2015 - rk-world.org · pdf fileХүний харилцаа юуны түрүүнд би ч,...

18
VOL. 116 5 Living the Lotus Vol. 116 (May 2015) Хүнтэй нүүр тулах Кэйо их сургуулийн профессор Оконоги Кэйго хэлэхдээ “Компьютер тоглоомд улайрч, найз нөхөдтэйгөө тоглохыг мэдэхгүй өссөн хүүхэд хүнтэй сайн харилцаж чаддаггүй хүн болдог” гэж анхааруулж байна. Хүнтэй харилцахад нөгөө хүнийхээ сэтгэл санаа, нөхцөл байдлыг бодолцож, бууж өгөх үедээ бууж өгдөг байх чухал. Үгүй бол өөрийгөө ч гэсэн хүлээн зөвшөөрүүлж чадахгүй. Харин компьютер гэх мэтийн бүх юмыг автоматаар тооцоолон бодож, бүхнийг хийгээд өгчихдөг төхөөрөмжтэй харилцах харилцааны хувьд санасныхаа зоргоор, хүссэн цагтаа ашиглахад болох юм. Ийм төхөөрөмж нь хүнд хаад ноёд шиг өөрийгөө бүхнийг хийж чаддаг гэсэн Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk-international@kosei- kai.or.jp Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: М.Алимаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг Эхийг хянасан: Монголын РКК Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид Living the Lotus Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна. 2015 мэдрэмжийг төрүүлдэг тул үүнд дасчих юм бол хүмүүстэй харилцах харилцаанд бэрхшээл учирч, амин хувиа хичээсэн хүн болох аюултай. Ийм хүмүүс олширвол нийгэм юу болж таарах вэ? Хүний харилцаа юуны түрүүнд би ч, бусад хүмүүс ч гэсэн баяр хөөр, зовлон гуниг, хүсэл мөрөөдлийг тээж амьдардаг гэдгийг ойлгож мэдэхээс эхэлдэг. Цагаан лянхуа сударт гардаг Насад зэвүүцэхгүй бодьсадвагийн бурханлаг чанарт мөргөх үйл нь ч гэсэн үүнийг мэдэрч ухаарахын төлөө үйл гэж хэлж болно. Тэгэхээр компьютерийн хэрэглээ ихсэхийн хирээр хүн болгон бурханлаг чанарт мөргөх үйлийг улам л их хийх хэрэгтэй болно гэж би боддог юм. Үүсгэн байгуулагчийн үг 8, Х42-43 Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд, дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна. ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

Upload: nguyentram

Post on 01-Feb-2018

236 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

VOL. 116

5

Living the Lotus

Vol. 116 (May 2015)

Хүнтэй нүүр тулах

Кэйо их сургуулийн профессор Оконоги

Кэйго хэлэхдээ “Компьютер тоглоомд улайрч,

найз нөхөдтэйгөө тоглохыг мэдэхгүй өссөн

хүүхэд хүнтэй сайн харилцаж чаддаггүй хүн

болдог” гэж анхааруулж байна. Хүнтэй

харилцахад нөгөө хүнийхээ сэтгэл санаа, нөхцөл

байдлыг бодолцож, бууж өгөх үедээ бууж өгдөг

байх чухал. Үгүй бол өөрийгөө ч гэсэн хүлээн

зөвшөөрүүлж чадахгүй. Харин компьютер гэх

мэтийн бүх юмыг автоматаар тооцоолон бодож,

бүхнийг хийгээд өгчихдөг төхөөрөмжтэй

харилцах харилцааны хувьд санасныхаа зоргоор,

хүссэн цагтаа ашиглахад болох юм.

Ийм төхөөрөмж нь хүнд хаад ноёд шиг

өөрийгөө бүхнийг хийж чаддаг гэсэн

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan

TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224 Email: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко

Орчуулсан: М.Алимаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг

Эхийг хянасан: Монголын РКК

Хэвлэлийн баг: Олон улсын хэлтсийн ажилчид

Living the Lotus – Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Буддизм бидний амьдралд)” хэмээх тус

сэтгүүлийн нэрэнд, Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт

лянхуа цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр

дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Бурханы сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна.

2015

мэдрэмжийг төрүүлдэг тул үүнд дасчих юм бол

хүмүүстэй харилцах харилцаанд бэрхшээл

учирч, амин хувиа хичээсэн хүн болох аюултай.

Ийм хүмүүс олширвол нийгэм юу болж таарах

вэ? Хүний харилцаа юуны түрүүнд би ч, бусад

хүмүүс ч гэсэн баяр хөөр, зовлон гуниг, хүсэл

мөрөөдлийг тээж амьдардаг гэдгийг ойлгож

мэдэхээс эхэлдэг. Цагаан лянхуа сударт гардаг

Насад зэвүүцэхгүй бодьсадвагийн бурханлаг

чанарт мөргөх үйл нь ч гэсэн үүнийг мэдэрч

ухаарахын төлөө үйл гэж хэлж болно. Тэгэхээр

компьютерийн хэрэглээ ихсэхийн хирээр хүн

болгон бурханлаг чанарт мөргөх үйлийг улам л

их хийх хэрэгтэй болно гэж би боддог юм. Үүсгэн байгуулагчийн үг 8, Х42-43

Рисшо Косей кай байгууллага нь Үүсгэн байгуулагч Нивано Никкёо

болон түүний шавь Хамтран үндэслэгч Наганүма Мёокоо нарын

санаачлагаар 1938 онд байгуулагдсан ба “Гурван Эрдэнийн Цагаан

Лянхуа Судар”-ыг гол сургаал номлолоо болгодог, лам бус эгэл

хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл Шагжамүни бурхан багшийн сургаалыг гэр бүл, ажил, нийгмийн

амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя

гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан

багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч

Нивано Ничикоогийн удирдлага дор бурханы сургаалыг түгээх

үйлсэд зүтгэж, шашны төдийгүй бусад салбарын байгууллагууд,

дэлхийн олон орны хүмүүстэй сэтгэл нэгдэн, энх тайвны олон янзын

үйл ажиллагаа явуулж байна.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

Page 2: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Living the Lotus 2015.05 2

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Фүрүяа Мицүтоши

Зургаан барамид “Сэтгэл дүүрэн амьдрах зургаан сургаал”

Өглөг—1

Өмнө үзсэн

Найман зөв зам

сургаалаар үйл

хөдлөлөө засаж,

төөрөгдлөөс

ангижрах арга

замыг мэдэж

авсан.

Харин Зургаан

барамид сур-

гаалаар бодь-

садва хүний

хийх буяны 6

үйлийг мэдэж

авах болно.

Зургаан барамид

гэдэг нь хүмүүс

болон нийгмийн

төлөө гэсэн

бодьсадвагийн

үйлийг хэлэх ба

үүнд “өглөг”,

“шагшаабад”,

“хүлцэнгүй”,

“хичээнгүй”,

“бясалгал”,

“билиг” 6 ордог.

Энэ удаа өглөг

(номын өглөг,

биеийн өглөг,

эдийн өглөг)-ийн

талаар сурах

болно.

Page 3: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

3

Би ч

бэлгэнд

дуртай

хүн шүү

дээ.

Аан,

бодьсадва

юу?

Сонсож

байсан ч

юм шиг…

Энэ уг нь

бэлэгний

тухай яриа

биш л дээ.

Би

бодьсадва-

гийн

талаар

ярьсан

шүү дээ.

Тэгэхээр

бид бэлэг

авах нь ээ?

Үргэлжлэл 10-р нүүрт

Living the Lotus 2015.05

Энэ нь хү-

мүүс, нийг-

мийн тө-

лөө гэсэн

бодьсадва-

гийн зам

мөр юм.

“Өглөг”,

“шагшаабад”,

“хүлцэнгүй”,

“хичээнгүй”,

“бясалгал”,

“билиг”

зургааг хэлнэ.

Үгүй гэж

үү...?

Өө та чинь,

Манзушир,

Майдар

гээд сон-

сож бай-

гаагүй юу?

Тэр мэдээж шүү

дээ, буддын сур-

гаал сурч байгаа

юм чинь. Бодьсад-

ва гэдэг маш

гайхалтай хүн

гэдгийг ч мэдээд

байгаа юмаа.

Чи чинь

харин

яасан

сайн

мэдэж

байх юм

хө?

Page 4: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Урдах ажилдаа өөрийгөө бүрэн дүүрэн

зориулах нь

Нийгмийн давхаргын ялгаа хурцдаж буй

өнөө үед, “хүний дор орохгүй” хэмээн

байдгаараа хичээж, бусдаас цойлон гарч, албан

тушаал ахиж, амжилтанд хүрэх нь олон хүний

амьдралын зорилго болоод байна уу даа гэсэн

зүйл ажиглагдаж байна.

Хичээл зүтгэлээ олон нийтээр үнэлүүлэх

гэдэг чухал зүйл. Гэхдээ хичээл зүтгэл нь хүний

нүдэнд өрттөггүй, гялалзсан амжилтаас холуур

энгийн ард иргэдийн амжилтыг хүлээн

зөвшөөрөхгүй байх, өөрөөс үл хамааралтайгаар

цомхотголд өртсөн хүнийг “ялагдсан тал” гэж

цоллодог нийгмийг би хувьдаа хэвийн бус, буруу

гольдролоор яваад байна уу даа гэж боддог.

Эдийн засгийн бүтцээс харахад дээрх

зүйлүүд хэвийн үзэгдэл байж магадгүй. Гэхдээ

сайн бодоод үзэх юм бол нийгэм улс орон

маань урдах ажилдаа бүхий л хүчээ дайчлан

ажиллаж буй олон олон энгийн ард иргэдийн

хүчээр оршин тогтнож байгаа билээ. Бид бүхэн

улс төрчид л улс орныг хөдөлгөж байна гэж

боддог, гэтэл үнэндээ айл бүрийн эзэгтэй нар

гэр бүлээ сайн авч явж байж л улс төрчид улс

орноо урагш нь авч явах боломжтой юм.

Нийгэм ч гэсэн ялгаагүй. Ур чадвар сайтай

компанийн захирал байлаа ч гол ажлыг нь хийх

ажилчидгүйгээр компани оршин тогтнохгүй.

Ингээд бодоод үзэхээр гэрийн ажлаас

авахуулаад бусад ямар ч ажлыг хийхэд

амжилтанд хүрэх гэдгээс илүү чухал зүйл тэнд

байна. Энэ бол маш энгийн зүйл. Ердөө л

“урдах ажилдаа өөрийгөө бүрэн дүүрэн

зориулах” явдал юм.

