ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН...

12
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖ Улаанбаатар 2016 ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдын хичээл сонголтын долоо хоногийн үйл ажиллагаанд оролцоход эцэг эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулав. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ AD B

Upload: others

Post on 29-Aug-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН

ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар 2016

ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдын хичээл сонголтын долоо хоногийн үйл ажиллагаанд оролцоход эцэг эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулав.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ADB

Page 2: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ

БАРИМЖАА ОЛГОХ

СОНГОЛТЫН ДОЛОО ХОНОГ

Энэхүү зөвлөмж нь дараах агуулгыг хамарна. Үүнд:

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэж юу вэ?Энэ үйл ажиллагаа яагаад чухал вэ?Сонголтын 7 хоног гэж юу вэ?Та яаж оролцох боломжтой вэ?Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө гэж юу вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэвлэж түгээхийг зөвшөөрөв.

Бэлтгэсэн:Colin McCowan OAM, ХЭУЧДТөслийн Олон улсын зөвлөхП.Оюунаа, ХЭУЧДТөслийн Үндэсний зөвлөх

Хянан тохиолдуулсан:Д.Алтанцэцэг, ХЭУЧДТөслийн дэд зохицуулагчА.Гэрэл, ХЭУЧДТөслийн Боловсролын мэргэжилтэн

Гарын авлагыг ашиглахтай холбоотой мэдээллийг АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн багаас лавлана уу.

Холбоо барих хаяг: Утас: [email protected] [email protected]

Page 3: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

3Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

ӨМНӨХ ҮГ

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн шинэчлэлийн нэг хэсэг юм. Энэхүү үйл ажиллагаа нь суралцагчдыг сургалт болон ажил мэргэжлийн боломжуудын талаар олж мэдэх, ойлгох, сонголт хийх, шийдвэр гаргах болон төлөвлөхөд системтэй дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ дан ганц суралцагчийн өөрийн үйл ажиллагаанд тулгуурлалгүйгээр багш, эцэг эхийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааны гол бүрэлдэхүүн нь 9 дүгээр ангийн дараагийн хичээлийн жил буюу 10 дугаар ангид судлах хичээл сонгох үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд багш, эцэг эх, суралцагч хамтдаа хэрэгжүүлэх бөгөөд энэ долоо хоногийн хугацаанд суралцагчид өөрийн сонирхол, чадвар, үнэт зүйлээ таньж мэдэх, түүнд үндэслэн ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, түүнчлэн өөрийн суралцах чиглэлийн төлөвлөгөө боловсруулах юм. Эдгээр үйл ажиллагаа нь сургууль, багшийн дэмжлэгтэй хэрэгжих юм.

Үүнээс гадна суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь суралцагчдад сургалт илүү утга учиртай юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж улмаар суралцахуйдаа хариуцлагатай хандахад ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр суралцагчид ирээдүйдээ ухаалаг сонголт хийх боломжтой болох юм.

10 дугаар ангийн хичээл сонгох долоо хоногийн үйл ажиллагааны явцад суралцагчид өөрийн гэсэн төлөвлөгөөтэй болно. Энэ төлөвлөгөө нь тэдний ажил мэргэжлийн сонголт дээр үндэслэн хичээлээ сонгон амжилттай суралцах боломжийг олгох юм. Энэ төлөвлөгөөг боловсруулахад сургууль, багш, эцэг эхийн тусламж, дэмжлэг оролцоо зайлшгүй чухал. Гарын авлагад суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний жишээг хавсаргалаа.

Энэхүү гарын авлага нь эцэг эх, асран хамгаалагчид хичээл сонголтын долоо хоногийн тухай ойлголттой болох, энэ долоо хоногийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаарх мэдээллийг өгнө.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМСтратегийн Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга

Б. НАСАНБАЯР

Page 4: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

4 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа гэж юу вэ?Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа

нь суралцагчдын ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөлт хийхтэй холбоотой хувь хүний хөгжилд чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэ концепцийг дараах тодорхойлолтын дагуу авч үзнэ.

