай:http://worldslargestlesson.globalgoals.org/map

Зургаадугаар алхам: Нөлөөллийн гинжийг төсөөл10 мин

@TheWorldsLargestLesson

@TheWorldsLesson

@theworldslesson

Page 6: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

6 Food Innovation for the Global Goals

ВИРТУАЛ ЕРТӨНЦИЙН АЯЛАЛ

Боломжтой бол орон нутагт тань орших ферм, түгээлтийн төвүүд, хүнсний захаар сурагчидтайгаа аялал зохион байгуулаарай. Энэ нь суралцах гайхамшигтай боломж олгох болно.

Сурагчид орон нутгийнхаа фермд очиж, хоол хүнсний системийг судлахад маш их урам авах боломжтой. Өөрсдийн байгаа орчинд, жишээ нь сургуулийн гал тогоо, гэртээ хэрэглэх зориулалтаар хүнсний тариалан эрхлэх төлөвлөгөөг боловсруулах боломжтой.

ТОГТВОРТОЙ ГАЗАР ТАРИАЛАНГ СУРАГЧИД СУДЛАХ НЬ Усан дээр тариалан эрхлэх арга замын боломжуудыг судалснаар сурагчид шинэ арга барилаар ажиллах нь орон нутгийн хүмүүст давуу тал бий болгох эсэхийг дүгнэх боломжтой болох юм.

Дараа нь, ижил төстэй үйл ажиллагааг аль хэдийнээ эхлүүлсэн өөр сургуулийн хамт олонтой уулзах виртуал аяллыг хийх боломжтой. Сурагчдын газар тариалангийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд шаардлагатай эх сурвалжуудыг доорх холбоосоор орж үзнэ үү: https://www.kidsgardening.org/create-sustain-a-program/

Байгаль орчинд эерэг нөлөөтэй ажлуудыг хэрэгжүүлээд эхэлсэн сургуулийн тухай нийтлэлийг доорх холбоосоор үзнэ үү: http://jacksonville.com/news/metro/2012-08-20/story/new-st-johns-school-focuses-high-tech-eco-friendly http://: http://www.farmtoschooltable.com/

ТОГТВОРТОЙ ХООЛНЫ ЦЭС БҮТЭЭХ НЬСурагчдад тогтвортой хоолны цэс бүтээх сэдлийг төрүүл. “Таваг хүртэлх” хоолны аяллын нийгмийн нөлөөллийг сурагчид тооцоолон бодох ёстой. Тэр дундаа, байгалийн нөөцийг хамгаалах, хоолны хаягдлаас сэргийлэх, хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгч болон усны мөрийн талаар бодож, судалж үзэх хэрэгтэй.

АЯН ӨРНҮҮЛЭХСурагчид “ОРОН НУТГААСАА ХООЛЛО” гэсэн аяныг загварчилж, сургуульдаа өрнүүлэх боломжтой. “Фермээс ширээ хүрэх” явцыг үнэлэн дүгнэж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн түүхийн талаар сайн судалж мэдэхийг сурагчдаас хүс. Орон нутагт бэлтгэгдэж байсан ба одоо дэлгүүрүүдэд зарагддаг таван хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг судлан гаргаснаар хожим шинэ инновацийн санааг олох боломжийг бүрдүүлэх мэдлэгийг бий болгоно.

Канад ферм

http://www.realdirtblog.ca/360-virtual-reality-farm-tours-theyre-udderly-amazing/

Шведын Сүүний Ферм

http://www.delavalcorporate.com/news-media/news/hamra-farm-now-available-in-virtual-reality/

Page 7: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

7 Food Innovation for the Global Goals

НЭМЭЛТ ЭХ СУРВАЛЖУУД

Дэлхийн хоол хүнсний хөтөлбөр, Усан дээрх тариалангийн инновацийн тухай түүхүүдhttp://innovation.wfp.org/

Боломжгүй хавчуургатай талхны тухай түүх https://www.impossiblefoods.com/

USDA Эдийн засгийн судалгааны үйлчилгээ https://www.ers.usda.gov/topics/food-choices-health/food-access/

Дахин боловсруулах хүчин чармайлт ба Боловсролын ертөнц дэх бусад хичээлийн төлөвлөгөөнүүдийг http://www.educationworld.com/our-hungry-planet

Бага насны хүүхдүүдэд зориулсан Уур амьсгалын тухайн усны үхрийн бичлэгүүд (Дэлхийн хамгийн том хичээл ба НҮБ-ын Хүүхдийн Сан ) https://vimeo.com/album/4040236

Ногоон хүнс: Бидний өдөр тутмын хоолны сонголт дэлхийн дулаарал, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг https://www.nrdc.org/sites/default/files/eatgreenfs_feb2010.pdf

Уур амьсгалыг хамгаалах хамтын ажиллагаа https://www.myclimate.org/education/

Уур амьсгалыг ойлгох нь: Ухаалаг газар тариаланhttps://www.youtube.com/watch?v=lUdNMsVDIZ0&feature=youtu.be

Хоол хүнсний системийн хэрэглэгдэхүүн http://www.nourishlife.org/teach/food-system-tools/

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ Энэхүү хичээл нь Дэлхийн хамгийн том хичээл, #TeachSDGs Ажлын Хэсэг хоёрын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон.

Галлиопе Глобал ба #TeachSDGs Ажлын Хэсэг Фрэн Сиракуса, Доктор Женнифер Вильямс нарт тусгайлан талархал илэрхийлье.

Page 8: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

8 Food Innovation for the Global Goals

Хавсралт A: Дэлхийн зорилгуудын зурагт хуудас

Page 9: Food Innovation for the Global Goalscdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/9... · 2019. 4. 9. · 2 Food Innovation for the Global Goals Дэлхийн зорилтуудын

9