Зэн буддизмын мастер Ринзай Гигэний

“Байгаа газраа эзэн нь болж чадах юм бол тэр

газар таны жинхэнэ байх ёстой газар болно”

хэмээх үг байдаг. Энэхүү үг лугаа бусад хүний

хэлэх янз бүрийн үгэнд авталгүй, өөрийнхөө

4

хийх ёстой зүйлээ чадлаараа хийх юм бол ажлын

байр ч, амьдарч буй газар ч бүгдээрээ таныг

хөгжүүлэх талбар болох болно.

Улс орны хамгийн том баялаг бол энгийн ард

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч

Нивано Ничикоо

Living the Lotus 2015.05

Өглөгийн сэтгэлээр

Япон улс эрт дээр үеэс гар хийцийн арга

технологоороо дэлхийд шагшигдсаар ирсэн.

Ялангуяа дайны дараа салбар салбарын хүмүүс

өөрсдийн ур техникийг сайжруулахын төлөө

хичээсний үр дүнд улс орон даяараа хөгжиж

чадсан гэж хэлж болно.

Page 5: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

5

өмнөхөөсөө илүү өсч дэвжинэ. Аливаа зүйлийг

хийхдээ нэр алдар, мөнгө төгрөгний төлөө биш

харин яг дээрхтэй адил сэтгэлээр хандаж,

цаашлаад өөрийн амьдралынхаа зарчим болговол

“ялагдсан тал” мэтийн нэр цолнууд утгагүй зүйл

болон хувирах болно. Юунаас ч айж

эмээхгүйгээр өөртөө итгэх итгэл, бахархал

дүүрэн амьдарч чадах болно.

Бурхан багш аль эрт “тэнгэр газрын хооронд

зөвхөн би дахин давтагдашгүй үнэ цэнэтэй

оршихуун” хэмээн сургасан байдаг. Угтаа бид

бүгдээрээ энэ хорвоод амьдрах утга учиртай, үнэ

цэнэтэй билээ.

Гэтэл тогтсон үзэл баримтлал болон би төвт

үзэлдээ хүлэгдээд байвал өөрийнхөө үнэ цэнийг

олж анзаарч чадахгүй. Тэгэхээр хүлээснээс

ангижирч, өөрийн үнэ цэнээ олж харахад туслах

зүйл бол «бусад хүмүүсийн ачааг хөнгөвчлөхийн

тулд хөдөлмөрлөх», «бусдын төлөө өөрийгөө

зориулах» гэсэн өглөгийн сэтгэл билээ.

Тэндай урсгалын их багштан “Ганц буланд

асах гэрэл нь улсын баялаг мөн” хэмээн хэлсэн

байдаг. Үүний адил Өглөгийн сэтгэлээр ажилдаа

хандаж ирсэн олонд танигдаагүй хүмүүс л

чухамдаа гэр орон цаашлаад улс орон хэмээх том

хүрээллийн хаана ч жинхэнэ утгаараа хувь

нэмрээ оруулж буй баатрууд хэмээн хэлж болно.

“Косей” 5 дугаар сарын дугаараас

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн

хэрэглээний багаж хэрэгсэл эсвэл шинжлэх

ухааны охь бүтээл болсон сансрын пуужин аль

нь ч бай эдгээрийг бүтээсэн ажилчид болон

зохион бүтээгчид бүгд л “хэрэглэхэд илүү

хялбар болгох юмсан”, “хүнд хэрэгтэй юм

бүтээх юмсан”, “хүн төрөлхтөний хөгжилд хувь

нэмрээ оруулахсан” гэсэн хүсэл эрмэлзлээр

өөрсдийн ур техникээ сайжруулахыг хичээсээр

ирсэн гэдэг нь маргаангүй. Хэрэв тэр хүмүүс

нэр алдартай болохсон, мөнгөтэй болохсон

гэсэн сэтгэлээр ажлаа хийж байсан бол тэр хүнд

хүчир ажил, судалгааны ард гарч чадахгүй л

байсан болов уу.

Ажилдаа дуртай байх нь мэдээж нөлөөлж

байгаа ч юу юунаас илүү “бусдад тустай зүйл

хийсэндээ баяртай байна” хэмээх баяр баясал нь

ажлаа хийх эрч хүчийг өгч, амьдрал нь элбэг

биш байсан ч өөртөө итгэх итгэл, бахархал

дүүрэн амьдрах “энерги”-г өгдөг юм. Сурч

мэдэхийг хүсэх энэхүү эрмэлзэл нь хэний ч

хувьд урдах ажилдаа өөрийгөө бүрэн зориулах

эрч хүчний эх үүсвэр болох нь гарцаагүй.

“Бусдад тустай зүйл хийсэндээ баяртай

байна” хэмээх бодлын гүнд “өглөгийн сэтгэл”

байгаа гэж хэлж болно. Өөрт байгаа зүйлээ

бусдад өгч, бусдыг баярлуулаад, тэр нь эргээд

өөрийн баяр баясал болно. Тэрхүү баяр баяслаас

эрч хүч аван хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд,

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Living the Lotus 2015.05

Page 6: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Өнөөдөр Ариун ордонд илтгэл тавих хувьтай

завшааныг хүртсэн нь Бангладешээс намайг

үдсэн тэргүүн, гэр бүл, хамаатан садан,

нийгэмлэгийн гишүүд , мөн Гакүрин сургуулийн

багш нар, дээд ангийн ах эгч нар, хамт сурдаг

ангийхан, доод ангийн дүү нар гээд үргэлж надад

итгэдэг та бүгдийн ач буян билээ.

