28.11.2013, president’s initiative in partnering with private sector to reduce air pollution and...

15
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын тухай

Upload: the-business-council-of-mongolia

Post on 13-Apr-2017

168 views

Category:

Business


0 download

TRANSCRIPT

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр

хэрэгжүүлж буй ажлын тухай

“Ажил хариуцаж байгаа албан тушаалтан

бүр, нийслэл хотод амьдарч байгаа иргэн

бүр хариуцлагатай байя. Ажлаа уялдуулж,

шаардлага тавьж, хариуцлага тооцож

байж утаанаасаа салья”.

ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанд Монгол

Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн

хэлсэн үгээс... /2011.01.14/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нийслэлийн агаарын

бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг санаачлан 2011 оны 2 дугаар

сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 43 дугаар зарлигаар Агаарын

бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүтэц, ажиллах журмыг

баталсан.

• Нийслэлийн төвийн 6 дүүрэг бүрт Засаг дарга нараар ахлуулсан Үндэсний

хорооны салбар хороодыг байгуулсан.

• БОНХЯ, Сангийн яам, ЭХЯ, ЗТЯ, БХБЯ, ЭЗХЯ, УУЯ, НЗДТГ дээр Агаарын бохирдлыг

бууруулах ажлын хэсгүүд байгуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 43 дугаар зарлигаар Агаарын

бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүтэц, ажиллах журмыг

баталсан.

•Нийслэлийн төвийн 6 дүүрэгт агаарын чанарын асуудал хариуцсан гэрээт

ажилтнуудыг ажиллуулж байна.

• Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан 6 дүүргийн 50 хорооны

684 хэсгийн ахлагчдыг “Агаарын чанарын орон тооны бус байцаагч”-аар

цалинжуулан ажиллуулж байна.

• Агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн 8 аймгийн Засаг дарга нарт

заавар зөвлөгөө өгч, тухайн аймаг бүрт агаарын бохирдлыг бууруулах ажлын

хэсэг байгуулан бүтэц зохион байгуулалтыг бий болгон ажиллаж байна.

Гэр хороололд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.

• 2011-2013 онд “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-д багтсан

нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 123.0 мянган сайжруулсан зуух, 21.0

мянган гэрийн дулаалга, 5.150 мянган гонх, 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй

сууц, 1.5 мянган цахилгаан, 0.5 мянган хийн халаагуурыг хөнгөлөлттэй үнээр

иргэдэд олгож, 7.5 мянган өрхийг боловсруулсан түлшээр хангаж ажиллаа.

• 2013-2014 онд нийт 45.0 мянган эрчим хүчний хэмнэлттэй ердийн сайжруулсан

зуухыг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр 168.0 мянган өрх

сайжруулсан зуухаар хангагдах юм.

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулсан

эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний тоо

168000

98

21013

10005150

1500

7500

2000

Сайжруулсан зуух

Эрчим хүчний хэмнэлттэй

сууц

Дулаалга

Яндангийн шүүлтүүр

Гонх

Дулаан баригч

Боловсруулсан түлш

Цахилгаан халаагуур

Иргэдийн идэвхи оролцоог

нэмэгдүүлэх зорилгоор эрчим

хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн

худалдан авсан 53.0 мянган өрхөд

цахилгааны үнийн

урамшуулал, Монголын Мянганы

сорилтын сан болон “Цэвэр агаарын

сан”-гаас сайжруулсан зуух

худалдан авсан иргэдэд 80-90

хувийн, боловсруулсан түлш

худалдан авсан 7.5 мянган өрхөд

үнийн дүнгийн 40 хувийн

хөнгөлөлт, урамшууллыг тус тус

олгосон.

Иргэдийн идэвхи оролцоог дэмжиж урамшуулав.

2012-2013 онд улсын төсвөөр томоохон төсөл, хөтөлбөрийг

хэрэгжүүлж байна.

“Их тойрог 110 kв ЦДАШ, Баянгол, Сонгино дэд станц төсөл”

Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах шугам, дэд станцууд

бүрэн ачаалагдаж байгаа тул цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг

найдвартай хангах, гэр хорооллыг орон сууцжуулах, их хотын

хөгжлийн суурийг бэхжүүлэхэд уг төсөл чухал ач холбогдолтой.

ДЦС-4 ТӨХК-ийг түшиглэн баригдах 210 мвт чадалтай

уур, усны дулаан солилцуур бүхий дулааны дэд станцын төсөл.