Ажил мэргэжил нь орлого олохын тулд хийж гүйцэтгэдэг ажлаас ялгаатай ойлголт. Энэ нь хүн өөрийн давуу тал болон хүсэл сонирхлын дагуу сонгож хийж гүйцэтгэдэг зүйл юм. 1977 онд ажил мэргэжлийн боловсролын судлаач эрдэмтэн Ватц “ажил мэргэжил нь хүний албан болон албан бус боловсролын хэлбэрээр сурсан сургалт бас цалинтай, цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн хөгжил дэвшил юм” гэж тодорхойлсон байдаг.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдыг ажил мэргэжлийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ойлголт юм. Тиймээс үүнийг дараах байдлаар тодорхойлж болно: “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах, түүнийг боловсруулах, оновчтойгоор үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжиж тусалдаг бүхий л үйл явц юм”.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой суралцахуй гэдэг нь суралцагчдад өөрийн ажил мэргэжлийн хөгжлийн талаарх ойлголттой болоход чиглүүлдэг, сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан энэ ойлголтоо үйл хэрэг болгоход чадварлагаар дэмжиж тусладаг, мөн ажил мэргэжлийн хөгжлийн тодорхой үе шат бүрт тохирсон дэмжлэг үзүүлдэг боловсролын үйл ажиллагааг хэлнэ.

Эндээс суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд: Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад сургуульд суралцах үед болон сургууль төгссөний дараах сургалтын чиглэлээ ухаалгаар сонгох, шийдвэр гаргах түүнчлэн ажил хөдөлмөр амжилттай эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаар дамжуулан төлөвшүүлдэг үйл ажиллагаа юм. Энэ тодорхойлолтын түлхүүр үгнүүд нь төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаа, чадварлаг дэмжлэг гэдэг ойлголтууд юм.

Энэ үйл ажиллагаа яагаад чухал вэ?Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь

дараах ач холбогдолтой. Үүнд:Суралцагчдад: 10-12 дугаар ангиудад хичээлээ сонгох, сургууль төгссөний

дараах боломжоо олж мэдэх, өөрт тохирох ажил мэргэжил, хичээлийн сонголт хийхэд бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь суралцагчдад өөрт байгаа боломжоо хамгийн сайн ашиглах, өөрт хамгийн сайн тохирох ажил мэргэжил эсвэл сургалтаа сонгох, энэ сонголттой холбоотой шаардлагууд болон сонголтын үр дагавраа ойлгоход тусалдаг.

Эцэг эх, асран хамгаалагч: Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ ажил мэргэжил, хичээл сонголтын талаар ярилцах, багштай зөвлөлдөх боломжийг олгодог. Эцэг эх, асран хамгаалагч хүүхдэд хичээл сонголтоор дамжуулан ажил мэргэжлийн чиглэл, сонгон суралцах хичээлийн

Page 5: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

5Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

боломжоо тодорхойлох, түүнийг удирдан чиглүүлэх боломжийг олгох бөгөөд эцэг эх, асран хамгаалагч айдас багатай байх, хүүхдийнхээ сонголтод итгэлтэй байхад чухал ач холбогдолтой.

Сургууль: Суралцагчдад хичээл сургалтандаа анхаарах, хичээлээ оновчтой сонгох, амжилттай суралцах, сайн үр дүн гаргах орчныг бүрдүүлж өгөхөд сургууль тусалдаг. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хөтөлбөрийн ирээдүйд гарах үр дүнг хооронд нь оновчтой холбож өгдөг1.

Ажил олгогч: Суралцагчид сургуулиа төгсөөд юу хийхээ сайн ойлгосон, ирээдүйд ямар ажил хөдөлмөр эрхлэх талаараа итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй байдаг учраас илүү бүтээмжтэй, гүйцэтгэл сайтай ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг.

Улс орон: Суралцагчид хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцөд тавигдах шаардлагад нийцэх учраас хөдөлмөрийн бүтээмж сайн байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад тулгуур хүчин зүйл болж өгнө.