Би Бангладеш нийгэмлэгийн Читтагонг дахь

Дамдама хэсгээс ирсэн. Рисшо Косей Кайд

Манай эмээ, нагац эгч 2003 онд гишүүнээр

элссэн. Дараагаар нь эцэг эх хоёр маань ч

гишүүн болж би ч гэсэн гишүүнээр элссэн. 2005

онд нагац эгч Энэтхэгийн Дэли хотод бурхан

залж аваад түүнийхээ дараа маш олон хүнийг

бурханы зам мөрт хөтөлж оруулсан. Тэр үеэс

манай гэрийг гишүүд цугладаг номын өргөө

болгож хэрэглэх болов.

2007 оны 10-р сарын 20 нд манайд бурхан

залснаар, албан ёсоор манай гэр Дамдама хэсэг

болсон. Дамдама хэсгийн шүнин /хэсгийн

ахлагч/ нь манай нагац эгч юм. Би дунд

сургуулийн сурагч болж долоо хоног бүр л

нийгэмлэгт очдог болов. Тэгээд Дамүдама

хэсгийн эмэгтэй лидер гишүүний үүргийг хүлээн

авч, гадаадын гишүүдтэй хамт өмнөд азийн

орнуудын дунд болсон лидерийн сургалтанд

суусан. Энэ бүх зүйл нагац эгчийн ач билээ.

Яагаад гэвэл нагац эгч надад их сайн, үргэлж

надад санаа тавьдаг. Нагац эгч маань нилээд

хожуу гэрлэсэн учраас хүүхэдгүй. Тийм

болохоор надад яг л өөрийнхөө хүүхэд шиг

ханддаг байв. Нагац эгч намайг үргэлж

урамшуулж дэмждэг байсан болохоор тэргүүний

заадаг сургалт дээд шатны сургалтыг ч дүүргэж

чадав. Сургалтанд сууснаараа сэтгэл санаа маань

урьдынхаасаа амгалан тогтуун болов. Тэргүүний

хичээл болон Японоос ирсэн багш нарын яриаг

сонсоод Цагаан лянхуа судрын гүн нарийн утгыг

суралцах сэтгэл надад төрөх болов. Гэвч

Бангладешт Цагаан лянхуа судрын гүн нарийн

утгыг бүгдийг мэдэх боломжгүй юм. Би их

сургуульд явж байсан ч Цагаан лянхуа судрын

гүн утгыг ойлгохыг хүсч сургуулиа орхиод

Гакүрин сургуульд ороё гэж шийдсэн. Мөн

зөвхөн Цагаан лянхуа судрыг суралцах бус

үүсгэн байгуулагчийн мөрөөдлийг өөрийн

мөрөөдөл болгон бурхан багш, үүсгэн

байгуулагч, ерөнхийлөгчийн сургаалыг олон

хүнд дамжуулж дэлхийн энх тайвны төлөө

сурсан зүйлээ хэрэгжүүлэн хичээе гэж бодсон.

Ингээд би 2013 оны 3-р сарын 26 нд Японд

ирэв. Японд анх ирээд юу ч хийж чадахгүй өдөр

бүр л хэцүү санагддаг байв. Яагаад гэхээр нутагт

байх үед ээж үргэлж хоол хийж өгнө. Мөнгө

хэрэгтэй бол гэрийнхнээсээ авчихна. Энэ

бүхнийг байх ёстой л юм шиг бодон өөрөө биеэ

даан юу ч хийдгүй байсан. Гакүрин сургуульд

элсэж ороод анх япон хэл мэдэхгүй, япон хоол

идэж чадахгүй, сайн зохицож амьдарч чадахгүй

өдөр бүр л усан нүдэллэдэг байв. Дотуур байранд

байхдаа хоолны жижүүргүй үед өөрийнхөө

хоолыг өөрөө л хийхгүй бол болохгүй. Хоол

хийх аргаа мэдэхгүй тул хоол хийдэггүй байв.

Юу ч хийж чадахгүй өөрийгөө хэрэггүй хүн гэж

Бүх зүйлийн ачаар амьдарч байгааг минь

ухааруулсан Гакүрины амьдрал

Гакүрин сургуулийн гадаад оюутны

ангийн 21 дэх элсэлтийн төгсөгч

Баруа Моитри

6

Энэхүү илтгэл нь 2015.03.01 ний амин өдөр, Ариун ордонд тавигдсан билээ.

Spiritual Journey

Ариун ордонд илтгэл тавьж буй Баруа Моитри

Living the Lotus 2015.05

Page 7: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

бодон өөртөө итгэх итгэл улам бүр багасах

болов. Энэ байдлаараа байж болохгүй гэдгийг

ухаарч ангийхан болон ээж рүү утсаар ярьж янз

бүрийн хоол хийх арга заалгуулах болов. Олон

хүний ачаар одоо бол өмнөхөөсөө илүү сайн

хоол хийдэг болсон. Хэрвээ Гакүринд ирээгүй

байсан бол аягүй бол одоо ч хоол хийж сураагүй

л байх байсан.