Төслийг хэрэгжүүлснээр 280-310 Гкал/ц–ийн буюу 3, 4 дүгээр

хорооллыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний

дулаанаар нийслэлийн баруун чиглэлд шинээр төлөвлөгдсөн орон

сууцны хорооллуудыг дулаанаар хангах боломжтой болно.

ДЦС-4 ТӨХК дээр хэрэгжүүлж байгаа зуухны үнс, утааны хийн

ялгарлыг бууруулах технологи нэвтрүүлэх төсөл.

Тус станцад суурилагдсан 8 зуухнаас хаягддаг үнс, шлакийн

хэмжээг жилд 280.0 мянган тонноор бууруулна. Мөн зуухны

шаталтын процесс сайжирч, дулааны алдагдал буурч, ашигт

үйлийн коэффициент 92,9 хувь болж өссөнөөр түүхий нүүрсний

зарцуулалт багасна.

ДЦС-4 ТӨХК-ийн сүлжээний усны 1 дүгээр өргөлтийн насосыг

“0“ түвшинд шилжүүлэх төсөл

Дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хаах бодит боломж

бүрдэж үндсэн сүлжээнээс хотын төвийн болон “Буянт-

Ухаа”, “Шинэ Яармаг” хорооллын шинэ хэрэглэгчдийг дулаанаар

хангах нөхцөл бүрдэнэ.

“Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр”-ийг барих төсөл.

Өдөрт 150-200 тн хог хаягдал хүлээн авч, ялгах хүчин чадалтай тус

үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг түүхий эд болгон

ашиглаж агаар болон хөрсний бохирдлыг бууруулах боломж

бүрдэнэ.

210 МВт-н дэд станц

Ус халаалтын зуухнаас ялгарах бохирдлыг бууруулах

чиглэлээр ажиллаа.

“УС-15” орчмын 60 гаруй нам даралтын зуухыг төвлөрсөн дулаанд холбосноор 70 орчим

барилга объектыг дулаан хангамжид холбосон.

“КТМС” орчмын 143 ширхэг зуухны хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн системд

холбож 2.5 мянган тонн нүүрсний хэрэглээг зогсоосон.

“Дэнжийн-1000” орчимд 10 Гкал/ц хүчин чадал бүхий дулаан дамжуулах төв 150-ф 400мм-

ийн голчтой дулааны шугамын хамт баригдсанаар жилдээ 1900 гаруй тн нүүрс шатааж

агаарыг бохирдуулдаг байсныг зогсооно.

Монгол Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар 15 ширхэг халаалтын зууханд

шинэчлэл хийсэн.

Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах

чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд

Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 1523 суудлын

автомашинд хорт утааны шүүлтүүр суурилуулж, 15 автобусыг троллейбус болгон

өөрчилж, 18 троллейбус, дуобус угсарч нийт 33 цахилгаан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд

гаргасан ба их багтаамжийн 290 автобусанд түлшний найрлагыг сайжруулан, хэмнэлтийг

дээшлүүлж, утааны бохирдлыг бууруулах зориулалттай төхөөрөмжийг суурилуулсан.

2013 онд Улсын төсвийн 2.8 тэрбум

төгрөгийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт

нийтийн тээврийн хэрэгслийн техникийн

хяналтын үзлэгийн төвийн баригдаж байна.

Мөн авто тээврийн хэрэгслээс ялгарах

бохирдлыг орчин технологиор нарийвчлан

хэмжиж, үзлэг оношлогоог чанаржуулах

зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт шинээр

2 ширхэг тээврийн хэрэгслийн үзлэг

оношлогооны зам нэмж суурилуулсан.

Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах

чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд

•Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр “Шунхлай” групп, “Жим Вейл Монголия” ХХК хамтран

Нийслэл хотод нийт 14 ШТС-уудаар Нано-92, Нано-Д шатахууныг борлуулж байна.

•Мөн “НИК”, “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцуудаар “Нано-92”, “Нано-Д”

бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

•Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслийг тодорхой заагдсан хэсгүүдэд нэгдүгээр

эгнээгээр явуулах, автомашиныг улсын дугаарын сүүлчийн цифрээр ялган хөдөлгөөнд

оролцуулах, “Гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн, томоохон худалдааны төв, зарим их дээд

сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх мөн “Нарны гүүр” болон өргөтгөн шинэчилсэн замууд

ашиглалтад орсноор замын түгжрэл, ачаалал буурсан.

•“Автомашин хийгээр цэнэглэх суурин 6 станц, зөөврийн станц суурилуулах ажил хийгдэх

ѐстойгоос суурин 4, явуулын 2 станцыг ашиглалтанд оруулахад бэлэн болсон.

•Нийтийн тээврийн том оврын 400 ширхэг автобусыг хий-дизель түлшний хосолмол хэрэглээнд

шилжүүлэх ажил нийслэлийн өмчийн “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компанийн

нийт 250 ширхэг автобусанд суурилуулж дууссан.

Орон нутгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

ажиллаж байна

Агаарын бохирдол хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон

Баянхонгор, Дорнод, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Дархан-

Уул аймгийн агаарын бохирдлын үндсэн шалтгаан болсон гэр хорооллыг

барилгажуулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оны Улсын төсөвт 50.0

тэрбум төгрөг батлуулахад дэмжлэг үзүүлсэн.

Төсөл, арга хэмжээБатлагдсан

төсөв

/тэрбум төг./

2013 оны

санхүүжилт

/тэрбум төг./

XXI.1.73 ”10 аймгийн төвийн инженерийн байгууламж,

шугам сүлжээг шинэчлэх, шинээр байгуулах

/Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Өмнөговь,

Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон/”

50.0 20.0

Барилга, хот байгуулалтын сайд /ТЕЗ/-ын 2013 оны багцанд батлагдсан төсөл,

арга хэмжээ

№ Аймгийн нэр Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадалЭхлэх дуусах

хугацааТайлбар

1

Архангай

Цэвэрлэх байгууламж 2014-2015 2014 онд гүйцэтгэнэ

Дорнод

Дорноговь

Өмнөговь

Сүхбаатар

Хэнтий

2 Баянхонгор “Хонгор-1000” орон сууцны инженерийн шугам сүлжээ 2013-2015

2013.06.14-нд ХААГ-т

илгээсэн.

3 Дорнод Усны эх үүсвэрт гүний худаг гаргах 2013

4 ДорноговьСайншанд сумын дулааны шугамын өргөтгөл 2013

Зүүнбаян сумын төвлөрсөн зуухны шинэчлэлт 2013

5 Өмнөговь Орон сууцнуудыг хэрэглээний халуун усанд холбох 2013-2014

6 Сүхбаатар Баруун-Урт хотын 1000 айлын гадна инженерийн шугам сүлжээ 2013

7 Хөвсгөл “Шинэ Мөрөн” хорооллын орон сууцны инженерийн шугам сүлжээ 2013-2014 Холбогдох материалаа

ирүүлээгүй8 Хэнтий “Шинэ Өндөрхаан” инженерийн дэд бүтэц 2013-2014

9 Дархан-Уул

Байнга гэмтэл гарч байгаа 13 цэгт шугам сүлжээг шинэчлэх 20132013.06.14-нд ХААГ-т

илгээсэн.Дархан сумын “Бурхант хотхон” хорооллын гадна инженерийн

шугам сүлжээ2013-2014

Орон сууцны 14-р хороолол /11, 12-р баг/-ын инженерийн шугам

сүлжээ2014 2014 онд гүйцэтгэнэ

10 Орхон

“Эко” хороолол 2013-20142013.06.14-нд ХААГ-т

илгээсэнӨргөх насосны станц 2013

Орон сууцны инженерийн шугам сүлжээний шинэчлэлт 2013

ДҮН

Барилга, хот байгуулалтын сайдын

2013 оны ... сарын ... –ны өдрийн ...

Тушаалын 2 дугаар хавсралт

XXI.1.73. “10 аймгийн инженерийн байгууламж, шугам сүлжээг шинэчлэх,

шинээр байгуулах” төсөл арга хэмжээний жагсаалт

Агаарын бохирдлын хэмжээ 2012-2013 оны өвөл өмнөх

оноос 20-30 орчим хувиар буурлаа.

Улаанбаатар хотын агаарын чанарыг хянах суурин харуулуудын хяналтшинжилгээний дүнгээр өнгөрсөн өвлийн галлагааны үе буюу 2012 оны10-аас 12 дугаар сар, 2013 оны 1-ээс 3 дугаар саруудад түүхий нүүрснийшаталтаас ялгардаг хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеэс20.1%-иар, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 29.5%-иарбагассан байна.

390.7

60.6

275.6

48.4

Том ширхэглэгт тоосонцор Хүхэрлэг хий SO2

2011-2012 он 2012-2013 он

Улаанбаатар хотын агаар дахь гол бохирдуулах бодисын галлагаатай байх үеийн 6 сарын дундаж агууламж /мкг/м3/

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА