МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГa

Post on 10-Jun-2015

4.032 Views

Category:

Education

1 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA FUTURE TREND OF PERMAFROST - MONGOLIA

TRANSCRIPT

МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA

Future Trend of Mongolian Permafrost Distribution

V.Ulziisaikhan, University of Science and Technology, ulziisaikhan@wwf.mn

R.Mijiddorj, University of Science and Technology, infor@mongol.net

Ulaanbaatar, Mongolia, 29-Jun-2009

ОРШИЛ• Олон жилийн мөнх цэвдэг (МЦ) гэж 2 жил буюу түүнээс дээш

хугацаанд орчны температур нь хасах байдаг хөрс, хурдас, хад чулууг хэлдэг (Permafrost Subcommittee, 1988).

• Мөнх цэвдэг нь ерөнхийдөө эх газрын өндөр өргөрөгүүдэд ажиглагдахаас гадна, хойд мөсөн тивийн задгай тэнгисийн доорхи хад чулуун хөрсөнд ч тохиолддог

• Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас дахь газар нутгийн 24%- ийг эзэлдэг байна (Circumpolar Active-Layer Permafrost System, June, 1998).

• МЦ-ийн зузаан нь тухайн газар орны байгаль, цаг уурын байдлаас хамаарч 1 метрээс хэдэн мянган метр хүртэл үргэлжилдэг.

ОРШИЛ• 1967-1971 онуудад хийсэн Орос Монголын хамтарсан экспедицийн

судалгааны үр дүн дээр үндэслэж Г.Ф.Гравис болон бусад судлаачид Монгол орны геокриологийн зураглалыг хийсэн байна.

• Монгол оронд тархсан олон жилийн цэвдэг нь үргэлжилсэн тархалттай, алаг цоог тархалттай, тохиолдлын тархалттай, улирлын чанартай цэвдэг хөрс гэж 4 мужид ангилагддаг байна (Г.Ф.Гравис, 1967-1971).

Зураг 1. Монгол орны олон жилийн цэвдэг тархалтын мужлалууд.

1-үргэлжилсэн ба тасалданги, 2-алаг цоог ба ховор алаг цоог, 3- тохиолдлын, 4-улирлын чанартай

ОРШИЛ

• Хүний хүчин зүйлүүдийн нөлөөнөөс үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан дулааралтай холбогдуулан Монгол орны хэмжээнд хийсэн судалгааны үр дүнгээс харвал Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 60 гаруй жилд 1.50C-аар дулаарчээ (Р.Мижиддорж, 1998).

• Энэхүү дулааралтын улмаас Монгол орны МЦ, цасан бүрхүүлийн үргэлжлэх хугацаа, байгалийн бүс бүслүүрийн өөрчлөлт, хөрсний усны нөөцийн горимд хүчтэй өөрчлөлт орж байгааг олон судлаачид судалж тогтоосон байдаг.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

• Монгол орны олон жилийн МЦ-ийн одоогийн болоод ирээдүйн тархалтыг ложистик регрессын аргаар прогнозлох тооцоог хийлээ.

• Судалгаагаар дараахь гурван зорилтыг тавьж тооцооны үр дүнгүүдийг гарган авлаа.

Үүнд:• Агаарын температур, мөнх цэвдэг хоёр хамааралтай эсэх• Ложистик регрессын тэгшитгэлээр математик загварчлал

байгуулах• Дэлхийн дулааралтын явцад Монгол орны МЦ тархалтын хил

хязгаар яаж өөрчлөгдөхийг магадлалаар прогнозлох

Арга зүй

• Ложистик регресс. Статистик судалгааны салбарт сүүлийн үед хөгжүүлсэн олон аргуудын нэг бол ложистик регресс загвар юм. Энэхүү арга нь тоон утгаар ч юмуу эсвэл категори ангиллын мэдээллээр илэрхийлэгддэг байгаль дээр болж буй үзэгдлүүдийг үзэгдэл ажиглагдах уу эсвэл үгүй юу гэдгийг магадлал хэлбэрээр илэрхийлж болдог байна.

Арга зүй

)...( 221101

1)(

nnxaxaxaaexP

Ложистик регрессын тэгшитгэл болон түүний графикийн ерөнхий хэлбэр дараах байдлаар илэрхийлэгдэнэ.

Энд:P- тухайн үзэгдлүүдийн урьдчилан таамаглал магадлал хэлбэрээр a0, a1, an - шугаман регресын коэфицентүүдX1, X2, Xn тухайн үзэгдэлтэй хамааралтай хувьсагчууд

Ашигласан мэдээлэл

• Oлон жилийн МЦ тархалтын зураглал

• Aгаарын температур 1961-1990 оны 30 жилийн дундаж

• 2020, 2050, 2080 онуудаар бодуулсан ерөнхий орчил урсгалын HADLEY болон ECHAM загваруудын үр дүн

TООЦОО• Тооцоог хялбарчлахын тулд МЦ-ийн үргэлжилсэн, алаг цоог,

тохиолдлын тархалттай мужуудыг ерөнхийд нь МЦ- тэй муж гэж үзэж “БАЙНА”, үлдсэн мужыг “БАЙХГҮЙ” гэж ангилж зураг 2-т үзүүлэв.

• Дээрхи байна, байхгүй гэсэн ангиллыг математик тооцоонд ашиглах нь тохиромжгүй тул тоон хэлбэрт оруулахын тулд БАЙНА = 1 ба БАЙХГҮЙ = 0 гэсэн тоон утгыг олгосон.

Зураг 2. Монгол орны олон жилийн МЦ-ийн одоогийн тархалтын зураглал мөнх цэвдэг БАЙНА, БАЙХГҮЙ гэсэн ангиллаар.

TООЦОО

• Kорреляци –0.8

Энэхүү судалгааны эхний зорилго болох агаарын температур, МЦ-ийн хооронд хамаарал байгаа эсэхийг тогтоохдоо бид ArcInfo GRID программаар авто корряляц бодуулсан. Тооцооны үр дүнгээс харвал бидний сонирхож буй 2 хувьсагчийн хоорондын хамаарал нь –0.8 байв.

TООЦОО

Коэффициент

A0 0,892

A1 -0,745

RMS Error 0,319

Chi square 270743,115

• Хүснэгт 1. Регресийн коэффициент

2 дахь зорилго болох ложистик регрессын аргаар математик загвар байгуулж, энэхүү загвар маань одоогийн МЦ-ийн хилийг хир зэрэг илэрхийлэх вэ гэдгийг үзүүлэхийн тулд ArcINFO GRID програмаар регресc бодуулж загварт хэрэглэх коэффициентийг гарган авлаа (Хүснэгт 1) .

TООЦОО

• Прогноз = 1 / (1 + Exp( - (0.892 - 0.745 * [агаарын температур])))

Эдгээр гаргаж авсан регресийн коэффициентүүд болон Монгол орны 1961-1990 оны агаарын жилийн дундаж температурын мэдээллээр МЦ-ийн одоогийн тархалтын хилийг дараахь тэгшитгэлээр бодуулж Зураг 3-т үзүүлэв

Зураг 3. Мөнх цэвдгийн тархалтын хил загварчлалын үр дүнгээр.

Зураг 3. Мөнх цэвдгийн тархалтын одоо байгаа хил.

• Зургаас харвал бидний сонгож авсан загвар маань МЦ-ийн хилийг ерөнхийд нь сайн илэрхийлж байна.

• Иймд Монгол орны МЦ-ийн ирээдүйн хандлагийг үзүүлэхийн тулд бид Ерөнхий Орчил Урсгалын загваруудын үр дүнгээс гаргаж авсан 2020, 2050, 2080 онуудын агаарын температурын жилийн дундаж утгуудаар тооцоо хийж Зураг 3a, 3 b, 3c-д үзүүлэв.

YР ДYН

2020 он

2050 он

2080 он

ECHAM загвар HADLEY загвар

YР ДYН• МЦ-ийн тархалтын одоо байгаа хил хязгаар ECHAM болон

HADLEY загварын аль алинд нь хүчтэй агших хандлагатай байна.

• МЦ-ийн одоогийн тархалтын хэмжээг 100% -тай тэнцүү гэж үзээд хичнээн хувь нь одоогийн байгаа хэмжээнээс үлдэж болохыг хувиар илэрхиийлж Хүснэгт 2-т үзүүлэв.

ECHAM загвараар HADLEY загвараар

2020 он 50% 70%

2050 он 30% 47%

2080 он 6% 23%

Хүснэгт 2. Ерөнхий орчил урсгалын загваруудын үр дүнгээр бодуулсан МЦ тархалтын хэмжээ

YР ДYН ДYГНЭЛТ• МЦ-ын одоо байгаа хэмжээ 50%-70%, 30%-47%, 6%-23% болтлоо тус

тус буурахаар байна.• Хэдийгээр дээрхи ECHAM, HADLEY загваруудын хувьд МЦ-ийн хилийн

агшилтын талбай харилцан өөр байгаа боловч ерөнхий хандлага он тус бүр дээр ижил байна.

• Агаарын температур, МЦ-ын хооронд корелляцын коэфицнт –0.8 байгаа нь орон зайн хүчтэй урвуу хамаарал байна.

• Мөн ложистик загварын тооцооны үр дүн МЦ-ын тархалтын одоогийн хил хязгаар 2020, 2050, 2080 онуудын үед өөрчлөгдөж эзлэх талбай нь буурах магадлалтайг үзүүлж байна.

QUESTION ?

THANK YOU FOR ATTENTION

top related