Мөн Гакүринд 2 жил сурахын тулд япон

хэлний чадвартай байх ёстой. Гакүринд элсэн

ороод эхний 1 жил япон хэлний сургуульд япон

хэл үзсэн. Гадаадын оюутнуудын хувьд нэг

дүрэм байдаг. Тэр бол эхний 1 жил япон хэл

үзээд япон хэлний түвшин тогтоох шалгалтын 3-

р түвшинд тэнцэх ёстой гэсэн дүрэм. Тэгж байж

2-р курст элсэн орж Оүмэ дэх Гакүрин

сургуульд япон хэлээр олон багшийн лекц

семинарыг сонсож, бурханы сургаалд суралцах

боломжтой болно. Хэрэв шалгалтандаа

тэнцэхгүй бол 2-р курст элсэн орох боломжгүй

бас цагаан лянхуа судрыг суралцаж чадахгүй

болно. Үүнд би их санаа зовж байлаа. Тэнцэхийн

тулд хамаг чадлаараа хичээлээ хийж шалгалтаа

өгөв. Шалгалтын хариу гарах 2-р сар хүртэл

дотроо их л санаа зовж байсан.

Шалгалтынхаа хариуг хараад би чанга

дуугаар цурхиран уйлчихав. Учир нь 4 оноо

хүрэлгүй шалгалтандаа уначихсан байв. Тэр үед

“нийгэмлэгийн гишүүд маань намайг Цагаан

лянхуа судраас суралцаад ирнэ гэж хүлээж

байхад би сургаалын хичээлээ ч үзэж чадалгүй

нэг жилийн дараа харьчихаар бүгд намайг юу

гэж бодох бол? Цагаан лянхуа судраас суралцаж

чадахгүй бол очоод сургаалыг дамжуулж

чадахгүй” гэж бодов. Мөн өөрийгөө ирээдүйд

юу хийх ёстой, одоо яах ёстойгоо ч мэдэхгүй

ихэд энэлэн шаналж уйлсаар л байв. Шалгалтанд

унасандаа гуниглаж, ичиж, хэнд ч өөрийнхөө

царайг харуулалгүй багш, дээд ангийн ах эгч,

ангийнхныхаа хэнтэй ч юм ярилгүй, гэрийхэн

лүүгээ ч утсаар ярьж чадахгүй байв.

Арай хийж долоо хоногийн дараа тэргүүн

лүү мэйл бичиж, ярилцаад олон сайхан зөвлөмж

сонсоод сэтгэл жаахан уужрав. Гэхдээ “Одоо

харихгүй бол болохгүй” гэж бодохоор л

харамсалтай санагдан нүднээс нулимс бөмбөрнө.

Түүний дараа олон улсын хэлтэс болон

Гакүрин сургуулийн багш нар ярилцаад нэмэлт

шалгалт авахаар болов. Шалгалтын нийт оноо

180 ба 105 аас дээш оноо авсан тохиолдолд анги

дэвших боломжтой болох байв.

Нэмэлт шалгалт өгөөд 145 оноо авч 2-р курст

элсэн орлоо. Түүний дараа дахин түвшин

тогтоох шалгалт өгч 3-р түвшинд тэнцэж, тэр

жилийнхээ 12-р сард 2-р түвшинд хүртэл тэнцэв.

Ийм их хэцүү бэрхийг амсах хүртлээ би бүгдийг

өөрийн хүчээр хийж байна хэмээх би төвт үзлээр

бодож сэтгэдэг байв. Харин одоо бол олон хүний

дэмжлэгтэйгээр амьдарч байгаа юм байна гэдгээ

ухаарч, тэдгээр хүмүүсийн ач тусыг мэдэх

болсон.

2-р курст элсэн ороод Цагаан лянхуа судраас

суралцаж, нийгэмлэгт дадлага хийхээр явав.

Эхний удаагийн дадлагаар жижүүрийн үүргийн

талаар суралцсан. Нийгэмлэгийн дадлагаар

явахын өмнө би ариун цэврийн өрөөг цэвэрлэх

зорилго өөртөө тавив. Учир нь ариун цэврийн

өрөөг цэвэрлэх нь өөрийн сэтгэлийг ч гэсэн

цэвэрлэх боломжтой учраас тэр юм. Гакүрин

сургуульд сурч байхдаа би дээрх зүйлийг сурсан

ба надад гүн сэтгэгдэл төрүүлсэн тул

хэрэгжүүлэлт болгож чадсан юм.

2 дахь удаагийн дадлагаар өдөр бүр л

сургаал түгээхээр явж, янз бүрийн туршлага

хуримтлуулсан. Танихгүй айлын гэрт очиж

хаалга тогшиход автомат харилцуурын цаанаас

уцаартай хоолойгоор хариу барьж хэд хэдэн айл

татгалзав. Тэр үед хамт явсан шибүчёо /

салбарын ахлагч/ шүнин /хэсгийн ахлагч/ нар

татгалзсан хариу авсан ч гэсэн инээмсэглэн “за

баярлалаа” гэж хэлж байв. Би “яагаад татгалзсан

хариу авсан ч гэсэн инээмсэглэн ярилцдаг юм

бэ?” гэж асуутал шибүчёо “японд олон янзын

буруу талын шашны урсгал байдаг. Хүмүүсээс

мөнгө татдаг учраас олон хүн шашинд орно

гэдэг муу зүйл гэж боддог.” гэж хэлэв. Үүнийг

сонсоод би “Рисшо Коосей Кай бол буруу талын

шашны урсгал биш. Коосей Кай бол бурхан

багш, үүсгэн байгуулагчийн сургаалыг хүмүүст

дамжуулж, хүмүүсийг аз жаргалтай болгохын

тулд, дэлхийн энх тайвныг цогцлоохын тулд

хичээдэг” гэж хэлтэл шибүчёо “мэдээж Коосей

Кай бол буруу урсгал биш ээ. Үүнийг мэдэхгүй

хүмүүст энэ сургаалыг хүргэхийн тулд бид

бүхэн сургаал дамжуулахыг хичээдэг юм. Тийм

учраас хичнээн муухай үг хэлж байсан ч,

татгалзаж эсэргүүцсэн ч түүнийг инээмсэглэлээр

хүлээн авч талархах нь үүсгэн байгуулагчийн

сургаал юм шүү дээ.” гэж сургав. Тэр үед ийм

гайхалтай сургаалыг суралцах боломжтой газар

7

Spiritual Journey

Living the Lotus 2015.05

Page 8: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Living the Lotus 2015.05 8

Spiritual Journey

Төгсөлтийн баярын өдөр ангийнхантайгаа хамт

Хооринкакүгийн зааланд. Гартаа барьсан байгаа нь

төгсөлтийн батламж. /Зүүн гар талаасаа хамгийн

эхний хүн Моитри

Коосей кайгаас өөр хаана ч байхгүй гэж бодов.

Гакүринд байх хугацаандаа улам л их зүйлийг

суралцаж авахгүй бол болохгүй нь гэж бодсон.

Бас нэгэн өдөр шибүчёо /салбарын ахлагч/-

тай хамт гишүүн элсүүлэхээр гадагшаа гарав.

Гишүүн элсүүлэхээр очсон айлын хүн өмнө нь

нийгэмлэг дээр ирж байсан боловч гишүүн

болоогүй хүн байв. Шибүчёо нар хэдэн ч удаа

зөвлөсөн боловч тэрээр үргэлж “гишүүн

болмооргүй байна” гэж хэлдэг байв.

Шалтгааныг нь сонстол түүний дүү болон бэр

дүү нь өөр шашны байгууллагад ороод хэд

хэдэн удаа шашиндаа оруулахыг хичээсэн

боловч ороогүй. Тийм болохоор Коосей Кайд ч

гэсэн орохыг хүсэхгүй байлаа.

Түүнтэй анх уулзах үед маш их гайхсан.

Учир нь би эхний удаагийн дадлагаар ирэхэд

түүнтэй нийгэмлэг дээр нэг удаа ярилцаж

байсан удаатай. Гэтэл Шибүчёо надад “Мои энэ

бол боломж шүү. Түүнд нийгэмлэгийн сайн

талыг зааж өгөөрэй. Чи бол чадна” гэж хэлсэн.

Гэнэт ийм зүйл даалгасанд сандарсандаа юу гэж

хэлэхээ сайн мэдэхгүй байсан. Тэгээд “Та

Коосей Кай болон үйл ажиллагааны талаар

мэдэх үү?” гэж асуутал тэрээр “сайн мэднэ

Коосей Кай бол сайхан газар” гэж хариулав.

Тэр үгийг сонсоод би их баярлаж гишүүнээр

элсэх анкетыг түүнд өгч “би юун түрүүнд таныг

гишүүнээр элсүүлэхийг хүсч байна. Коосей Кай

бол бурханы сургаал болоод хүмүүсийн төлөө

үйл ажиллагаа явуулдаг. Ийм сайхан газар

таныг ч гэсэн гишүүн болж ороосой гэж хүсч

байна гэж хэлэв. Тэрээр жаахан бодсоноо “ийм

хөөрхөн хүүхэд гуйж байгаа болохоор татгалзах

арга алга даа. Миний төлөө хэрэг болгож энэ

хүртэл ирсэн болохоор анкетийг бөглөе.

Гишүүн болоё” гэж бид нарт хэлэв. Түүний

дараа хамт байсан эхнэр хүртэл “би ч гэсэн

өнөөдрөөс эхлээд гишүүн” гэж хэлээд нэрээ

бичиж өгөв. Шибүчёо үнэхээр их гайхав. Би ч

гэсэн их гайхсан.

“Яагаад энэ хүн гишүүнээр элсэх болов?” гэж

шибүчёогоос асуутал “бурхан багш Моиг

номын замд хөтлөх ээж болгохоор шийдсэн

байна шүү дээ” гэж хариулав. Үүнийг сонсоод

миний сэтгэл талархах сэтгэлээр дүүрэн болов.

Өдийг хүртэл итгэлгүй байсан намайг олон хүн

тусалж дэмжсэний ачаар ийм учралтай учирлаа.

Ингэж олон зүйлийг анзаарсан нь Гакүрин

сургуульд элсэн орсны ач, Гакүринд элсэн орох

боломжийг олгосон бурхан багш, үүсгэн

байгуулагч, ерөнхийлөгч болон та бүхний ач

тус гэж бодож байна. “Бурхан багш үргэлж бид

бүхэнд боломж олгож, харж хамгаалж байдаг

юм байна” гэдгийг дээрх үйл явдлаар

дамжуулан мэдэрсэн.