Дээр дурдсан ач холбогдлоос харахад энэ үйл ажиллагааг сургуулийн боловсролоос эхлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй юм. Суралцагчдын ажил мэргэжлийн талаарх мэдлэг, чадвар, хандлагыг хөгжлийн үе шат2 бүрт тохируулан хөгжүүлэхгүй бол тодорхой нэг үе шатад “гацах” хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл мөрөөдлийн шинж чанартай хөгжлийн үе шатнаасаа цаашаа хөгжиж чадалгүй үлддэг. Суралцагчийн танин мэдэхүйн болон нийгмийн хөгжилтэй зэрэгцүүлэн ажил мэргэжлийн хөгжлийг хангаж байх хэрэгтэй юм.

Хичээл сонгох 7 хоног гэж юу вэ?2015-2016 оны хичээлийн жилийн 9 дүгээр ангийн суралцагчид ирэх

хичээлийн жилд буюу 10 дугаар ангидаа шинэчилсэн цөм хөтөлбөрөөр суралцах болсонтой холбогдуулан ирээдүйн ажил мэргэжлээ баримжаалан хичээлээ сонгон судлах шаардлагатай болж байгаа юм. Иймээс БСШУЯ-аас суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг энэ ангид туршихаар болсон бөгөөд үүнийг хичээл сонгох 7 хоног (цаашид сонголтын 7 хоног) гэж нэрлэж болно. Хичээл сонгох 7 хоногийн турш багш, эцэг эх, суралцагчид хамтран 10 дугаар ангийн хичээл сонголтыг хийж түүний дагуу суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө боловсруулах юм. Хичээл нь заавал судлах, заавал сонгон судлах болон сонгон гүнзгийрүүлэн судлах гэсэн хэлбэртэй бөгөөд суралцагчид сүүлийн 2 хэлбэрээс хичээлээ сонгоно.

Эцэг эхчүүд хичээл сонголтын долоо хоногийн үйл ажиллагаанд хүүхдийнхээ хамт оролцох ба ялангуяа долоо хоногийн сүүлийн 2 өдөр хүүхдийнхээ суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөг багш болон хүүхэдтэйгээ хамтран зөвшилцөж баталгаажуулна.

Дараах хүснэгтэд хичээл сонгох 7 хоногийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөлөө. Эдгээр үйл ажиллагааг жил бүр давтах албагүй бөгөөд илүү боловсронгуй болгон сайжруулах боломжтой.

1 Судалгаагаар хэрэв суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлбэл суралцагчид сурах үйл ажиллагаандаа илүү анхааралтай хандаж, тэдний сурлагын амжилт ахих боломжтой гэдгийг харуулсан байдаг.2 Доналд Суперийн ажил мэргэжлийн хөгжлийн онол дахь үе шатууд

Page 6: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

6 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

Хүснэгт 1. Хичээл сонголтын 7 хоногийн үйл ажиллагаа Цаг Эхний өдөр

1 - Сонголтын 7 хоногийн зорилго - Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дүгнэх - Хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцах - Суурь түвшний үнэлгээ хийх

2 - Сонирхлын 7 чиглэлийг танилцуулах - Гарын авлагын сонирхол тодорхойлох хэсэг дээр ажиллах - Сонирхлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнг бүлгээр хэлэлцэх

3 - Хөдөлмөрийн салбарын талаар танилцуулах - Энэ салбаруудаас сонирхолын чиглэлийн дагуу сонгох - Үр дүнгээ бүлгээр хэлэлцэх

4 - Ажил мэргэжлийн нэрийг танилцуулах - Тохирох ажил мэргэжлийг өмнөх сонголтууд дээрээ үндэслэн сонгох - Үр дүнгээ бүлгээр хэлэлцэх

5 - Бүлэг бүр гэрийн даалгаварт ашиглах 5 асуулт сонгох - Гэрийн даалгавар өгөх-сонгосон 5 асуултаа ашиглан ажил хөдөлмөр эрхэлдэг 2 хүнээс ярилцлага авах

Цаг Хоёр дахь өдөр

1 - Суралцагчдын сурлагын амжилт, дуртай эсвэл дургүй хичээлийн талаар ганцаарчлан эсвэл бүлгээр эргэцүүлэн, дүгнэлт хийх

2 - Чадварын хэсгийг танилцуулах - Өөрийнхөө чадваруудыг тодорхойлох - Бүлгээр хэлэлцэх

3 - Үнэт зүйлийн талаар танилцуулах - Өөрийнхөө үнэт зүйлийг тодорхойлох - Бүлгээр хэлэлцэх

4 - Хувь хүний онцлог хэсгийг танилцуулах - Өөрийнхөө хувь хүний онцлогийг тодорхойлох - Бүлгээр хэлэлцэх

5 - Ажиллах арга барил хэсгийг танилцуулах - Өөрийнхөө ажиллах арга барилаа тодорхойлох - Бүлгээр хэлэлцэх

Цаг Гурав дахь өдөр

1-2

- Гэрийн даалгаврын гүйцэтгэлээ бүлгээр хэлэлцэнэ. Тухайлбал, хамгийн сонирхолтой эсвэл хачирхалтай зүйл юу байсан гэх мэт

- Анги хамт олноороо гэрийн даалгаврын гүйцэтгэлээ ойлгомжтой, бас онцлог хэв шинжийг тусган хүснэгт эсвэл диаграм байдлаар боловсруулна.

3 - 10 дугаар ангийн хичээл сонголтын талаар тайлбар хийх

4 - Суралцагчдаар турших сонголт хийлгэх - Сонголтын талаар бүлгээр хэлэлцэж, бие биедээ санал зөвлөгөө өгөх

5 - Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн бүх зүйлээ гэр бүлийнхэндээ танилцуулж 10 дугаар ангид хийх сонголтын талаар хэлэлцэх даалгавар өгөх

Page 7: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

7Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

Цаг Дөрөв дэх өдөр

1 - Гэрийн даалгавар эргэцүүлж дүгнэж, төлөвлөгөөний хуудас бүрэн бичигдэж дууссан эсэхийг шалгах

2-3

- Ажлын арга барил болон хүйсийн онцлогийн талаар ажлын дэвтэр дээр ажиллах

- Сургууль төгссөний дараах сонголтууд, тэдгээрийн элсэлтийн шаардлагуудын талаар судалж, дүн шинжилгээ хийх (аль болох олон асуудал хамрах)

4 - Багш, суралцагч, эцэг эхтэй 10 минутын ярилцлага хийх, - Ярилцлагад оролцохгүй байгаа суралцагчидтай суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах

Цаг Тав дахь өдөр

1-4 - Багш, суралцагч, эцэг эхтэй 10 минутын ярилцлаа хийх, - Ярилцлагад оролцохгүй байгаа суралцагчид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаатай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах

5 - Суурь түвшний үнэлгээ дахин хийх, энэ долоо хоногт хийгдсэн үйл ажиллагаануудын давуу болон сул талыг тодорхойлох, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх

Сонголтын 7 хоногт зориулан суралцагч бүрт гарын авлага боловсруулж хүргүүлсэн болно. Энэ гарын авлагатай эцэг эх маш сайн танилцаж ойлгосон байх шаардлагатай.

Та яаж оролцож хүүхдээ тусалж, дэмжих вэ?Хичээл сонголтын долоо хоногийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд дараах

арга замаар хүүхдэдээ дэмжлэг үзүүлж оролцох боломжтой. Үүнд:Хүүхдийнхээ бодол санааг дэмжих

Сонголтын 7 хоногийн явцад танай охин эсвэл хүү ирээдүйд юу хийх, ямар ажил хөдөлмөр эрхлэх талаар эргэцүүлж бодох хэрэгтэй болно. Энэ үед тэдэнд таны дэмжлэг маш чухал. Олон янзын ажил мэргэжлээс сонголт хийх учраас танай хүү эсвэл охинд таны дэмжлэг хэрэгтэй болно. Тэдний сонирхож буй боломж, сонголтын талаар яаран битгий дүгнэлт хийгээрэй. Хүү эсвэл охиноо тантай юу бодож байгаагаа ярилцахад дэмжлэг үзүүлээрэй. Хүүхдийнхээ 10 дугаар ангидаа хийх сонголтыг дэмжих

Сонголтын 7 хоногийн явцад 10 дугаар ангид судлах хичээл сонгох үйл явц тэдний ирээдүйн сургалт болон амьдралд ямар чухал болохыг ойлгуулах зорилготой хэд хэдэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Хүүхдийнхээ хийсэн анхны сонголтын талаар сайн ярилцаж, багштай нь ямар сонголт хамгийн зөв, ухаалаг байх талаар ярилцаж зөвлөлдөнө. Хамгийн чухал нь та, танай хүүхэд болон багш 3 хамтдаа ярилцаж, суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө боловсруулж, түүнийг баталгаажуулах зорилгоор гарын үсэг зурах болно. Энэ нь та, танай хүүхэд болон багш 3 хамтдаа 10 дугаар ангийн хичээлийн сонголтод хариуцлага хүлээхийг илтгэнэ.

Page 8: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

8 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

Сургуулийн үйл ажиллагааг дэмжихЕБС-ийн 8, 9 дүгээр ангид ажил мэргэжилтэй холбоотой үйл ажиллагааг

2016 оны 9 сараас эхлэн хэрэгжүүлнэ. Энэ үед суралцагчид насанд хүрсэн хүмүүсийн ажлын туршлагын талаар судлах хэрэгтэй болно. Ингэж туршлага судлах үйл ажиллагаанд сайн дураараа оролцох боломжтой болно. Үүнд:

• Та зочны ярилцлагад уригдаж болно;• Танаас суралцагчид эрхэлдэг ажил хөдөлмөр болон амьдралын тухай

ярилцлага авч болно;• Энэ үйл ажиллагааны үеэр та тодорхой нэг сурагчийг дагалдуулж

ажиллах шаардлага гарч болно;• Ажил мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах багт ажиллаж

болно;• Сургуулийн номын санд ажил мэргэжлийн булан ажиллуулахад та сайн

дураар оролцож болно; • Анги танхимын сургалтад ажил мэргэжилтэй холбоотой үйл ажиллагааг

удирдан зохион байгуулж болно.Таны дэмжлэг, оролцоо сургууль, багшид маш чухал гэдгийг битгий мартаарай.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний талаар ойлголт өгөх зорилгоор дараах жишээ төлөвлөгөөг хавсаргалаа.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙНТӨЛӨВЛӨГӨӨ - ЖИШЭЭ ХУУДАС

Хот/Аймаг: аймаг Дүүрэг/сум сум Нэр : Б. Нарантуяа Сургууль: 2-р сургууль Анги: 9 Бүлэг: Б Эцэг эх/асран хамгаалагчийн эрхэлдэг ажил: Эцэг-Багийн дарга, Эх-багш

1. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХЭСЭГЭнэ хэсгийг бөглөхдөө сурагчийн гарын авлага номны Хуудас 6-ийн “ажил мэргэжлийн хэсэг”-ийн дасгалууд дээр ажиллаж өөрийн чинь сонирхол юу болох, түүнд харгалзах ажлын ямар салбарууд байх болон харгалзах ажил мэргэжлийн чиглэлүүдээ мэдсэн байхыг хүсье.

1.1: Хамгийн дуртай сонирхлын 2 чиглэлээ бичнэ үү!1. Зохион байгуулах/Бичиг хэрэг 2. Техникийн/Шинжлэх Ухаан

1.2: Таны сонирхлын чиглэлтэй уялдаатай цаашид илүү ихийг олж мэдэхийг хүсч байгаа Ажлын Салбараас 2-ыг бичнэ үү!

1. Санхүү/ Даатгал 2. Тооцоолох/Математик

1.3: Сонгосон ажлын салбарт байгаа сонирхож байгаа 2 ажил мэргэжлийг бичнэ үү!

1. Санхүүгийн брокер 2. Системийн шинжээч 1.4: Сургуулиа төгссөний дараа элсэн суралцахыг хүсч байгаа их, дээд сургууль,

Page 9: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

9Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

коллеж эсвэл мэргэжлийн сургуульд суралцах чиглэлтэй уялдаатай ямар 2 хичээл судлах хүсэлтэй байгаагаа бичнэ үү!

1. Эдийн засагч эсвэл нягтлан бодогч 2. Мэдээллийн технологи

2. СУРГАЛТЫН ХЭСЭГ(Жич: Дараах асуултад ижилхэн хичээлүүдийг бичиж болно)2. 1: Таны сонгосон ажил мэргэжлийн чиглэлтэй холбоотой зайлшгүй гүнзгийрүүлэн судлах 2 хичээл юу вэ?

1. Математик 2. Мэдээллийн технологи 2.2: Таны хамгийн дуртай 2 хичээл юу вэ?

1. Нийгмийн ухаан 2. Байгалийн ухаан 2.3: Таны хамгийн сайн сурдаг 2 хичээл юу вэ?

1. Математик 2. Монголын түүх 2.4: Танд хамгийн хэцүү санагддаг 2 хичээл юу вэ?

1. Монгол хэл 2. Хими

3. ЧАДВАРЫН ХЭСЭГ3.1: Таны хамгийн сайн хийж, гүйцэтгэдэг 2 чадвар юу вэ?Чадвар 1: Юм засах Чадвар 2: Тооцоо хийх 3.2: Энэ 2 чадвар таны сонирхож байгаа ажил мэргэжилд чухал гэж та бодож байна уу? Миний сонирхож байгаа ажил, мэргэжилд ямар нэг зүйлийн гаргалгаа, тооцоо хийж чаддаг хүмүүс хэрэгтэй

4. ҮНЭТ ЗҮЙЛИЙН ХЭСЭГ4.1: Таны хувьд хамгийн чухал гэж үзэж байгаа 2 үнэт зүйл юу вэ?Үнэт зүйл 1: Миний мэргэжлийн чадамж чухал байдаг ажил, Үнэт зүйл 2: Цалин сайтай ажил 4.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд энэ 2 үнэт зүйл чухал гэж та бодож байна уу? Би нягт нямбай байх хэрэгтэй ба их мөнгө хийх ажил намайг сэдэлжүүлдэг.

5. ХУВЬ ХҮНИЙ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ5.1: Сургууль эсвэл гэртээ ямар нэг ажил гүйцэтгэх эсвэл даалгавар дээр ажиллах үедээ бусалтай харилцдахдаа, ойлгохдоо, шийдвэр гаргахдаа, төлөвлөж, зохион байгуулахдаа ямар арга барилыг илүүд үздэг вэ?Харилцахдаа a) эсвэл б) өөрөө чимээгүй хийдэг ажил Аливаа зүйлийг ойлгохдоо a) эсвэл б) Заавар удирдамжийг дагадаг Шийдвэр гаргахдаа a) эсвэл б) Логикт анхаарал хандуулдаг Төлөвлөх, зохион байгуулахдаа a) эсвэл б) Урьдчилан төлөвлөдөг

Page 10: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

10 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

5.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд ямар нэг даалгавар гүйцэтгэх эсвэл үүрэг хүлээн ажиллахад дээр дурьдсан шинж чанарууд хэрэгтэй гэж та бодож байна уу? Түүнийгээ тайлбарлана уу: Миний хувьд бүх зүйл эмх цэгцтэй, зохион байгуулалттай байх нь чухал

6. АЖИЛЛАХ АРГА БАРИЛЫН ХЭСЭГ6.1: Та ямар нэг ажил гүйцэтгэхдээ ямар арга барилаар ажилладаг вэ? Хамгийн түлхүү байдаг 2 арга барилыг бичнэ үү! Ажиллах арга барил 1: Өгсөн даалгавраа ойлгож, урьдчилан сайн төлөвлөдөг Ажиллах арга барил 2: Анхаарал сайн төвлөрүүлдэг 6.2: Таны сонирхож байгаа ажил мэргэжилд энэ 2 арга барил чухал гэж үзэж байна уу?Баримт нотолгоо, тооны асуудал зөв байхын тулд анхаарал сайн төвлөрүүлж ажилладаг байх нь чухал

7. СУРЛАГЫН АМЖИЛТЫН ХЭСЭГ:

Хичээл Дүн

9-Р АНГИЙН УЛСЫН ШАЛГАЛТ

Хичээл Дүн• Монгол хэл D-63 • Байгалийн ухаан C-77• Математик C-78 • • Түүх D-68 • • Нийгмийн ухаан C-71 •

8. СОНГОЛТЫН ХЭСЭГ: (Хэрэв та сонголт хийхгүй бол энэ хэсгийг алгасаж болно)Та 10 ангид орохдоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль (МСҮТ), математикийн, урлагийн, лицей гэх мэт төрөлжсөн сургуульд эсвэл өөр сургуульд шилжин сурах гэж байгаа бол түүнийгээ бичнэ үүТөрөлжиж эсвэл шилжин сурах сургуулийн нэр: Би шилжихгүй

9. ЗААВАЛ СОНГОН СУДЛАХ:Энэ багцийн чиглэл тус бүрээс хичээлийн нэг жилд 1 – 2 кредитийг заавал сонгон судална.

Би дараах хичээлийг заавал сонгон судлана: 10.БАГШИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖСпорт, эрүүл мэнд: Сагсан бөмбөг _____________________Мэдээллийн технологи: Програм хангамж/Тооцоолол _____________________Урлаг: Хөгжим _____________________Дизайн, технологи: Техник _____________________

Page 11: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн

11Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөмж

11. СОНГОН ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДЛАХ:Энэ багцаас Х ангид 4 хичээлийг сонгон гүнзгийрүүлэн судална.

Дараах хичээлийг сонгон гүнзгийрүүлэн судлана: 12.БАГШИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Хэл: Монгол хэл, бичиг _____________________Математик: Математик _____________________Байгалийн ухаан: _____________________Нийгмийн ухаан: Нийгэм судлал _____________________Технологи: Мэдээллийн технологи _____________________Урлаг, спорт: _____________________

13. БАТАЛГААЖУУЛАХ ХЭСЭГДээр хийсэн сонголтыг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулна уу. Б. Нарантуяа Н. Болд Д. Мажигсүрэн Суралцагч Эцэг эх, асран хамгаалагч Анги удирдсан багш

15.ЭРГЭЖ ДҮГНЭХ ХЭСЭГ: 2016 оны 12 сард заавал эргэж дүгнэнэ.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний явцад үнэлгээ хийж, сайжруулахын тулд эргэн харж, дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 12 сард заавал хийсэн байна. Энэ дүгнэлтээ бүх суралцагчдын хувьд хүснэгтэн хэлбэрээр оруулаад 2016 оны 1 сарын 10-ны дотор Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн [email protected], [email protected] цахим шууданд ирүүлнэ үү!

Энэ суралцагч сонгон судалсан хичээлүүддээ амжилттай сурч байгаа эсэх:Тийм / Үгүй

Энэ суралцагч сонгон судалж байгаа дараах хичээлийн сурлагын амжилтаа сайжруулах хэрэгтэй байна: Тийм / Үгүй Хичээлийн нэр: _____________________________________________________

Энэ суралцагч дараагийн хичээлийн жилээс дараах хичээлүүдийн сонголтоо өөрчлөх хэрэгтэй байна: Тийм / ҮгүйХичээлийн нэр ______________________________________________________

Багш, эцэг эх, асран хамгаалагчийн санал, зөвлөмж:____________________________________________________________________________________________________________________________________

Page 12: ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЗӨВЛӨМЖkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/etseg eh zuvlumj.pdfЭцэг эх, асран хамгаалагчийн