Би үүнээс хойш муу үйл хийлгүй жаахан ч

гэсэн бурханд ойртохын тулд хичээн зүтгэнэ.

Гакүринд орсны ачаар бүх хүнд бурханлаг

чанар байдаг гэдгийг анзаарч өөрийн дотор буй

бурханлаг чанарт талархаж, харилцаж буй

хүндээ талархаж чаддаг болсон. Гакүринд сурч

мэдсэн зүйлээ нутагтаа харьсан ч гэсэн

хэрэгжүүлж, эргэн тойрны хүмүүст дамжуулах

болно.

Манай нутагт Коосей Кайг залгамжлан авч

явах чухал үүрэгтэй залуучуудыг “Коосей Кайн

зүрх” гэж нэрлэдэг. Тэрхүү залуучуудтай

хамтдаа Коосей Кайн үйл хэргийг

үргэлжлүүлэн сургаал дэлгэрүүлэхийн төлөө

хичээн зүтгэхээ тангаргалж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Page 9: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Living the Lotus 2015.05 9

Spiritual Journey

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Page 10: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Living the Lotus 2015.05 10

Гэхдээ миний

хэлээд байгаа

бодьсадва бол

Манзушир,

Майдар нараас

илүү бодит зүйл

л дээ.

Бодит гэхээр

бидний эргэн

тойронд

бодьсадва

байгаа гэсэн

үг үү?

Тийм ээ.

Та ч гэсэн

бодьсадва

болж чадна

гэсэн үг.

Тийм ээ. Хүмүүс,

нийгмийн төлөө

гэсэн сэтгэлээр

зургаан барами-

дын үйлийг

хэрэгжүүлдэг

хүмүүс бүгд

бодьсадва юм.

Зүгээр дээ, бага

багаар тайлбарлаж

өгөмз.

Юу? Би ч

гэсэн бодь-

садва болж

чадна гэж

үү?

Мэдээж.

Зургаан

барамидын

үйлийг хэрэг-

жүүлбэл болж

чадна.

Наадах чинь

юу гэсэн үг вэ.

Юу ч мэдэхгүй

энэ эмээ хүртэл

бодьсадва

болж чадна

гэсэн үг үү?

Би ч тийм

хэцүү

зүйлийг

ойлгохгүй

л байна

шүү.

Хамгийн

эхний өглөг

гэдэг нь

хүнд тус

хүргэх

гэсэн үг

гэсэн байх

аа?

Page 11: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

11

Тэр ч гэсэн

бодьсадвагийн үйл

юмуу? Бид нар

өөрийн мэдэлгүй

зургаан барамид

үйлийг хийж

байсан байх

нь ээ.

Тийм ээ. Бүр

нарийн хэлбэл

эдийн өглөг,

биеийн өглөг,

номын өглөг гэж

байдаг юм.

Тэр

чинь

яана

гэсэн

үг вэ?

Эдийн өглөг гэдэг нь мөн-

гө, эд зүйлсээр тус хүргэх,

биеийн өглөг гэдэг нь

хүний зовлон шаналалыг

хөнгөвчлөхийн төлөө

өөрийн биеэр ямар нэг зүйл

хийх, номын өглөг гэдэг

нь хүнд юмыг зөв зааж

сургахыг хэлнэ.

Надад

мөнгө

байхгүй

шүү дээ…

Надад ч

тийм

авьяас гээд

байх юм

байхгүй

л дээ.

Гэхдээ та эртээд нэг

хүнд хоол хийх аргыг

зааж өгч байсан шүү

дээ. Тэр чинь л

гайхалтай номын

өглөг байхгүй юу.

Юу гэж дээ. Та чинь

өглөө эрт гудамжны

хог түүж, хийдийг

цэвэрлэж биеийн өглөг

хийдэг шүү дээ.

Living the Lotus 2015.05

Page 12: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Living the Lotus 2015.05

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

12

Тэр ч гэсэн мэдээж

хэрэг гайхалтай

өглөг л дөө.

Гэхдээ

мөнгөн

өглөг нь

хамгийн

хурдан үр

дүнтэй

арга.

Яг тийм.

Эртээд нэг

гуйх зүйл гарч

ирээд хэдэн

зуун мянган

төгрөг ханди-

вын хайрцагт

хийсэн гээч.

Хэр их

хандив хийнэ

үү, тэр

хэмжээгээрээ

их юм орж

ирнэ гэсэн

үг шүү дээ.

Хөөх.

Дараагийн

удаа бүр их

орлого ороосой

гээд сая төгрөг

хандивлая гэж

бодож байгаа.

Ммм

…! Та чинь

яагаад

бодлогшир-

чихов оо?

Юу...?

Одоогоос

1500 жилийн

өмнө Энэт-

хэгт Их багш

Дарма гэж

байжээ.

Нэг ийм

алдартай

яриа

байдаг

юм л

даа.

Page 13: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

13

Тэр

Дарма

багштан

Хятадад

ирсэн

байна.

Лян улсын

анхны

хааныг

Сяо Янь

гэдэг.

Яг тэр үед

Дарма их багш

Лян улсад ирж,

Сяо Янь

хаантай

уулзсан байна.

“Өөрийгөө хаях

үйл” гэдэг нь

бүх эд хөрөнгөө

хийдэд хандив-

лаж, өөрийгөө

хийдийн жижиг

сажиг ажлыг

хийхэд зориула-

хыг хэлнэ.

Хаан би хийд

байгуулж,

хуврагыг сургаж,

судар хуулан

бичиж, бурхны

хөшөө бүтээлээ.

Хаан буддын ша-

шинд сүсэг биш-

рэл ихтэй хүн

байсан ба 63 на-

сандаа “Өөрийгөө

хаях үйл”-ийг

хийжээ.

Living the Lotus 2015.05

Тэр үеийн

Хятадад

Хойд Вэй

ба Лян

гэсэн 2

улс байв.

Хаан

ихэд

ихэрхэн

Дарма

их

багшаас

ийнхүү

асуув.

Page 14: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Living the Lotus 2015.05

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

14

Арай

үгүй

байлгүй

дээ.

Үүнд 2

шалтгаан

байна.

Наадах

чинь өглөг

өргөсөн ч

гэсэн юу ч

эргэж

ирэхгүй

гэсэн үг үү?

Юу ч

хураах-

гүй.

Юу ч

хураах-

гүй‼

Юу

1-рт,

хариу нэхэж

хийсэн өглөг

жинхэнэ өглөг

биш гэсэн үг.

2-рт, тэр хааны хийсэн

шиг үйлийг хийж чадна

гэдэг өөрөө хэдийн

гайхалтай буяныг эдэлсэн

гэсэн үг.

Ийм их

зүйлийг

бүтээсэн хүн

хэр их буян

хураах вэ?

Юу

гэлээ

гэнээ?

Юу?

Page 15: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

15

Нээрэн эдийн,

биеийн, номын

өглөгөөс гадна

бас өөр өглөг ч

гэсэн байдаг

юм шүү дээ.

Яагаад гэвэл хаан

түүнээс хойш 85

насандаа өөд

болох хүртлээ

“Өөрийгөө хаях

үйл”-ийг 3 удаа

хийсэн гэдэг юм.

Үгүй ээ. Өглөг

өргөх тэр агшинд

шуналын сэтгэл

алга болдог тул

тэр чинь өөрөө

гайхалтай буяныг

хураасан гэсэн үг

болох юм.

Сяо Янь хаан ч

гэсэн тэр үед

гайхсан байж

магадгүй. Гэхдээ

Дарма багшийн

хэлснийг ойлгосон

юм шиг байгаа юм.

Үргэлжлэл бий

Яагаад

тэгэж

бодож

байгаа

юм бэ?

Living the Lotus 2015.05

Тийм байдаг

байж ээ.

Өглөгийн ач

буяны талаар

сайн ойлгож

авлаа.

Эдийн бус 7

өглөг гэж

байдаг юм.

Гэхдээ түүний

талаар

дараагийн

удаа ярих

болно.

Page 16: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

Colorado

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan Masan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Jilung

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo Sukhbaatar

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

16

Irvine

Амьдралын зорилго

Тэрээр хүний эхнэр бас 4 хүүхдийн эх. Түүнчлэн томилолтоор гадагшаа явах

нь олонтаа. Гэхдээ ямар ч завгүй байсан гэр бүлийнхээ гишүүн бүртэй

инээмсэглэн эелдэг зөөлөн харьцдаг. Нэгэн хүн түүнээс “яаж ингэж үргэлж

эелдэг байж чаддаг юм бэ? ” гэж асуухад хариуд нь “өөрийгөө ямар хүн шиг

байлгамаар байна, ямар амьдралаар амьдармаар байгаагаа үргэлж өөртөө

сануулж явдаг” гэж хариулсан гэдэг.

Энэ яриа надад маш их сургамж хайрласан. Өөрийнхөө амьдралд зорилго

тавиад л боллоо гэж бодох биш тэрхүү зорилгоо марталгүй, түүнийхээ төлөө

тэмцэж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ойлгосон юм. Миний амьдралын зорилго

бол “бурханы замаар замнаад бурхан багш шиг билиг оюун, нигүүлсэхүйн

сэтгэлээр дүүрэн хүн болох”, мөн “бурханы сургаалыг хүмүүст дамжуулах

үйлдлээрээ дэлхийн энх тайванд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах” явдал юм.

Энэ нь эрхэм чухал зорилго боловч үе үе мартчихаад байдаг. “Үргэлж энэ

зорилгоо санаж явахыг хичээн, улам бүр шамдан зүтгэхэд, хүнийхээ хувьд

хөгжиж дэвших нь гарцаагүй” хэмээх талархууштай зүйлийг би дээрх

эмэгтэйгээс сурсан юм.

Living the Lotus 2015.05

РКК, Олон улсын хэлтсийн дарга Мизүтани Шёокоо

Рисшо Косей Кай

Page 17: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Fort Myers

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-5549-4446/55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, 140210, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan, 608816,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2015

Page 18: 2015 - rk-world.org · PDF fileХүний харилцаа юуны түрүүнд би ч, ... үйлийг хэлэх ба ... элсэж ороод анх япон хэл мэдэхгүй,

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia Tel: 976-70006960e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma Center

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, DwarkaNew Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai